Согтууруулах ундаа хэрэглээгүй 28 хоногийн дараа хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Tэмдэглэлт баярууд болон амралтын өдрүүдэд хүмүүсийн ихээхэн хувь нь согтууруулах ундааг уудаг. Согтууруулах ундаа нь хүний биед маш хортой, байнгын хэрэглээгээ болгоход биед сөрөг нөлөө үзүүлдэг гэж ярьдаг бол уухгүй үед хүний биед ямар өөрчлөлт үзүүлдэг юм бол? Энэ үүднээс согтууруулах ундааг уухаа больсноор таны бие болон сэтгэл зүйд гарах өөрчлөлтүүдийн талаар хүргэж байна. 

Согтууруулах ундаа хэрэглээгүй 28 хоногийн дараа хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Эхний долоо хоног

Донтолтын эхний шинж тэмдэг буюу хоол идэхийн оронд алкохол уудаг байсан бол, больсны дараагаар бие тань илүү таатай зүйлийг хүлээж авч байгаа учир түүнийгээ дахин хүсэж, эхний долоо хоногтоо л гэхэд хоолны дуршил нэмэгддэг байна.  

Үүн дээр нэмээд удалгүй нойр сайжирч эхэлдэг. Хэдийгээр эхний хэдэн өдөр биеийн өөрчлөлтүүддээ дасах гэж толгой өвдөх, нойргүйдэх, түгших гэх мэт шинж тэмдгүүд илрэх ч удалгүй үүндээ дасах болно.

Эхний долоо хоног

2 Хоёр дахь долоо хоног

Алкохол уух үед элэгний гадаргууд сорви үүсч мөн эд эсүүд нь гэмтдэг ч хоёр дахь долоо хоног гэхэд бие маань удаанаар элгээ цэвэрлэж мөн цус ходоод гэдэсний үйл ажиллагаагаа сайжруулдаг. Азаар элэг нь нөхөн төлжиж чаддаг эрхтэн билээ.

Нөхөн төлжих хугацаа нь хүний хэр удаан болон ямар давтамжтай ууж байснаас хамаардаг бөгөөд хэрэв тухайн хүн нь донтолтын шинж тэмдэгт ороогүй бол энэ хугацаа хавьгүй багасах юм. 

Элгээ дагаад хүний арьс ч мөн цэвэрлэгддэг учир эмэгтэйчүүдэд энэ үе их тааламжтай байх нь ээ. 

Хоёр дахь долоо хоног

3 Гурав дахь долоо хоног

Энэ долоо хоногт хүний гадаад төрхөд өөрчлөлтүүд харагдаж эхэлдэг. Нүдний доорх болон нүүрний хөхрөлт, хөөнгө арилж шүд цайрч эхэлдэг аж. 

20 хоног согтууруулах ундаа уухгүйгээр явснаар шүлс хэвийн байдалдаа очиж шүдний паалан бэхэждэг. 

Гурав дахь долоо хоног

4 Дөрөв дэх долоо хоног

Дөрөв дэх долоо хоногт биеийн жин илт багассан байна. Зөвхөн алкохол уухаа больсноор дөрвөн долоо хоногт буюу нэг сард, дөрвөөс зургаан килограммыг хасдаг гэнэ шүү!

28 долоо хоногийн цээрлэлтэд цусны даралт багасаж, энэ нь зүрх судасны өвчин болоод даралт ихдэхээс сэргийлэх ашиг тустай билээ. 

Дөрөв дэх долоо хоног

Эх сурвалж: Bigpicture

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()