Хятадууд 2600 тонн барилгыг нураалгүйгээр "зөөж" холдуулжээ

Хятадад 19-р зуунд баригдсан нэгэн барилгыг үерээс газраас өргөж, үндсэн байрлалаас нь хөдөлгөсөн байна. Үерийн зам дээрх барилгыг холдуулахын тулд 10 ачигч машины тусламжтайгаар уг ажлыг зохион байгуулжээ.

Хятадууд 2600 тонн барилгыг нураалгүйгээр "зөөж" холдуулжээ

19-р зууны үеийн 3 давхар байшинг 10 ачигч машинаар 70 метр газар зөөсөн ба ажил1 цаг 30 минут үргэжилсэн байна. Борооны улирлын үеэр үерт автахаас сэргийлэн тус барилгыг хөдөлгөжээ.

1893 онд баригдсан энэ барилгад олон чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байв. Нэг хэсэг Католик сүмийн харьяаны, зөвхөн эмэгтэйчүүд сурдаг сургууль байсан ажээ. Сүүлийн үед Хятадын элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг хэвлэх газар болсон байна. Нийтдээ 1700 м.кв талбайтай.

Шандун Жянзу их сургуулийн профессор Жанг Шин хэлэхдээ:

"Барилгын гадаад үзэмжээс илүүтэй, өөрийн гэсэн үүх түүх, соёлын дурсгалыг хайрлах нандин мэдрэмжийг бэхжүүлэн, хамгаалах хэрэгтэй" гэсэн байна

Тус барилга нь Хятадын анхны зөөсөн байгууламж биш болохыг дурдах хэрэгтэй. 2019 оны 9-р сард 30000 тон жинтэй автобусны буудлыг 90 градусаар эргүүлэн зөөснийг Геннисийн номонд бүртгэж байсан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()