Яагаад экстэйгээ найзууд болон үлдэж болохгүй вэ?

Хуучин найз залуу эсвэл салсан нөхөртэйгөө найзархаг харилцаатай байна гэдэг мэдээжийн хэрэг сайн. Хоорондоо насан туршдаа сайн найзууд хэвээр үлдэж тэдний үр хүүхэд ач зээ нь ч хоорондоо найзлан үлдэх тохиолдол ч бий. Мэдээжийн хэрэг салсан нөхөр болон хуучин найз залуутайгаа сайхан харилцаатай үлдэх олон шалтгаан байдаг. Тэгвэл та бүхэнд хуучин найз залуу эсвэл салсан нөхөртэйгөө найзууд болон үлдэж болохгүй шалтгаануудыг хүргэж байна.

Яагаад экстэйгээ найзууд болон үлдэж болохгүй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Гомдол

Хэрвээ та өөрийн хайртай хүнээс салахдаа сэтгэл зүй болон бие махбодоороо хохирч гомдол харуусал тээж байдаг бол харилцаагаа найзуудын хувиар ч авч үлдэх гэж хичээх хэрэггүй. Ялангуяа тэр хүн чинь танд гар хүрдэг байсан бол. Судалгаанаас үзэхэд нэг л удаа эмэгтэй хүнд гар хүрсэн эрэгтэй дахин энэ явдлаа давтах нь элбэг байдаг аж. Хэрэв та дахиад л хөх няц болсон нүүрээ нуухыг хүсэхгүй байгаа бол сэтгэлийн шарх үлдээсэн харилцаагаа эртхэн тэр чигтээ дуусгавар болгох хэрэгтэй. 

Энэ шалтгаан нь зөвхөн таныг хэрхэн хохироосонд бус энэ нь дахин давтагдах боломжтойд бүх учир нь байгаа юм. Таныг гэмтээж болзошгүй хүнээс хагацаж сурах хэрэгтэй. Та үүнээс илүү сайхан амьдралыг хүртэх эрхтэй гэдэгтээ итгээрэй.

Гомдол

2 Ирээдүйгээ бодон цааш явах

Хэрэв тухайн харилцаа зөвхөн нэг талын хүсэлтээр дуусгавар болсон бол цаашдын харилцаагаа авч үлдэх гэсний хэрэггүй. Хэрэв салах сэдлийг өгсөн хүн нь та бол эсрэг талын хүндээ худал итгэл найдвар өгөхөөс зайлсхийж ирээдүйн амьдралд нь аз жаргал хүсээрэй. Харин таныг тухайн харилцааг болиулахад хүргэсэн бол араас нь зууралдалгүй явуулж сурах хэрэгтэй. Ямар ч үед ирээдүйгээ бодон цааш явах хэрэгтэй юм шүү. 

Ирээдүйгээ бодон цааш явах

3 Нөгөө хүний тань мэдрэмж

Энэ бол таны болон таны салсан хамтрагчийн тань шинэ найз залуу/охины талаар юм. Та шинэ харилцаатай болсон хэдий ч хуучин хамтрагчтайгаа харьцаад байвал одоогийн найз залуу/охин тань юу мэдрэх бол? 

Залуу хүмүүс хуучин хамтрагчтайгаа найзууд болон үлдэх нь элбэг бөгөөд энэ үед эмэгтэй хүмүүст хамгийн хэцүү байдаг байна. Хуучин найз залуу/нөхөртэйгөө уулзахын тулд заавал шинэ хамтрагчтай нь уулзах шаардлагатай болдог тул энэ нь сэтгэл санааны хувьд маш их уур бухимдлыг мэдрүүлдэг аж. 

Нөгөө хүний тань мэдрэмж

4 Хамаарал

Та хуучин хайртайгаа хэдэн удаа салж нийлж байсан вэ? Магадгүй хоёр, гурав, арван удаа юу? Олон удаа хамтрагчтайгаа салж нийлэх нь "эрүүл" харилцаа биш юм. 

Хосууд салж чаддаггүй шалтгаан нь дассантай холбоотой: хэдийгээр та хоёрын сонирхол харах өнцгүүд тань өөр ч ямар их цаг хугацааг хамт өнгөрүүллээ дээ. Та бүхэн буруу бодож байна. Учир нь ямар их дассанаас үл хамаарч буруу зуршлуудаасаа салах хэрэгтэй. Харин таны нэг хүнээс хамаарах хамаарал тань шинэ харилцаа эхлүүлэхэд саад болдог юм. 

Хамаарал

5 "Найзууд"-ын секс

Энэ нь завгүй ажилтай хүмүүст их тохиолддог. "Яахав нөхрөөсөө салаа л биз гэхдээ тэр миний бүх хүслийг мэддэг, дахиж өөр хүнд ойлгуулахаас яршигтай байна". 

Ийм тохиолдолд нэг тал нь үргэлж нөгөөгөө шийдвэрээ өөрчилж буцаж нийлнэ хэмээн найддаг. Эцсийн эцэст та өөрийгөө ашиглуулсан мэт мэдрэмж авах болно. Өөрийн үнэлэмжийг буу мартаарай. 

Хэрвээ та аль хэдийнээ шинэ харилцаа эхлүүлсэн бол хуучин хосоо ч мөн өөрийн гэсэн амьдралтай болсон гэдэгт итгээрэй. Зөв найзалж чадвал болохгүй зүйл байхгүй!

"Найзууд"-ын секс

Эх сурвалж: zhenskoeschastie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()