Олон ангит кинонд донтогчид 20 жилийн дараа ямар харагдах вэ?

Сүүлийн үед "Netflix" болон бусад кино сайтууд хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татаж, дэлхий ертөнцийг байлдан дагуулж байгаа билээ.  2020 оны 3-р сар гэхэд "Netflix"-ийн хэрэглэгчдийн тоо 182 сая хүрч байсан бол коронавирустэй холбоотойгоор энэ тоо бүр их өссөн юм.

Герман, АНУ, Их Британид болсон санал асуулгын үеэр тэдний 44% нь найз нөхөдтэйгөө уулзах, видео тоглоом тоглох, ажиллахаас илүү кино үздэг хэмээн хариулсан байна. Тэгвэл энэхүү зуршил үзэгчдийн биед ямар хор нөлөөтэй бол?  Энэхүү нөлөөллийг Эрик болон Ханна гэх 3D модель танд харуулах болно.

Олон ангит кинонд донтогчид 20 жилийн дараа ямар харагдах вэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Энэ бол олон ангит киног 20 жилийн турш тасралтгүй үзэж буй Эрик болон Ханна нар

Onlinegambling” спортын сайт нь 20 жилийн турш тасралтгүй олон ангит кино үзсэн хүмүүсийн бие галбир, сэтгэл санаа хэр өөрчлөгдөхийг харуулсан байна.

Ингээд моделиудтайгаа илүү ойр танилцацгаая.

Энэ бол олон ангит киног 20 жилийн турш тасралтгүй үзэж буй Эрик болон Ханна  нар

20 жилийн дараа бидний өмнө илүүдэл жинтэй, Квасимодо мэт бөгтгөр, нүднийхээ дор асар том хар ууттай хүн бий болно.

Гэхдээ энэ нь дэлхийн хүн төрөлхтөн 2040 он гэхэд ингэж харагдана гэсэн үг биш, 20 жилийн турш хөл хорионд зурагт үзэж суух тохиолдолд ийм болох гэнэ.

Эрик болон Ханнатай юу тохиолдох вэ?

Ингээд эдгээр хосуудад тулгарах асуудалтай танилцацгаая:

Эрик болон Ханнатай юу тохиолдох вэ?

  1. Нуруу нугас далийж, бөгтөр болно.
  2. Таргалалт, бүдүүн гэдэсний хавдартай болох магадлал өндөр.
  3. Чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал 30%-иар нэмэгдэнэ.
  4. Нарын гэрэл бол Д амин дэм дутагдсанаар халзрах, арьсны эрт хөгшрөлт явагдах болно.
  5. Хөлний судас өргөсч, хөлийн булчингийн өөрчлөлт явагдана.
  6. Нүд улайж, нүдний доорх хар хөх тойрог тодроно.  
  7. Сэтгэл зүйн хувьд тогтмол таагүй байдлыг мэдрэх болно

Энэхүү туршилтаар хүмүүсд өөрсдийх нь гадаад байдал хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулж, хэсэг хугацаанд ч болов олон ангит киноноос татгалзах хэрэгтэй болохыг харуулахыг зорьсон байна. Та олон ангит кино үзэж суухын оронд спортоор хичээллэх, эсвэл зүгээр л унтаж амарч болно шүү дээ.

 

Сонголт зөвхөн таны гарт байгаа гэдгийг санаарай. 

Эх сурвалж: twizz.ru

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()