Гэр бүлээрээ үзэхэд зориулагдсан шилдэг 10 кино

Амралтын өдөр, эсвэл бүтэн өдрийн хөдөлмөрийн дараа гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэй зурагт үзэж суухаас илүү таатай зүйл гэж үгүй. Тиймээс бид танд зориулж гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой шилдэг 10 киног танилцуулъя.

Гэр бүлээрээ үзэхэд зориулагдсан шилдэг 10 кино
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 "Alexander and the terrible, horrible, no good, very bad day"

Он: 2014
Орон: АНУ
Төрөл: инээдмийн, гэр бүлийн

Александр гэр бүлийнхээ хамгийн азгүй нэгэн юм. Гэр бүлийнхэн бусад гишүүд амьдралаас аз жаргалыг мэдэрч байхад түүнтэй үргэлж азгүйдэл тохиолдоно. Ингээд 12 насныхаа төрсөн өдрийн шөнө тэрээр гэр бүлийнхэн нь муу өдөр гэгч юу болохыг мэдрээсэй хэмээн залбирдаг байна.

"Alexander and the terrible, horrible, no good, very bad day"

2 "Paddington"

Он: 2014
Орон: Их Британи, Франц
Төрөл: инээдмийн, адал явдал, гэр бүлийн

Хүүхдүүдтэйгээ үзэхэд тохиромжтой хамгийн шилдэг киноны тоонд багтана. Перугийн ойд амьдрах өхөөрдөм бамбарууш Паддингтон 40 жилийн өмнө түүний ах эгч дээр зочлож байсан жуулчныг хайхаар Лондон хотыг зорино. Танихгүй ертөнцөд тэрээр адал явдлаар дүүрэн байж, шинэ найз, шинэ гэр бүлтэй болно.

Майкл Бодндын Паддингтоны тухай цуврал зохиолоос сэдэвлэж уг киног бүтээсэн байна.

"Paddington"

3 "We bought a zoo"

Он: 2011
Орон: США
Төрөл: драм, гэр бүлийн, инээдмийн

Гол дүрийн баатрын эхнэрийг нас барсны дараа тэрээр хоёр хүүхдийнхээ хамтаар шинэ  байранд нүүж ордог бөгөөд байрны хамтаар 200 орчим төрлийн амьтантай амьтны хүрээлэнгийн эзэн болдог юм.  Тэдний амьдрал хэзээ ч өмнөх шигээ болохгүй. 

"We bought a zoo"

4 "Ramona and Beezus"

Он: 2010
Орон: АНУ
Төрөл: инээдмийн, адал явдал, гэр бүлийн

Квимбигийн аз жаргалтай, хөгжилтэй гэр бүлд гурван гайхалтай охин өсөж торнино.  Роберта охин аливааг төсөөлөн бодохдоо гарамгай нэгэн бол Рамона зүгээр сууж чаддаггүй, сахилгагүй нэгэн аж. Харин Бизус охин онц сурлагатан гэнэ. Гэвч нэгэн удаа бага зэрэг асуудал үүсч гэр бүлийн төгс байдал нурж эхэлсэн ч хайр болон нэг нэгнээ дэмжих сэтгэлийн дэмээр тэд энэхүү хүндрэлийг хялбархан даван туулдаг юм.

"Ramona and Beezus"

5 "The game plan"

Он: 2007
Орон: АНУ
Төрөл: инээдмийн, гэр бүлийн, спорт

Жо бол америк хөл бөмбөгийн шинэхэн од юм. Тэрээр өөрийн гоо үзэсгэлэн болон спортын  амьдралд ихээхэн анхаарал хандуулсан амиа бодсон нэгэн. Нэг өглөө тэрээр гэрийнхээ үүдэнд 8 настай охинтой таарах бөгөөд тэрээр би таны хүүхэд, танайд 1 сар амьдрах гэж ирлээ хэмээн хэлдэг аж. Бяцхан охин насанд хүрсэн эрэгтэй хүнийг хэрхэн хүмүүжүүлж байгаа талаар энэхүү инээдмийн кино таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.

"The game plan"

6 "Charlie and the chocolate factory"

Он: 2005
Орон: АНУ
Төрөл: инээдмийн, адал явдал, гэр бүлийн

Энэ бол насанд хүрэгсэд болон хүүхдэд зориулсан сургамжит үлгэр юм. Таван өөр гэр бүлийн хүүхдүүд дэлхийн хамгийн том шоколадны үйлдвэрт ирдэг бөгөөд тэд супер шагналын төлөө тэмцэх болно. Тэднийг шоколадан гол, гаатай чихрэн шавар, чихрэн мод, гайхалтай бүтээлүүд болон багагүй сорил хүлээнэ..  

"Charlie and the chocolate factory"

7 "Nanny McPhee"

Он: 2005
Орон: АНУ, Их Британи, Франц
Төрөл: фэнтези, инээдмийн, гэр бүлийн
Гол дүрд: Эмма Томпсон, Колин Ферт, Келли Макдоналд, Томас Сэнгстер, Элиза Беннетт
Насны ангилал: 0+
Рейтинг: IMDb 6.7

Эхнэрээ алдсан мистер Брауны гэрт царай муутай, шидэт Макфи хатагтай хүүхэд асрагчаар орж ирнэ. Долоон сахилгагүй хүүхдүүд аль хэдийн 17 хүүхэд асрагчийг гэрээсээ хөөж явуулж чадсан бөгөөд энэ удаад тэд Макфи хатагтайг явуулж чадах болов уу?

"Nanny McPhee"

8 "Pollyanna"

Он: 2003
Орон: Их Британи
Төрөл: драм, гэр бүлийн

11 настай Поллианна эцэг эхээ алдаж, ууртай, үглээ, зарчимч эгч болох Полли дээрээ амьдрахаар болдог аж. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч охин өрөвч,  сайхан сэтгэлтэй, хүнд муу санадаггүй нэгэн болж өснө. Учир нь эцэг нь нас барахынхөө өмнө охиндоо бүхий л нөхцөл байдлаас аз жаргалыг олох арга замыг зааж өгсөн байна. Хэрвээ та энэ аргад суралцахыг хүсэж байвал энэхүү киног заавал үзээрэй.

"Pollyanna"

9 "Mrs. Doubtfire"

Он:1993
Орон: АНУ
Төрөл: драм, инээдмийн, гэр бүлийн

Дэниэл ажилгүй болж, эхнэр нь түүнээс салж, долоо хоногт 1 удаа хүүхдүүдтэйгээ уулзах боломжийг олгодог байна. Экс эхнэр нь гэрийн үйлчлэгч хайж байгааг мэдсэн тэрээр эмэгтэй дүрд хувирч Миссис Даутфайр болж, үргэлж хүүхдүүдийнхээ хажууд байхын тулд гэрийн үйлчлэгч болдог аж. 1994 онд уг кино шилдэг дүр хувиргалт төрлөөр “Оскар”-ын шагнал, “Шилдэг инээдмийн кино”, “Шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин” төрлөөр “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн байна.

"Mrs. Doubtfire"

10 "The sound of music"

Он: 1965
Орон: АНУ
Төрөл: драм, мюзикл, гэр бүлийн

Энэхүү гайхалтай түүх 50 жилийн настай хэдий ч он цаг өнгөрөх тусам илүү үнэ цэнэтэй болж байгаа юм. Сайхан дуу хөгжим, шилдэг жүжигчид, Австрийн үзэсгэлэнт уулс...

Залуу, үзэсгэлэнтэй, амьдралын баяр баясгалантай Мария ганц бие 7 хүүхдийн эцэг Траппын гэр бүлд гэрийн үйлчлэгчээр ажилд орно. Бүсгүйн сахиусан тэнгэр мэт ааш зан, хөгжмийн авьяас нь түүнийг гэр бүлийн гишүүдийн хайр хүндэтгэлийг хүлээхэд тусална.

1966 онд энэхүү кино: шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг дуу хөгжим, шилдэг монтаж, шилдэг хөгжмийн дасан зохицол төрлүүдээр “Оскар”-ын шагналыг 5 удаа хүртсэн байна.

"The sound of music"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()