Эр дааврын хэмжээг нэмдэг 8 хоол хүнс

Хэдий тестостерон нь эр бэлгийн даавар ч гэсэн эмэгтэйчүүд ч мөн үүнийг бага хэмжээгээр ялгаруулдаг билээ. Энэхүү даавар нь яс булчингийн эрүүл мэнд, үс ургалт болоод эр бэлгийн эсийн ялгаруулалтыг дэмждэг ч нас ахих тусам аль эсвэл архаг өвчний улмаас буурдаг байна. Харин үүнээс яаж сэргийлэх вэ гэж үү? Цааш үргэлжүүлэн уншаад тестостероны ялгаруулалтыг дэмжих хоол хүнсний талаар уншаарай.

Эр дааврын хэмжээг нэмдэг 8 хоол хүнс
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Tуна загас

Tуна загас нь уураг болон Д Витаминаар баялаг тул урт наслах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, мөн хамгийн гол нь тестостероны хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай. Шинээр нь эсвэл лаазалсан гэх мэт өөрийн хүссэн хэлбэрээр идэж болох бөгөөд хэрэв та тунанд дургүй бол яргай загас, сардин гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. 

Далайн бүтээгдэхүүнд уран агуулагддаг тул долоо хоногт хоёроос гурван удаа идэхийг зөвлөж байна. 

Tуна загас

2 Tослог багатай Д витаминаар баялаг сүү

Сүү нь уураг болон кальцийг нэг дор авч болох хүнсний нэг юм. Ясыг илүү бат бэх болгохын тулд сүүг маш олон хүмүүс уудаг бол дааврын хэмжээг тогтвортой байлгахад мөн ашиг тустай билээ. Tэгвэл яагаад заавал тослог багатай сүү гэж? Сүүнд агуулагдах тэжээл нь ижил байдаг ч илүү өөх тосгүйгээр хэрэгтэй зүйлсээ хүлээн авах нь хүний биед илүү эрүүл. 

Tослог багатай Д витаминаар баялаг сүү

3 Өндөгний шар

Өндөгний шар нь цагаанаасаа илүү тэжээллэг байдаг. Холестролын асуудалгүй бол эр бэлгийн даавраа нэмэгдүүлэхийн тулд өдөр бүр нэг өндөг идэх нь зохистой. 

Өндөгний шар

4 Баяжуулсан амуу тариа (cereal)

Өглөөний цайндаа өндөгнөөс өөр юм идмээр байвал эсвэл холестрины асуудалтай бол сүүндээ амуу тариа хийн идсэнээр тестостероны хэмжээгээ тэнцвэртэй байлгах боломжтой. Хамгийн гол нь Д витамин агуулсныг сонгох хэрэгтэй бөгөөд худалдан авахаас өмнө заавал шалгаарай. 

Баяжуулсан амуу тариа (cereal)

5 Хясаа

Цайр нь өсвөр насанд хамгийн хэрэгтэй тэжээлүүдийн нэг ба эр дааврыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү эрдэс бодисыг авч болох хоолнуудын нэг нь хясаа билээ. 

Хясаа

6 Далайн зөөлөн биетэн

Хавч эсвэл дун гэх мэт далайн зөөлөн биетүүд нь хясаатай адил цайр агуулдаг тул үргэлж биш ч хааяа идэхэд таны эр дааврын хэмжээнд сайнаар нөлөөлнө.

Хаан хавчийг 85 грамаар идэхэд л өдрийн авах ёстой цинкийн 43 хувийг авч болдог гэсэн судалгаа гарсан байна. 

Далайн зөөлөн биетэн

7 Үхрийн мах

Улаан махыг хэт их хэрэглэх нь хорт хавдар гэх мэт өвчнүүдийг үүсгэж бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөд хүргэдэг. Гэвч хоолны дэглэмээ тэнцвэржүүлэн зохист хэмжээгээр махыг идсэнээр, маханд агуулагдах Д витамин болон цинкийг хүлээн авах боломжтой юм. 

Үхрийн мах

8 Tөрөл бүрийн шош

Бүх төрлийн шош нь цинк агуулдаг учир тестостероны хэмжээг буурахаас сэргийлдэг гол хоолнуудын нэг юм. Үүнээс гадна шошид ургамлын гаралтай уураг агуулагддаг учир зүрхний эрүүл мэндэд нэн тустай. 

Tөрөл бүрийн шош

Эх сурвалж: Healthline

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()