Танд "хандарч" байгаа хүний үйл хөдлөлд илэрдэг 9 шинж

Тухайн хүн таны тухай юу гэж боддогийг мэдэхийн тулд заавал өөрөөс нь асуух хэрэггүй. Тэр хүнийхээ биеийн хэлийг сайн ажиглахад л болно. Тухайн хүний үйлдлүүд танд бүхнийг хэлээд өгнө.

Танд "хандарч" байгаа хүний үйл хөдлөлд илэрдэг 9 шинж
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1. Хувийн орон зай гэдэг бол хүн бүрийн ариун дагшин газар байдаг. Харин бидэнд хэт ойртож байгаа хүмүүс бидэнд таалагдахыг хүссэн байдаг.

Хүмүүс өөрөө ч мэдэлгүйгээр дуртай хүндээ илүү ойрхон байж, дургүй хүнээсээ аль болох хол байхыг хичээдэг. Энэ үйлдэл нь эрт үеийн хүмүүст байсан араатнаас биеэ хамгаалах зөнтэй нь холбоотой гэнэ. 

Толгойгоо тан руу налуулж таны өөдөөс харахын тулд биеэ тан руу зүглүүлэх гэх мэт үйлдлийг хийж байвал танд огт сонирхолгүй биш байна гэсэн үг.

2. Та хоёрын дунд байгаа эд зүйлсийг аль болох холдуулахыг оролдоно

Хүмүүс сайн хүнтэйгээ харилцахдаа дундаа байгаа саадыг холдуулах гэж хичээдэг байна. Тэр саад нь аяга, таваг, дэр, цүнх, дэр гэх мэт эд зүйлс юм. Магадгүй эсрэг тал чинь та хоёрын дунд аягаа тавьбал та хоёрын дунд ямар нэгэн романтик харилцаа байхгүй гэсэн үг юм. Эсвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харилцаж байхдаа цүнхээ урдаа авч байвал түүнтэй илүү дотно болох сонирхолгүй байна гэсэн үг.

3. Хүнтэй ярилцаж байхдаа тухайн хүнийхээ хөлийг ажиглаарай. Хөл нь хаашаа зааж байгаа нь танд олон зүйлийг хэлж өгнө.

Биеийн хэлийг нь мэдэх тодорхой арга хөл нь хаашаа зааж байгааг харах юм. Өөр хүнтэй ярьж байгаа ч хөл нь тан руу чиглэсэн байвал таны анхаарлыг татахыг хүсч буйн шинж юм. Хамгийн сонирхолтой нь энэ үйлдлийг хүн хамгийн түрүүнд хийдэг бөгөөд үүнийх нь дараа бусад шинж тэмдгүүд нь илэрдэг байна.

4. Хөмсгөө өргөх нь зөвхөн гайхширсныг илэрхийлэхгүй

Танд сайн хүн тантай мэндлэхдээ өөрөө анзааралгүйгээр хөмсгөө өргөдөг байна. Гэхдээ энэ үйлдлийг анзаарахад тун бэрх бөгөөд ихэнхдээ анзаарахгүй өнгөрөөдөг.

5. Эргэн тойронд чинь байгаа хүн нуруугаа хэт цэхлэн сууж байвал таны анхаарлыг татахыг хүссэний шинж

Эрэгтэйчүүд сайн эмэгтэйтэйгээ харьцаж байхдаа өөрийн мэдэлгүй нуруугаа цэхэлдэг бөгөөд зарим тохиолдолд хойшоо налах нь ч бий. Ингэснээр эрэгтэй хүний хүчирхэг бие нь илүү тод харагдаж, илүү өндөр харагддаг байна. Хальт харахад танаас хөндий байх гэж хичээж буй мэт харагдаж ч мэдэх юм.

6. Таныг худлаа магтаад байвал тэр хүнд анхаарлаа хандуул

Хүмүүс ихэвчлэн сайн хүндээ магтаал хэлдэггүй бөгөөд үүний учир нь тэд таныг магтах шаардлагагүй төгс гэж боддогт байгаа юм. Үүнтэй яг адилхан шалтгааны улмаас магтахдаа худлаа ярьж байгаа юм шиг эвгүй сонсогддог байна. 

7. Хамт алхаж байхдаа таны яг хаана алхаж байгаад нь анхаарал хандуул

Таны урд гарч алхаж байгаа хүн танд ямар нэгэн сонирхолгүй байгаа бол ард чинь алхаж байгаа хүн танд сайн байх магадлалтай ч хамгийн баталгаатай нь хажууд чинь таны хурдад тааруулаад алхаж байгаа явдал юм.

8. Хэр олон нүдээ анивчиж байгааг нь ажигла

Хүн дургүй хүнтэйгээ ярьж байх үедээ өөрөө мэдэлгүй нүдээ анивчдаг байна. Зовхи нь тухайн хүнийг хаах хаалт болж ашиглагддаг гэсэн үг. Танд сайн хүн нүдээ илүү бага анивчина.

9. Эрэгтэйчүүд ихэвчлэн сайн эмэгтэйгийнхээ өмнө хүчтэй харагдах гэж хичээдэг. Гэвч гарных нь байрлал танд олон мэдээллийг өгөх болно.

Эрэгтэйчүүд ихэвчлэн сайн эмэгтэйнхээ өмнө л сул дорой байдлаа харуулдаг. Тэдний үүнийгээ далдуур илэрхийлэх нэг арга нь гараа ташаан дээрээ аваад гэдсээ харуулах юм. Энэ байрлал нь аймаар, бүдүүлэг харагдаж болох ч тэд танд далдуур өөрийгөө нээлттэй байгааг илэрхийлж байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()