Нас барсан хойноо ч бүсгүйчүүдийн хайрыг татсаар буй Франц эрийн түүх

Парисын Пер-Лашез оршуулгын газар олон сайн, сайхан эрчүүдийг оршуулсан байдаг бөгөөд тэдгээр дунд бүсгүйчүүдийн дунд маш алдартай шарил байдаг гэнэ. Энэ нь Виктор Нуар хэмээх энгийн сэтгүүлч залуугийн шарил аж. Тэгвэл тэр яагаад одоог хүртэл алдартай юм бол?

Нас барсан хойноо ч бүсгүйчүүдийн хайрыг татсаар буй Франц эрийн түүх
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Виктор Нуар (Victor Noir) бол авъяаслаг, сайхан залуу байсан юм. Гэвч 22 насандаа хуримынхаа урд өдөр нас барсан байна. Түүний үхэлд хааны гэр бүлийнхэн холбоотой байсан учир энэхүү хэргийг нууж, олон жилийн дараа л сэтгүүлч залуугийн нас барсан шалтгааны талаар дэлхий дахин мэджээ.

Амьд байхдаа Виктор Нуар бүсгүйчүүдийн хүсэмжит залуу байсан ч нас барсных нь дараа энэ байдал  бүр нэмэгдсэн байна.

Францын нийтлэгч Паскаль Груссе (Pascal Grousset) нь Наполеон III-ын хамаатан ханхүү Пьер Наполеон Бонапартаас доромжлол бүхий захидал хүлээж авснаар энэхүү түүх эхэлсэн байна.

Энэхүү гомдол хэзээ ч тайлагдахааргүй байжээ. Учир нь уг захидлыг алдартай “Avenir de la Corse” сэтгүүлд нийтэлсэн байв. Зөвхөн халз тулаан л Паскаль Груссегийн гомдлыг тайлж, нэр хүндийг нь аврах боломжтой байсан учир тэрээр Пьерд тухайн үеийн дуэлийн дүрмийн дагуу өөрийн гэрчээ илгээхээр болсон байна.

XIX зууны дунд үеийн дуэль

Энэ үүргийг Виктор Нуар нэрийн дор нийтлэл бичдэг залуу сэтгүүлч Иван Салмон сайн дураар биелүүлэхээр болжээ. Гэхдээ тэрээр дуэлийн тал дээр төдийлөн мэдлэггүй байсан учир өөрийн хийх ёстой зүйлийг тулаан эхлэхийн өмнө л мэдэж авсан байна.

Ингээд тэрээр өөрийн хамтрагч болох Ульрик де Фонвилийн хамтаар ханхүү рүү явжээ.

Пьер-Наполеон Бонапарт (Pierre-Napoléon Bonaparte)

Нуар 1870 оны 1-р сарын 10-нд ханхүүгийн гэрт ирж дуэлийн хүсэлт тавих гэсэн боловч Пьерын туслах тэдэнд хүндэтгэлгүйгээр хандаж, "Рошфорын боолуудтай буудалцахгүй, тулааны саналыг хүлээж авахгүй" гэсэн байна. Ийнхүү үл хүндэтгэх болсон шалтгаан нь тулаанд дуудагч Паскаль Груссе нь сөрөг хүчний сэтгүүл болох "Анри де Рошфор-Люсе"-д ажилладагтай холбоотой юм. Рошфор ханхүүгийн эрт дээр үеийн өстөн бөгөөд өөрийн нийтлэлээр тогтмол түүний шүүмжлэж байсан гэнэ.

Нуар  болон де Фонвиль нар гарахаас татгалзаж, хэрүүл маргаан хийж байсан учир ханхүү өөрийн биеэр гарч ирж асуудлыг бүр дордуулжээ. Ингээд гэрийн эзэн болон зочид хоорондоо зодолдож Нуар Францын удирдагчийн хамаатны нүүр рүү цохисон аж. Хилэгнэсэн Пьер гар буугаа сугалж, сэтгүүлч рүү нэг удаа буудан хөнөөсөн аж.

Хэдийгээр де Фонвил зодооныг Бонапарт эхэлсэн гэх мэдүүлгийг өгсөн ч шүүгч ханхүүгийн талд байж, тэрээр хүн амины хэргээс мултарч чадсан байна. Гэвч сэтгүүлчийн үхлийг Бонапартын өрсөлдөгчид түүний эсрэг ашиглаж эхэлжээ. Нэг ёсондоо Виктор Нуарын үхэл нь хаант улсын төгсгөлд нөлөөлсөн гэж үзэж ч болно. Учир нь энэ үхлийн дараа Францын эзэнт гүрэн үгүй болсон юм. 

Виктор Нуарын үхэл

Нас барсан сэтгүүлчийг холбогдох байгууллагынхан Францын алдартай эрчүүдийн дунд Пер-Лашез оршуулгын газар хүндэтгэлтэйгээр оршуулсан байна.  Түүний баримлыг урлахдаа ч цуутай барималч Жюль Далу (Jules Dalou)-д захиалга өгсөн аж. Нуарын суманд өртсөн, хэвтээ байдалтай баримлыг булшных нь байрлуулжээ.

Харин түүний "эр хүний бахархал" нь өмдний цаанаас товойн харагдаж байгаа нь барималчийн алдаа юу, эсвэл ямар нэгэн утга агуулсан болохыг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй. Удаан хугацааны турш энэ байдал нь оршуулгын газрын зочдын анхаарлыг татаж байсан боловч 1970 оны үед Нуарын баримлын дээр хэвтэж, уруулыг нь үнссэнээр сексийн амьдралаа сайжруулж, жирэмслэх боломжтой гэсэн мэдээллийг хэн нэгэн тараасан аж.

Тиймээс ч залуугийн шарил дээр маш олон эмэгтэйчүүд ирдэг бөгөөд жилийн дотор гэхэд 1000 үнсэлтийг авдаг байна. Оршуулгын газрын удирдлагууд энэ уламжлалыг төдийлөн дэмждэггүй гэнэ.  Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа бүсгүйчүүд баримлыг  бага багаар хуучирч, өнгөө алдахад нөлөөлж байгаа аж. Хэсэг хугацаанд Нуарын барималыг хашаагаар хамгаалж байсан ч энэ нь бүсгүйчүүдээс түүнийг хамгаалж чадахгүй байсан юм. Ингээд оршуулгын газрын удирдлагууд энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болжээ.

Үүнээс гадна Нуарын шарил дээр энгийн бүсгүйчүүд төдийгүй алдартнууд хүртэл ирдэг байна.  Зарим гэрэл зургуудыг энэ газар дарахад тохирохгүй мэт санагдах ч  Пер-Лашез оршуулгын газар нь аль хэдийн жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдсан газруудын нэг болсон юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()