Ариун цэврийн хэрэглэлийг өөр юунд ашиглаж болох вэ?

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл эрчүүдийн амьдралд улам илүү үүрэг роль гүйцэтгэсээр байна. Эрчүүд "ариун цэврийн хэрэглэл" "тампон" гэх мэтийг сонсоод айдаг үе нэгэнт өнгөрчээ. Харин ч эсрэгээрээ хүн бүр өдөр тутамдаа ариун цэврийн хэрэглэлийг авч явахыг зөвлөж байна. Яагаад гэдэг шалтгааныг нь нийтлэлээс уншина уу.

Ариун цэврийн хэрэглэлийг өөр юунд ашиглаж болох вэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлсний хамгаалалт

Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг суганы хэсгийнхээ дотор талд наагаад л хөлрөхөөс айлтгүй зуныг өнгөрөөгөөрэй.

Хөлсний хамгаалалт

2 Хуурай салфетка

Өдрийн туршид нүүр чинь тослогтоод байхад хуурай салфетка бэлэн байхгүй бол ариун цэврийн хэрэглэлийг оронд нь ашиглаж болох юм. Дээрээс нь хуурай энгэсэг түрхэхгүй байсан нь дээр, тосон дээр чинь зууралдаад арьсны нүх тань бөглөрчихнө.

Хуурай салфетка

3 Гутлын улавч

Ариун цэврийн хэрэглэлийн хамгийн гол үүрэг нь шингэнийг өөртөө шингээх байдаг. Тиймээс хөл чинь их хөлөрдөг эсвэл загасчлахаар явах гэж байгаа бол үүнийг улавчны оронд хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Энэ арга өндөр өсгийт өмсөж буй эмэгтэйчүүдэд хамгийн их тус болдог байна.

Гутлын улавч

4 Шархны боолт

Ариун цэврийн хэрэглэл нь цус алдалтыг тань зогсоохоос гадна шарханд тань халдвар орохоос сэргийлэх юм. Мөн хэрэгтэй эмчилгээний хэрэгслээ хайж байх хооронд тань цусыг тань шингээж байх болно.

Шархны боолт

5 Ил гал асаах

Ариун цэврийн хэрэглэлд шатдаг бодис орсон байдаг байна. Гал асаах материал байхгүй үедээ ашиглаж болно.

Ил гал асаах

6 Төгс нүүр будалт

Эвдэрчихсэн нүдний тенн ямар их асуудал дагуулдгийг эмэгтэйчүүд хамгийн сайн мэднэ. Нимгэн өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг голоор нь хуваагаад нүднийхээ доор наахад л болно. Одоо контур зурахаас өөрөөр зовох зовлонгүй боллоо шүү дээ.

Төгс нүүр будалт

7 Нүүрний будаг арилгадаг хөвөн

Хөвөн байхгүй үедээ ариун цэврийн хэрэглэлийг ч ашиглаж болно. Нүүр цэвэрлэгчээ шингээгээд арчихад хөвөнгөөс дутахгүй нүүрний будаг тань арилах болно. Хумсны будгаа арилгахдаа ч хэрэглэж болно шүү.

Нүүрний будаг арилгадаг хөвөн

8 Углааш

Педикюр хийлгэсэн хатахыг нь хүлээхийг хүсэхгүй байна уу? Тэгвэл резинэн углаашны оронд үүнийг ашиглаж болох юм. Хөлдөө наагаад л шинэхэн будгаа муухай болголгүй санаа амар хөдөлж болно гэсэн үг.

Углааш

9 Цусаа тогтоох

Тампон цусаа тогтооход тань ихээхэн тус болно. Ихэвчлэн хамраас цус гарахад ашигладаг ч сумны шарх, шүд хугарсан үед ч ашиглаж болно. 15-20 минут болоход хангалттай байна.

Цусаа тогтоох

10 Шингээгч

Тампоны өөр нэг гайхалтай хэрэглээ нь том шархан дээр хөвөн, бентний оронд шингээгчээр ашиглах явдал юм. Гаднахыг нь хайчлаад л болоо.

Шингээгч

11 Сайхан амрахад тань тус болно

Хэн нэгний хурхирах чимээ нойрыг тань хугаслаад байна уу? Тэгвэл чихний бөглөө тус болно. Хэрвээ тэр ч байхгүй бол тампоныг ашиглаарай. Тэд дуу чимээг сайн хаадаг тул дахиад нойрыг чинь хулжаах чимээ сонсогдохгүй л болов уу.

Сайхан амрахад тань тус болно

12 Шүдний сойз

Хүн бүрт гэртээ хонодоггүй өдөр байж л байдаг. Мэдээж шүдний оогоо аваад явж байх нь ховор үзэгдэл. Ерөнхийдөө энэ тохиолдолд хуруугаа ашигладаг ч үүнээс илүү үр дүнтэй арга бол тампон ашиглах юм. Урт хэсэгт нь оогоо түрхээд л хүссэнээрээ ашиглаж болно.

Шүдний сойз

13 Үсээ буржийлгах

Үсээ жижигхэн буржийлгах арга байхгүй бол танд нэг хайрцаг тампон байхад л хангалттай. 

Үсээ буржийлгах

14 Бас нэгэн ил гал асаах арга

Өмнөхтэй адилаар тампоноор ч мөн гал асааж болдог. Билээ хөвөнгөөр хийгдсэн байдаг тул дорхноо гал асдаг байна.

Бас нэгэн ил гал асаах арга

15 Усны шүүлтүүр

Усны саваа талаар нь хуваагаад бохир усаа тагтай талдаа хийнэ. Тагных нь оронд тампоноо хийгээд орхичход цэвэр ус шүүгдэх болно. Гэхдээ үргэлж буцалгаж уух ёстойгоо санаарай.

Усны шүүлтүүр

16 Шүдэнзний хамгаалалт

Шүдэнзээ норгохыг хүсэхгүй байвал тампон дотор хадгалаарай.

Шүдэнзний хамгаалалт

17 Гэрийн үнэртүүлэгч

Цэвэрлэгээнийхээ үеэр тампонд дуртай үнэрээ шингээгээд тоос сорогчны агаар гаргадаг хэсэгт хийчихвэл гэр тань таны дуртай үнэрээр дүүрэх болно.

Гэрийн үнэртүүлэгч

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()