"Уулзах ёстой хүмүүс, учрах ёстой тавилан" гэж байдгийг баталсан Англи хос

2020-06-25, 16:42
3,939

Эд болон Хайди Савитт нар бол Их Британийн хосууд бөгөөд анх 2011 онд танилцаж анхны харцаар бие биедээ дурлаж байсан аж. Гэвч 4 жилийн дараа тэд бүр олон жилийн өмнө уулзаж байснаа олж мэдсэн юм. Үүнийг л хувь тавилан гэхгүй юм бол өөр юуг хувь тавилан гэх вэ? 

"Уулзах ёстой хүмүүс, учрах ёстой тавилан" гэж байдгийг баталсан Англи хос
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Эд болон Хайди Савитт нар анх 2011 онд бие биетэйгээ танилцаж байсан гэж боддог байсан ч яг үнэндээ тэд үүнээс хавь эрт танилцаж байсан байна.

Daily Mail-ийн мэдээлснээр хосууд нэг их сургуульд сурдаг байж. Эд Савитт сэтгэл судлал болон бизнесийн чиглэлээр харин Хайди эдийн засаг, менежментийн ангид суралцдаг байсан юм. Хайдигийн амьдарч байсан оюутны байранд Эд нүүж орж байжээ. Нэг удаа өрөөнийх нь хатаагч ажиллахгүй байсан тул хуучин амьдарч байсан хүнтэй нь холбогдох хэрэг гарснаар тэд анх ярилцсан байна. Хэсэг хугацааны дараа тэд үерхэж эхэлсэн бөгөөд 2016 онд хуримаа хийсэн юм. 

Эд болон Хайди Савитт нар анх 2011 онд бие биетэйгээ танилцаж байсан гэж боддог байсан ч яг үнэндээ тэд үүнээс хавь эрт танилцаж байсан байна.

2016 онд хайртай хосууд хуримаа хийв.

Бидний дээр хэлсэнчлэн тэдний хайр анхны харцаар дурласнаар эхэлж байсан мэт сэтгэгдэл төрүүлж байгаа байх. Гэвч хурим болохын өмнө энэ нь тийм биш гэдэг нь тодорхой болсон юм.

Хосууд 4 жилийнхээ ойн баяраар Хайдигийн эцэг эхтэй хоолонд орох үед түүний ээж гэр бүлээрээ 1997 онд Турк-д амарч байхдаа Хайдиг Эд нэртэй хөвгүүнтэй найзууд болж байсан тухай дурсан ярьжээ. Хүүхдүүд тухайн үедээ маш сайн найзууд болсон байсан ч аяллын 2 долоо хоног өнгөрснөөр тэдний харилцаа дууссан байна.

Та дараа нь юу болсон тухай гадарлаж байна уу? Хайдигийн ээж дээврийн өрөөнөөс хуучин зургийн цомог олсон... Тийм ээ, энэ зүгээр ч нэг нэр нь адилхан байсан явдал биш байж.

Эд Хайди хоёрыг их сургуулиасаа өмнө бие биенийгээ таньдаг байсан гэж хэн ч бодоогүй бөгөөд энэ нь тэдний эргэн тойрны хүмүүсийг нэлээн алмайруулсан аж. Эдийн гэр бүл Лондонгийнх, Хайдигийх харин Шеффилдийнх, гэвч тэднийг 2011 онд дахин уулзуулахын тулд хувь тавилан 1997 оныг сонгожээ. 

Үүнийг л хувь тавилан гэх байхдаа!

Хайди болон Эд эцэг эх нарын хамт

Хуучин зургийг нийлүүлсэн нь

Хайди Эд хоёр анх уулзаж байсан газар луугаа буцсан нь

Эх сурвалж: twizz

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()