Нэг биедээ хоёр хүн агуулдаг бүсгүйн гайхмаар амьдрал

Тейлор Мул (Taylor Muhl) бол идэвхтэй амьдралыг дэмжигч нэгэн бөгөөд тэрээр одоо хөгжмийн зохиолч, дуучин, фотомодель гэдгээрээ алдартай. Хэдийгээр энгийн нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй мэт санагдавч үнэндээ түүний амьдрал бусад бүсгүйчүүдээс ялгаатай.  Ингээд энэхүү хүчтэй, ухаалаг бүсгүйн талаар илүү ихийг та бүхэндээ хүргэхээр шийдлээ.

Нэг биедээ хоёр хүн агуулдаг бүсгүйн гайхмаар амьдрал
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд нас

Тейлор 1983 онд Холливудад төрсөн бөгөөд охины ээж эмнэлэг явахгүй байхаар шийдсэн учир тэр эцэг эхийнхээ гэрт төрсөн байна. Хэдийгээр энгийн нүдээр харахад охин эрүүл мэт байсан ч түүний биен дээр нэгэн хачирхалтай тэмдэг байсан гэнэ.

Түүний биеийн яг голоор энгийн өнгөтэй болон цайвар ягаан өнгөтэй зураас байсан бөгөөд энэ нь охины биеийг яг 2 хувааж байгаа мэт харагдаж байжээ. Эмч нар энэ байдлыг төдийлөн анхааралдаа аваагүй гэнэ. Тэд энэхүү зураасыг төрөлхийн мэнгэ хэмээн үзсэн байна.

Тейлор жаахан байхдаа дүүтэй болохыг их хүсдэг байсан бөгөөд энэ талаараа тогтмол ээждээ хэлдэг байсан аж.  Гэвч тэрээр ихэр дүүгээ түүний биед амьдарч байгаа болохыг мэдээгүй гэнэ. Тэдэнд яг юу тохиолдсон юм бол?

Хүүхэд нас

2 Биеийн байдал нь муудав

Цаг хугацаа өнгөрөхөд охины биеийн байдалд давхар шүд ургах гэх мэт хачирхалтай өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Биеийнх нь баруун болон зүүн хэсэг нь гоёл чимэглэл болон амьтны хазалтанд өөр өөр нөлөө үзүүлж байжээ. Үүнээс гадна Тейлор 150 орчим бүтээгдэхүүнээс харшилж байгаа нь тогтоогдсон байна. 

Өсвөр насандаа ирээдүйн дуучин бүсгүй өөрийн гадаад төрхөндөө санаа зовж эхэлжээ. Тухайн үед тэрээр бүжгээр хичээллэж байсан ч үеийн хүүхдүүддээ өөрийнхөө гэдсийг харуулахыг хүсдэггүй байсан гэнэ. Тиймээс ч тогтмол хаалттай хувцас өмсдөг байсан юм.

Хэсэг хугацааны дараа охин бие махбодийн асуудалтай учирсан байна. Халуурах, тогтмол ядрах, бүтэн биеэр нь өвдөх гэх мэт.  Тэрээр олон жилийн турш эмнэлгээр явсан ч эмч нар тодорхой онош тавьж чадахгүй байж.  

Ингээд бүсгүй 26 нас хүрэхэд бүх зүйлийн нууц тайлагджээ.

Биеийн байдал нь муудав

3 Онош тогтоогдов

2009 онд бүсгүй генетикийн өөрчлөлт болон бусад төрлийн ховор өвчний онош тогтоодог эмчтэй уулзсан байна. Эмч хэд хэдэн туршилтыг явуулж гайхалтай оношийг тогтоожээ. Тейлор “химеризм” гэх өвчтэй байсан бөгөөд энэ нь нэг биед хоёр өөр төрлийн генийн эс агуулагдах эмгэг аж.

Онош тогтоогдов

4 Энэхүү өвчний онцлог

Химеризм гэгч өвчин нь маш ховор тохиолддог өвчнүүдийн нэг гэнэ. Мэнгэнээс гадна хоёр өөр нүдний өнгө, хоёр өөр үсний өнгө гэх мэтээр энэхүү өвчин илэрдэг.  Гэхдээ зарим хүмүүс олон жилийн турш өөрийнх нь биед хоёр өөр төрлийн ген байгааг мэдэхгүй амьдарч чаддаг байна.

2002 онд Карен Киган гэх эмэгтэй бөөрний донор хайх хүртлээ өөрийгөө “химеризм” өвчтэй болохоо мэдээгүй байна. Эмч нар түүний хөвгүүдэд шинжилгээ хийж үзээд түүнийг генийн онцлогоороо хүүхдүүдийн ээж биш болохыг тогтоосон аж.  Нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж үзээд түүнийг химеризм өвчтэй гэж оношилсон бөгөөд энэ нь анхны тохиолдол биш байсан юм.

Ихэнхдээ үр бүрэлдэн тогтох цагаас эхлэн химеризм гэх өвчин үүсдэг бөгөөд Тейлор тэдний нэг байжээ.

Энэхүү өвчний онцлог

5 Өөрөө өөрийнхөө ихэр нь

Нэг үгээр, Тейлор эхийн хэвлийд байхдаа л өөрийнхөө ихэртэй амьдарч байсан гэсэн үг юм.  Энэ нь үр тогтох явцад үүссэн учир охины гадаад төрхөнд төдийлөн өөрчлөлт ороогүй бөгөөд зөвхөн нэгэн хачирхалтай толбо л байсан гэнэ.

Хамгийн гол асуудал нь Тейлорын бие 2 цусны урсгал, 2 дархлааны системтэй байсан нь хоорондоо өрсөлдөж, бүсгүйн биеийн байдалд сөрөг нөлөөг авчирч байсан ажээ.

Өөрөө өөрийнхөө ихэр нь

6 Онош тогтоогдсоны дараах түүний хариу үйлдэл

Хачирхалтай нь Тейлор энэ талаар сонсоод маш их баярласан гэнэ. Энэ цагаас эхлээд тэрээр өөрийн биеийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон гэсэн үг юм.

“Би үнэхээр тайвширч, эрх чөлөөг мэдэрсэн. Учир нь би өөрийн гэдэсний хачирхалтай байдал болон эрүүл мэндийн асуудлынхаа талаар тодорхой хариулттай болсон шүү дээ” хэмээн бүсгүй сэтгүүлчдэд хандан хэлсэн байна.

Харин Тейлорын ээжийн хувьд энэхүү мэдээлэл тийм ч сайхан санагдаагүй гэнэ. Учир нь тэр "Хоёр ихэр хүүхэд төрүүлэх боломжтой байжээ" хэмээн халагладаг гэжээ.

Онош тогтоогдсоны дараах түүний хариу үйлдэл

7 Дэлхий дахинд зарлав

Хэсэг хугацаанд Тейлор өөрийн оношийг нууж байсан юм. Тухайн үед тэрээр уран бүтээлээ туурвиад эхэлчихсэн байсан бөгөөд энэ талаар мэдээлэх нь шүтэн бишрэгчдээ алдахад хүргэнэ гэж айж байжээ. Гэхдээ 2017 онд бүсгүй энэ бүхнийг нуухаас залхаж, фото моделийн салбарт хүч үзэхээр шийдсэн байна.  Усны хувцастай анхны зураг авалтынхаа дараа тэрээр өөрийн биеийн тухай нуухаа больж, шүтэн бишригчидтэйгээ өөрийн түүхийг хуваалцсан аж.  

“Бусдыг хөгжөөж, олон нийтийн нүдэнд ил байдаг уран бүтээлчид маш их дарамт шахалтыг амсдаг. Тэд үргэлж төгс байж, гадаад төрхийн хувьд дэлхийн гоо сайхны хэмжүүрт нийцсэн байх ёстой байдаг. Миний энэ түүх надтай адилхан төгс бус, өвөрмөц онцлогтой хүмүүст өөрийгөө нээх боломжийг олгож өгнө гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Тейлор бичсэн байна.

Дэлхий дахинд зарлав

8 Онош тогтоосны дараах амьдрал

Харин одоо Тейлор хатуу дэглэм барьж, спортоор хичээллэж, массажистын үйлчилгээг авдаг.  Бүсгүй өөрийн энэхүү онцлогийг байгаа чигээр нь хүлээн авч өөрийнхөө биеийг хайрлах хэрэгтэй гэх ухуулгыг хийж байгаа гэнэ.

“Миний түүх дэлхий даяар цацагдсанаар хүн төрөлхтнийг өөрийн өвөрмөц, ховор өвчний талаар нээлттэй ярьж чаддаг болоосой гэж би хүсэж байна” гэжээ.

Үүнээс гадна Мул “химеризм” өвчний шинж тэмдгийн талаар олон нийтэд танилцуулж, бусад өвчтөнүүдийг зөв оношлуулахад нь тусалдаг байна.

Онош тогтоосны дараах амьдрал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()