Өвөрмөц төрхөөрөө байлдан дагуулж байсан дуучин Йоланди Виссер өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2020-06-26, 16:28
3,836

2008 онд Өмнөд Африкийн Кейптаунд үүсч байсан "DIE ANTWOORD" хип хоп хамтлагийн гишүүн Ёланди Виссер  (Yolandi Wisser) өдгөө 35 настай бөгөөд тод хувцаснууд өмсдөг залуухан охин байхаа больжээ. 

Өвөрмөц төрхөөрөө байлдан дагуулж байсан дуучин Йоланди Виссер өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 "DIE ANTWOORD"-ын алдрын оргил үе

Энэхүү хамтлагт Анри дю Туа болон Ваткин Жонс гэх нэртэй хоёр гишүүн байдаг ба тэдний тайзны нэрийг Иоланди Виссер мөн Нинжа гэдэг. DIE ANTWOORD хамтлагийн дуунууд Өмнөд Африкийн асуудлуудын талаар тусгадгаараа онцлог бөгөөд үүнийгээ ZEF хөгжмийн урсгал болгожээ. ZEF загвар нь хүссэн зүйлсээ өмсөхийг мөн уриалдаг аж. 

"DIE ANTWOORD"-ын алдрын оргил үе

ZEF урсгалын нэгэн жишээ

2 Сэтгэл шингэсэн тоглолтууд

Tэдний тоглолтыг үзэхээр ирсэн хүн болгон дахин давтагдашгүй өнгөлөг хувцас, содон нүүр будалтыг нь ихээхэн сэтгэл догдлон хүлээдэг. Tоглолт нь маш идэвхтэй явагддаг ба тэд үзэгчидтэйгээ ихээхэн харилцаж зогсолтгүйгээр хамт бүжиглэдэг байна. 

Сэтгэл шингэсэн тоглолтууд

Tэд 2019 онд Mосква хотноо аялан тоглолтоо хийсэн ба дараа дараагийн тоглолтуудын мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байгаа. 

3 Иоландигийн залуу нас

Иоланди нөхөртэйгөө танилцаж хамтлаг үүсгэх хүртлээ хичээл хийх ихээхэн дургүй хүүхэд байсан гэнэ. Өөрийнх нь хиймээр байгаа цор ганц зүйл нь бүтээлч ажил байсан бөгөөд 2008 онд амжилттайгаар хамтлагаа байгуулж дэлхийг байлдан дагуулж эхэлсэн юм. 

Иоландигийн залуу нас

Хамтлагийнх нь хамгийн амжилттай байсан үе нь 2009-2014 оны хооронд байв. Уран бүтээл нь тогтворгүйгээр цацагдаж байсан тул шүтэн бишрэгчдийнх нь ихээхэн хувь хамтлагийг сонсохоо больжээ. 

10 жилийн дараа

Tэдний алдрын оргилоос хойш 10 жил өнгөрч эхнэр нөхөр хоёр ч мөн салсан билээ. Иоланди одоогоор Нью-Йорк хотод амьдралаа төвхнүүлж байгаа юм. 

10 жилийн дараа

Тэрээр олны анхаарлыг татсан өнгөлөг хувцаснуудаасаа салж нүүрээ ч бага буддаг болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()