Путины "нууцлаг" хүүхдүүдийн зургийг анх удаа дэлгэжээ

Оросыг орхисон банкир Сергей Пугачёвийн хүү одоогийн ерөнхийлөгч Путины хүүхдүүдтэй өнгөрүүлж буй зургуудыг олон нийтийн сүлжээнд цацжээ. Ерөнхийлөгчийн хувийн амьдралыг чандлан нууцалдаг бөгөөд насанд хүрсэн хоёр охинтой гэдэг ч тэд өөр овогоор амьдардаг учир мэдээлэл дутмаг байдаг байна.

Путины "нууцлаг" хүүхдүүдийн зургийг анх удаа дэлгэжээ
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Зурагт охидуудын өсвөр насны төрх үлдсэн нь сонирхолтой. Банкир Сергей Пугачёвын хувийн сайтад тэдгээр зургууд 10 жилийн өмнө нийтлэгдсэн байжээ.

Зургуудын заримыг нь Кремльд, заримыг нь Пугачёвийн гэрт дарсан бөгөөд нэг зургийн доор "Залуу насны нөхөрлөл үүрдийнх!" гэж бичсэн байжээ. 

2000-аад оны үеийн энэ зурагт банкирын хүү Александр Пугачёв, Мария, Катерина Путин, Виктор нар байх магадлалтай.

Удаан хугацаанд олон нийтэд ил байсан зурагнуудад одоо онцгой анхаарал хандуулж байгаад банкир өөрөө гайхжээ. 

Кремлийн номын санд

Брежневийн биллиардийн ширээн дээр тоглолт өрнөж байгаа нь

Сергей Пугачёв нь International Industrial Bank-ийн эзэмшигч ба Тувагаас сонгогдсон Думын гишүүн байсан. 2012 онд Оросын иргэншлээ цуцлуулж, 2014 онд Интерполоор "онц аюултай гэмт хэрэгтэн" хэмээн эрэн сурвалжлагдаж байсан ба сүүлийн 10 жилийн турш Францад амьдарч байгаа ажээ.

Мария болон Катеринагийн амьдралын үйл явцууд олон нийтэд цацагдсаар байдаг билээ. Ерөнхийлөгчийн охидын нэг анагаах ухааны сургуулийг төгсөн, 2018 оны 9-р сараас хойш Оросын чих, хамар, хоолойн судалгааны төвийн ахлах эрдэмтнээр ажиллаж байгаа ажээ.

Мариа Вонцова

Өөр нэг охин Катерина Тихонова 2019 онд Москвагийн Их Сургуульд дипломын ажлаа хамгаалсан байна.

Нэг хэсэг уран сайхны гимнастикаар хичээллэдэг байсан ба түүний үзүүлбэрүүдийг интернетээс олох боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()