Гэртээ амтат "Bubble tea" буюу "Боба" цайг хийж сураарай!

Сүүлийн хэдэн жилүүдэд Бабл Tий буюу бөмбөлөгтэй цай нь хүчээ авч залуусын уух дуртай амттануудын нэг болсон билээ. Хүйтэн цай болон чихэрлэг бөмбөлгийн төгс хослолыг зуны халуун өдөр уухгүй байхын аргагүй бөгөөд гэртээ энэхүү амттаныг бэлтгэх жорыг хүргэж байна. 

Гэртээ амтат "Bubble tea" буюу "Боба" цайг хийж сураарай!

1 Бөмбөлөгтэй цай хаанаас гаралтай вэ?

1980 аад онд Tайванд үүсч байсан ба АНУ улсруу тархахаасаа өмнө зүүн өмнөд Азид алдаршсан юм. Бидний ихэнх хувь цайнд боба орсон л бол бабл тий гэж боддог ч анх үүсч байхдаа энгийн нэг хөөсрүүлсэн сүүтэй цай  байжээ. 

Бөмбөлөгтэй цай хаанаас гаралтай вэ?

2 Хаанаас бөмбөлгүүдээ авч болох вэ?

Сүүлийн үед бабл тий нь Mонголд ихээхэн эрэлттэй болсон бөгөөд бөмбөлөг зардаг дэлгүүрүүд ч олширчээ. Бобаг "Panda Express ", "Bubble Shop in Mongolia" гэх газруудаас авч болох нь ээ. Бөмбөлгийн хэмжээ, өнгө болоод амтнууд нь өөр өөр байдаг ба манго, гүзээлзгэнэ гэх мэт  олон шинэ амт гарсан байна. 

Хаанаас бөмбөлгүүдээ авч болох вэ?

3 Бөмбөлгөө зөөлөн бөгөөд зажлууртай байлгах зөвлөгөө

Хэдэн цагийн турш буцалгаснаар боба хамгийн зажлууртай болдог. Доорх жорд дурдагдсан чихэрлэг шүүсэнд бобагаа хийн хөргөгчид хадгалснаар чийглэг, зөөлөн хэвээр байх ч бага багаар хатуурч голдоо шаржигнасан болдог гэдгийг анхаараарай. Хэрэв цайгаа шууд уухыг хүсвэл зөөлөртөл нь 5-10 минут буцалгаж шууд хэрэглэж болно. 

Бөмбөлгөө зөөлөн бөгөөд зажлууртай байлгах зөвлөгөө

4 Цайгаа хийх

Дэлгүүрт зарагддаг чихэрлэг бабл тий нь ихэнхдээ нэмэлт амт оруулах нунтаг болон молоко агуулсан байдаг. Дурын цайгаа найруулаад  бөмбөлгөн дээрээ хийж, хамгийн сүүлд нь чихэрлэг өтгөрүүлсэн сүү, жимсний шүүс гэх мэтийг бэлэн болно. 

Ингээд бөмбөлөгтэй цай хийх амтат жорыг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай. 

Цайгаа хийх

5 Орц

  • 32 грамм чанаагүй хатуу бөмбөлөг       
  • 1-2 дүрдэг цай                                       
  • 120 грамм орчим ус                               
  • 100 грамм сахар                                   
  • Сүү эсвэл жимсний шүүс

Хэрэглэгдэхүүн.

- Хэмжүүртэй аяганууд

- Хоолны сав

- Чанасан бобаг хийх сав

Орц

6 Хийх арга

1. Хоолны савандаа 32 грамм бобаг 2 аяга усанд буцалгана гэж тооцоолоод их хэмжээгээр хийхийг хүсвэл 64 грамм бобаг дөрвөн аяга усанд буцалгах гэх мэтээр тааруулаарай. Ширүүн гал дээр усаа буцалгасны дараагаар бөмбөлгүүдээ хийн, дээш хөвөх хүртэл нь зөөлөн хутгана. Дараагаар нь галаа багасгаж 12-15 минут орчим болгоод галаа унтрааж, дахин 12-15 минут хөргөхийг анхаараарай.

Хийх арга

2. Бөмбөлгөө буцлаж байх хооронд нь бобаны хадгалалтад зориулсан чихрийн сиропыг бэлтгэх билээ. Хагас аяга усыг бичил долгионы зууханд аль эсвэл цахилгаан зуухан дээр буцалгаж галаа унтраагаад 100 грамм сахраа хийн уустал нь хутгана. 

3. Бөмбөлгөө буцалгахаас өмнө аль эсвэл буцалж байхад нь цайгаа бэлтгэж болох ч хамгийн гол нь цай хөрсөн байх хэрэгтэй юм шүү. Нэг аяга усан дээр дүрдэг цайгаа хийх бөгөөд өөрт тохируулан хэдэн ч дүрдэг цай хийж болно. 

4. Хөргөж бэлэн болсон бөмбөлгөөс усыг нь шүүж жижиг аяга эсвэл саванд хийгээд чихрийн сиропоо нэмээрэй. Шууд хэрэглэх бол 15 минут хүлээж, дараа нь хэрэглэх бол хөргөгчид хадгална. 

5. Бэлэн болсон цайн дээрээ бобагаа хийнэ.

Зөөлөн амттай болгохыг хүсвэл сүү нэмээрэй

Аль эсвэл жимсний цай уумаар байвал шүүс нэмж болно.

Харин дангаар нь уух бол бага зэргийн ус нэмээд таны амтат бабл цай бэлэн боллоо.

Эх сурвалж: Thekitchn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()