Дэлхий дээрх хамгийн аюултай биологийн зэвсгүүд

Биологийн зэвсэг гэдэгт эмгэг төрүүлэгч нян, бактери зэрэг багтах бөгөөд эдгээр нь хүн ам, газар тариалан, мал аж ахуйг устгахад чиглэгдсэн байдаг. Үүнээс үзвэл цөмийн болон химийн зэвсгээс илүү аюултай. Учир нь энэ төрлийн зэвсэгнээс аюулыг өнгөртөл зуатаж, нуугдах боломжгүй. Нэг л хүн, нэг л амьтан энэ вирус, нянгаар халдварлахад л халдвар маш хурдан дамжин халдварлах болно.

Дэлхий дээрх хамгийн аюултай биологийн зэвсгүүд

Женевийн протоколоор биологийн зэвсгийг ашиглахыг хориглосон байдаг ч цэргийн агуулах болон лабораторид хадгалагдаж, ашиглах боломжтой цаг хугацааг хүлээж буй зэвсгүүд бий. Ингээд бид танд дэлхийн хамгийн аюултай биологийн зэвсгийн талаар танилцуулъя.

 

1 Боом өвчин (Bacillus Anthracis)

"Bacillus Anthracis" нян нь боомыг үүсгэдэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай биологийн зэвсгүүдийн нэг юм. Уг нян нь байгальд спор (үр) хэлбэрээр оршихоос гадна заримдаа лабораторийн аргаар гарган авч удаан хугацааны туршид хадгалах боломжтой.

Боомыг бүтэн зууны турш биологийн зэвсэг болгож ашиглаж байгаа. Спор нь амт, үнэргүй учир хоол болон усанд хольж өгч болдог гэнэ. Энэхүү биологийн зэвсгийг ашиглаж байсан тохиолдол 2001 онд АНУ-д гарсан байна. 9-р сарын 11-ний халдлагаас 7 хоногийн дараа АНУ-ын Ардчилсан намын хоёр сенатор болон хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага руу энэхүү нянг нунтаг хэлбэрээр агуулсан дугтуйг илгээжээ. Ингээд уг нянгаар 22 хүн халдварлаж, 5 хүн нас барсан байна.

Боом өвчнөөр халдварласан тохиолдолд хордлого өгөх, арьсны цусархаг үрэвсэл үүсэх, тунгалгийн булчирхай болон дотор эрхтэн гэмтэх шинж тэмдгүүд илэрдэг аж. Яаралтай илрүүлж, хугацаанд нь эмчилгээ хийсэн ч хүндрэх магадлал өндөртэй байдаг.

Боом өвчин (Bacillus Anthracis)

2 Ботулизм (Clostridium botulinum)

"Clostridium botulinum" байгалийн нейротоксины уургыг ялгаруулдаг бөгөөд энэ нь органик хүчтэй хоруудын нэг юм. Гаргаж авахад маш амархан, хүчтэй биологийн зэвсэг гэхэд болно. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд нас баралт 30-60% байх бөгөөд хугацаанд нь эмчилгээ хийсэн ч нас баралтыг 3-10% хүртэл л бууруулдаг байна.

Энэхүү нян нь байгальд спор хэлбэрээр эсвэл зарим амьтад болон загасны гэдсэнд агуулагдана. Аливаа бүтээгдэхүүнийг хангалттай боловсруулж хэрэглээгүйгээс болон хувийн ариун цэвэр сахиагүйгээс болж энэ нянгаар халдварлах магадлал өндөр.

Ботулизмаар халдварласан тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, булчин сулрах, хараа муудах, уушгины хатгалгаа өвчин тусах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хамгийн аймшигтай нь амьсгалын дутагдалд орж, амьсгал боогдох магадлалтай.

1 гр ботулизм цацрахад л нэг сая хүний амь насыг авах магадлалтай учир биологийн хамгийн хүчтэй зэвсгийн тоонд багтдаг байна.

Ботулизм (Clostridium botulinum)

3 Туляреми (Francisella tularensis)

Туляреми гэх халдвар нь "Francisella tularensis" нянгаас гаралтай бөгөөд маш өргөн цар хүрээг хамарч тархдаг ч нас баралтанд хүргэх хувь нь бага байдаг.  Халдварласан хүмүүсийн хувьд арьсан дээр шарх үүсэж, даарах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх гэх мэт шинж илэрнэ.

Азаар "Francisella tularensis" нянгийн эсрэг дархлаажуулалтын вакцин гарсан бөгөөд вакцин гарахаас өмнө нас баралтын түвшин 60% байсан бол дараа нь 4% болжээ. АНУ, ЗХУ, Япон зэрэг улс орнууд энэхүү биологийн зэвсгийг тараахад амархан, нас баралтын түвшин бага учир нэг халдварласан хүн нэлээд олон хүнд халдвар тараах боломжтой учир үйлдвэрлэж байсан гэнэ.

Туляреми (Francisella tularensis)

4 Эбола (Ebola virus disease)

Эбола халдвар нь Эбола вирусээс гаралтай бөгөөд хамгийн аюултай халдварт өвчний нэг билээ. Уг халдварыг хамгийн анх 1976 онд Ардчилсан Конго улсад илрүүлсэн байна. Эбола нь зэрлэг амьтнаас хүнд халдварладаг бөгөөд нас баралтын дундаж түвшин 50%-тай байгаа аж.

Нууц үе нь 2-21 хоног үргэлжилж үүнээс хойш ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, хоол боловсруулах эрхтэн асуудалтай болох, ханиах, цээж хавиар хатгуулах, цусархаг тууралт гарах, бөөр болон элэгний үйл ажиллагаа муудаж, цус алдах шинж тэмдэг илэрдэг байна.  Агаар дуслын замаар дамжихгүй ч салст бүрхэвч, жижиг шархаар дамждаг аж. Тиймээс биологийн зэвсэг болгож ашиглахын тулд хиймлээр тараах, шүрших хэрэгтэй байдаг гэнэ.

Хэдийгээр америкийн болон оросын эрдэмтэд хамтарч Эбола халдварын эсрэг вакциныг гаргасан ч одоог хүртэл аюултай вирусын тоонд багтаж, биологийн зэвсэг маягаар хэрэглэх боломжтой аж.

Эбола (Ebola virus disease)

5 Марбург (Marburgvirus)

Марбургийн халдвар нь Маргурбийн вирусээс гаралтай бөгөөд Эбола вирустэй нэг төрөл юм.  Африкийн сармагчингаас илрүүлж байсан бөгөөд биологийн зэвсэг болгож ашиглах боломжтой.

Уг халдвараар халдварласан тохиолдолд толгой өвдөх, булчин өвдөх, тууралт гарах, арьс шарлах, цагаан мах эргэх, сэтгэл зүйн асуудалд хүрэх, цус алдах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Нас баралтын хувь  ихэнхдээ 23-50% байдаг ч зарим тохиолдолд энэ тоо 50-90% хүрэх нь бий. Биеийн шингэнээр дамжиж халдварлана.

Марбург (Marburgvirus)

6 Крым-Конгын халдвар (Bunyavirales)

Крым-Конго халдвар нь хүн болон амьтны биологийн шингэн, ариутгаагүй эмнэлэгийн багаж, хэрэгслээр дамжиж халдварладаг.

Нүүр болон салст бүрхэвч улайх, толгой өргөх гэх мэт шинж тэмдэг илрэх бөгөөд хожим нь энэ нь хордлогонд хүргэж цус алдалт явагддаг байна. Хүндэрсэн үед цусанд идээ тархах, уушги хавантах, уушгины хатгаа болох, бөөрний дутагдалд орох гэх мэт хүндрэлүүд гарна.  Уг вирусыг эмчлэх вакцин гараагүй байгаа учир нас баралтын тоо 2-50% байгаа аж.  Крым-Конгын өвчнөөс ангижирч чадсан  ч тухайн хүн удаан хугацааны туршид толгой эргэх, ядрах гэх мэт шинж тэмдэгтэй амьдрах болно.

Крым-Конгын халдвар (Bunyavirales)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()