Эрчүүдийн эрүүл мэндэд тустай хүнсний 9 бүтээгдэхүүн

Хооллолтоос маш олон зүйл ялангуяа эрүүл мэндийн байдал шалтгаалдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч тодорхой хүнсний бүтээгдэхүүнүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биед өөр өөр нөлөөг үзүүлдэг байна. Анагаахын шинжлэх ухааны доктор, зөв хооллолтын мэргэжилтэн Лесли Бончи (Leslie Bonci) яг өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Ингээд эрчүүдийн эрүүл мэндэд илүү тустай шилдэг 9 бүтээгдэхүүний танилцуулгыг танд хүргэе.

Эрчүүдийн эрүүл мэндэд тустай хүнсний 9 бүтээгдэхүүн

1. Өөхгүй  мах

Өөхгүй  махыг хэрэглэх нь таны эрүүл мэндэд гайхалтай үр дүнг үзүүлэх бөгөөд үхрийн мах, гахайн мах зэрэг нь их хэмжээний уураг агуулдаг болохыг бид мэднэ. Харин өөх тосны хувьд тахианы цээж махнаас үл ялиг илүү байдаг юм. Мах гэдэг нь лейцин гэх амин хүчлийн эх үүсвэр бөгөөд энэ нь булчингийн массыг нэмэгдүүлэхэд асар их тустай.

2. Тослог загасны мах

ОХУ-д л гэхэд зүрх судасны өвчнөөс болж нас барагсад нийт нас барагсдын 57%-ийг эзэлдэг бөгөөд энэ бол дэлхийн хувьд өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, жил бүр 1300000 хүн зүрх судасны өвчнөөс болж нас барж, тэдгээрийн 2\3 нь эрэгтэй хүмүүс байдаг аж. Тиймээс зүрх судсанд сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Үүнд тос ихтэй загас багтана. Жишээлбэл: хулд, сардин, май загас гэх мэт. Эдгээр загаснууд Омега-3-аар баялаг учир зүрх судасны өвчлөлөөс хамгаалдаг байна.  Долоо хоногт 2 удаа тослог загасны мах идэх нь зүрх судасны өвчлөлийг бууруулах юм.

3. Гадил

Гадил жимсэнд их хэмжээний кали агуулагдсан байдаг бөгөөд энэ нь ясны эрүүл мэнд болон булчингийн агшилт, сулралд сайнаар нөлөөлнө. Үүнээс гадна цусны даралтыг тэнцвэржүүлж, бие организмыг үйл ажиллагааг дэмжинэ.

4. Бор будаа

Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь 1-1,5 хоногийн дотор бие организмаас гардаг бол энгийн бүтээгдэхүүн 3-4 хоногийн дараа гардаг байна. Бор будаа нь эслэгээр баялаг бүтээгдэхүүний гайхалтай жишээ бөгөөд уг будааг ашиглаж та эрүүл мэндэд тустай амтлаг төрөл бүрийн хоолыг хийх боломжтой.  Та будаагаа бэлэн болгоод мах, бууцай,  хан боргоцой нэмж болно.

Хэрвээ танд бор будаа дангаараа таалагдахгүй байвал цагаан будаатай холих боломжтой. Бор будаа болон бусад төрлийн бүхэл үр нь таны биеийн жинг хэвийн хэмжээнд хадгалж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, чихрийн шижин өвчин үүсэхээс хамгаалдаг байна.

5. Жимс жимсгэнэ

Жимс нь эрчүүдийн оюун ухаан төдийгүй бие махбодид сайнаар нөлөөлөхөөс гадна антиоксидантаар баялаг учир төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна. Жишээлбэл: амьтан дээр хийсэн судалгаанаас харахад нэрс нь ой тогтоолтыг сайжруулж, оюун ухааныг хөгжүүлдэг болох нь тогтоогдсон аж. Энэхүү туршилтыг одоогийн байдлаар хүн дээр хийж эхэлсэн хэдий ч жимс эрүүл мэндэд маш их тустай болохыг маргаангүй хэлж болно.

Өвлийн улиралд шинэхэн жимс худалдаж авах боломжгүй тохиолдолд хөлдүү жимс худалдан авч, сүүн коктейл хийгээрэй.

6. Өндөг

Өндөгний ашиг тусыг мэдрэхийн тулд өндгийг бүтнээр нь идэх хэрэгтэй бөгөөд нэг өндөгний шаранд 185мг холестирин агуулагдана. Өндөг идэх зайгаа гаргахын тулд чихэрлэг зүйл идэхээс татгалзах хэрэгтэй.

Хэрвээ таны цусан дахь холестирины хэмжээ их бол өндөг идэхийн өмнө эмчтэй зөвлөх нь зүйтэй.

7. Улаан лоолийн шүүс

Улаан лооль нь ходоодны хавдар, түрүү булчирхайн хавдар болон ходооны шархнаас урьдчилан сэргийлэх ликопин бодисыг өөртөө агуулсан байдаг. Харин улаан лоолийн шүүс нь цэвэр улаан лоолийг бодоход 30 дахин их ликопин агуулсан байдаг бөгөөд хүний биед шингэхдээ амархан. Зарим судалгаанаас харахад улаан лоолийн шүүсийг тогтмол хэрэглэдэг эрчүүд хавдарт өртөх нь бага байсан гэнэ.

Үүнээс гадна улаан лоолийн шүүс нь  бусад төрлийн хүнсний ногооны тэжээллэг чанарыг сэргээхэд тустай юм.  Хоолоо илүү тэжээллэг болгохын тулд бага зэрэг улаан лооль хийхэд л хангалттай.  

8. Ногоон навчит ургамал

Нүдний хараагаа хурц хэвээр нь авч үлдэхэд тань бууцай, навчит байцаа, эсвэл буржгар байцаа тусална.  Энэ төрлийн хүнсний ногоонд лютеин, зеаксантин хэмээх бодисууд агуулагдах бөгөөд эдгээр нь нүдний торлог бүрхэвч гэмтэх, шар толбо үүсэхээс хамгаална.

9. Кофе

Эрч хүч сэргээх ямар нэг зүйл уухыг хүсэж байвал та кофе уугаарай. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад кофе нь таны анхаарлыг аливаа зүйлд төвлөрөхөд туслахаас гадна бараг илчлэггүй гэнэ. Тиймээс энергийн ундаа ууснаас кофе уух нь хамгийн зөв сонголт байх болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()