Хүн бүрийг уйлуулдаг "Хий үзэгдэл" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

1990 онд олны хүртээл болсон "Хий үзэгдэл" кино тухайн үедээ үзэгчдийн тоогоороо "Гэртээ ганцаараа" болон "Хөөрхөн хүүхэн" кинонуудыг хол хаяж чадсан юм. 2020 оны зун уг кино 30 нас хүрч байгаа тул хуучнаа дурсах сайхан боломж олдож байна гэж хэлж болно. Ингээд та бүхэндээ "Хий үзэгдэл" кино хэрхэн бүтсэн тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй баримтуудыг хүргэж байна. 

Хүн бүрийг уйлуулдаг "Хий үзэгдэл" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Уг киног үзэж байгаа хүн бүр уйлдаг нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэн болжээ

Молли Женсен (Дэми Мур), Сэм Вит (Патрик Суэйз) нар шинэхэн байшиндаа нүүн орж ирээдүйгээ хамтдаа төсөөлж аз жаргалдаа умбаж байсан ч гэнэт бүх зүйл орвонгоороо эргэнэ...

Энэхүү кино нь хайр дурлалын тухай өгүүлэх ч хошин хэсгүүд олон гардаг. Гэхдээ Мексикийн кино театрт үзэгчдэд нулимсаа арчих цаас хүртэл тарааж байснаас үзвэл "Хий үзэгдэл"-ийг инээдмийн кино гэж болохгүй.

Уг киног үзэж байгаа хүн бүр уйлдаг нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэн болжээ

2 Дэми Мурийн орлого "тэнгэрт хадав"

"Хий үзэгдэл" кино л Дэми Мурыг Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болгосон. Молли Женсены дүрд тоглоод тэрбээр 750 мянган ам.доллар авсан ба цаашдаа түүний орлого улам өссөн юм. Жишээлбэл: "Стриптиз" (Striptease) кинонд тоглох доо 12.5 сая ам.доллар авсан ажээ. Гэвч Молли Женсены дүрд тоглож байсан шигээ сайн үр дүнтэй байгаагүй юм.

Дэми Мурийн орлого "тэнгэрт хадав"

3 Гол дүрд тэс өөр жүжигчид тоглох боломжтой байсан

Дэми Мур Молли Женсены дүрд тоглож чадах цор ганц жүжигчин биш байсан, жишээлбэл Николь Кидман тоглож болох байсан ч тухайн үед хангалттай сайн танигдаагүй байсан гэсэн шалтгаанаар сонгогдоогүй ажээ. Дэми Мурыг сонгох болсон гол шалтгаан нь тэрбээр хоёр тоолох хооронд л уйлж чаддаг, бүр аль нүднээсээ нулимс гаргахаа ч удирдаж чаддаг байсан чадвар нь юм. 

Үүнээс гадна Сэм Витийн дүрд ч анхнаасаа Патрик Суэйзийг аваагүй бөгөөд найруулагч Жерри Цукер "намайг үхсэний дараа л" гэж дургүйцлээ илэрхийлдэг байж. 

Хий үзэгдлийн дүрийг Алек Болдуин, Кевин Костнер, Том Хэнкс, Том Круз, Жонни Депп, Жон Траволта, Дэвид Духовны болон өөр олон жүжигчдэд санал болгож байсан. Тухайн үед Дэми Мурын нөхөр байсан Брюс Виллисд уг дүрийг санал болгоход тэрбээр энэ дүрийг бүтэлгүйтнэ хэмээн татгалзаж байсан ажээ.

Гол дүрд тэс өөр жүжигчид тоглох боломжтой байсан

4 Дэми Мур ч мөн уг киног бүтэлгүйтнэ хэмээн санаа зовж байсан

Хэдийгээр дүрдээ тоглохыг зөвшөөрсөн ч Дэми Мур энэхүү киног амжилт олно гэж боддоггүй байснаа одоо дурсдаг. Мөн тэрбээр уг киноны 25 жилийн ойгоор анх кино зохиолыг уншчихаад "Энэ кино нэг бол маш их амжилт олно эсвэл бүтэлгүйтнэ" гэж бодож байсан тухайгаа хуваалцсан байна. 

Кинонд нэг их ач холбогдол өгөөгүй Мур шалгаруулалтын үеэр урт байсан үсээ гэнэт тайрч найруулагчаа нэлээдгүй гайхшруулсан ч сүүлд энэ нь тухайн дүрд тоглоход яаг хэрэгтэй төрх бүтээхэд туслалцаа үзүүлсэн байна. 

Дэми Мур ч мөн уг киног бүтэлгүйтнэ хэмээн санаа зовж байсан

5 Патрик Суэйзийн алдар нэрийн замнал

Урьд өмнө тоглож байсан дүрүүд дотроос Сэмийн дүр хамгийн хэцүү байсан тухай Патрик дурсдаг. Тэрбээр "Хий үзэгдэл" киноны зураг авалтын үеэр Нью-Йоркийн шөнө гадаа тэсэхийн аргагүй хүйтэн байхад нимгэн цамц өмдтэй хэдэн цагаар зогсох хэрэг гарч байсан ба тухайн үед хий үзэгдлийн амнаас уур гарах ёсгүй гэж найруулагчид үзсэн тул аман дотроо мөс хийх ёстой болсон байсан тухайгаа мөн нэмж дурдсан юм. 

Патрик Суэйзийн алдар нэрийн замнал

6 Вупи Голдбергийн дүр

Вупи Голдбергийн бүтээсэн дүр болох Ода Мэй Брауны хувь заяа маш сонирхолтойгоор бүтсэн юм. Юуны өмнө Голдберг уг дүрийг Патрик Суэйзийн тусламжтайгаар бүтээж байсан. Патрикийн дүрийг батлах үед тэрбээр Вупи-гүйгээр кинонд тоглохоосоо татгалзаж байгаагаа хэлж байсан ба тухайн үед тэд бие биенийгээ сайн таньдаг ч үгүй байжээ. 

Сүүлд нь Вупи энэхүү дүрд тоглохыг санал болгосон Патрикт маш ихээр баярладаг тухайгаа хэлсэн ба энэ нь ч зүй ёсны хэрэг, учир нь энэ л дүр Вупид "Оскар", "Алтан бөмбөрцөг" шагналуудыг авчирсан юм. 

Найруулагчдын нэг болох Брюс Жоел Рубин сүүлд Ода Мэй Брауны дүр түүний зохиож байсан дүрүүдээс хамгийн хайртай нь гэдгээ дурдсан байна. 

Вупи Голдбергийн дүр

7 Ваартай хэсэг

Патрик Суэйзийн дурссанаар уг дур зураг түүний мэргэжлийн хамгийн их хүсэл тачаал оргилсон хэсэг байжээ. Илүү бодит харагдуулахын тулд Жерри Цукер болон Дэми Мур нар ваар бүтээх сургалтад явж байсан ажээ. 

Кино бүтэх үед Моллигийн хийж байсан ваар нурчихсан ч Патрик, Дэми хоёр үүнийг үл тоон үргэлжлүүлэн жүжиглэсэн ба сүүлд нь уг хэсгийг дахиж хийлгүй үлдээсэн байна. Гэхдээ уг хэсэгт алдаа гарсан бөгөөд эхлээд тохой хүртлээ шавар болсон жүжигчид удалгүй цэв цэвэрхэн болсон байдаг юм. Ийм алдаатай байсан ч "Хий үзэгдэл" кино бидний хамгийн хайртай бүтээлүүдийн нэгт зүй ёсоор орно. 

Ваартай хэсэг

8 Шекспирээс сэдэвлэв

Анх Брюс Жоэул Рубинд Шекспирийн "Гамлет"-ийг үзэж байхад нь энэхүү киноны санаа төрж байжээ. Гамлетийн эцэг түүний өмнөөс өшөөг нь авахыг гуйхыг Рубин хараад кино зохиол бичих сайхан санаа олсон аж.

Моллигийн Сэмд түүнийг "сайхан амьдралаар амьдрах юм" гэж хэлсэн хэсэг Уильям Шекспирийн "Макбет"-ээс сэдэвлэсэн юм. Үүнээс гадна Сэмийн амийг тэд "Макбет" жүжгийн дараа хороодог байна.

Шекспирээс сэдэвлэв

9 Сэтгэл уярам хагацлын хэсэг

Сүүлийн хэсэг болох Молли эцэст нь Сэмийг харж түүнтэй салах ёс хийдэг үзэгдэл хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм.

Найруулагч Жерри Цукер болон Брюс Жоэл Рубин нар хэдэн сарын туршид Сэмийг салах ёс хийх үедээ юу гэж хэлүүлэх талаараа бодож байсан ажээ. "Энэ бол гайхалтай мэдрэмж. Хайр дотор байдаг. Чи түүнийг өөртэйгөө авч явж байна. Уулзатлаа баяртай", гэж тэрбээр хэлдэг байна. Патрик Суэйз уг хэсгийг маш бодитойгоор бүтээсэн нь тэрбээр нас барсан өөрийн эцэгтэйгээ ийм байдлаар салах ёс гүйцэтгэж байсантай холбоотой ажээ. 

Сэм хий үзэгдэл байхдаа маш их зүйлийг ухаарсан. Гэвч хамгийн гол нь алга болохоосоо өмнө Моллид хайртай гэдгээ хэлж чадсан. Молли ч түүнд "ditto" гэх алдартай үгээрээ хариулсан юм. Рубин уг хэсгийг бичих үедээ уйлж байсан байна. Энэхүү үг нь "адилхан", "үнэн", "би ч бас" хэмээн орчуулагддаг ажээ. Үнэндээ энэхүү үг зүгээр ч нэг гэнэтийн байдлаар бий болоогүй, ийм үгээр Рубин сургуульдаа түүнд хайраа илчилсэн охидод хариулдаг байжээ. "Хий үзэгдэл" кино нээлтээ хийсний дараа олон эмэгтэйчүүд гол дүрийн жүжигчнийг алдартай үгээ хэлэхийг нь хүсдэг болсон байна. 

Таны хувьд уг киноны хамгийн сэтгэлд хоногшсон хэсэг аль нь байсан вэ? "Хий үзэгдэл"-ийг үзэж байх даа нэг ч удаа болов нулимс дуслуулж байсан уу? 

Сэтгэл уярам хагацлын хэсэг

Эх сурвалж: adme

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()