Хүний биед хамгийн их өвдөлтийг мэдрүүлдэг нууц цэгүүд

Хэдийгээр техник технологи эрчимтэй хөгжиж хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал хялбар болсон ч зарим тохиолдолд хүч хэрэглэх хэрэг гардаг. Жишээлбэл: таныг гудамжинд явж байхад хэн нэгэн дээрэмдэх оролдлогыг хийвэл та яах вэ? Мэдээж, хүч хэрэглэж түүнийг зогсоох хэрэгтэй болно.  Энэ тохиолдолд хэрэг болох хүний биеийн хамгийн их өвдөлт мэдрүүлдэг хэсгүүдийг танд танилцуулъя.

Хүний биед хамгийн их өвдөлтийг мэдрүүлдэг нууц цэгүүд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1. Толгойн ар

Энд цохих нь нуруу нугасны гэмтэлд хүргэх магадлалтай учир зайлшгүй тохиолдолд л ашиглах нь зүйтэй. Тогтмол хэрэглэх хэрэггүй.

2. Бөөр цохих

Бөөр рүү цохих нь хүчтэй өвдөлтийг мэдрүүлдэг учир хэрэгтэн хэсэг хугацаанд таныг анзаарахгүй.

3. Ахар сүүл рүү цохих

Ахар сүүл нь маш мэдрэмтгий эрхтэн бөгөөд хүчтэй цохилтын үед бутрах магадлалтайгаас гадна өрсөлдөгчид хүчтэй өвдөлтийг мэдрүүлнэ. Гэхдээ хэрэгтнүүд ахар сүүлээ харуулж дайрах нь юу л бол.

4. Шанаа руу цохих

Шанаа руу зөв цохилтыг хийж чадсанаар зодооныг тэр даруй дуусгах боломжтой.

5. Хүзүү рүү хажуунаас цохих

Хүзүүг хажуу талаас нь нойрны артерийн ойролцоо цохиход хэрэгтний ухаан балартаж, бүр зарим тохиолдолд ухаан алдаж унах магадлалтай.

6. Хүзүү рүү цохих

Цагаан мөгөөрсөн хоолой руу цохих нь хүний биеийн хамгийн өвдөлттэй хэсгүүдийн нэг бөгөөд өрсөлдөгчийг агаарын дутагдалд оруулж, хөдөлгөөнгүй болгох чадвартай. Мөн л аюултай цэгийн нэг учир зөвхөн шаардлагатай тохиолдолд л ашиглана.

7. Суганы ойролцоо цохих

Энэ нь хэрэгтний гарны барих чадварыг сулруулдаг учир тухайн хүн өөрийгөө хамгаалах чадваргүй болно.

8. Өрц рүү цохих

Оновчтой цохилтыг хийсэн тохиолдолд хэрэгтэн доош бөхийх бөгөөд та үргэлжлүүлэн өөрийгөө хамгаалах алхмуудыг хийх боломжтой.

9. Давсаг руу цохих

Давсаг руу цохисон тохиолдолд хэрэгтэн, өрсөлдөгч өвдөлтийг илүү удаан хугацааны туршид мэдрэх бөгөөд давсаг дүүрэн тохиолдолд тохиромжгүй үедээ давсгаа суллах магадлалтай.

10. Өвдөг рүү өшиглөх

Өвдөгний ар хэсэг рүү хажуу талаас нь өшиглөснөөр та олон мэдрэлийн холбоосыг мэдээгүйжүүлж хэрэгтэн хөдлөх чадваргүй болно.

11. Шилбийг дарах

Хөлөөрөө шилбийг дарах үед үе мөчийг гэмтээж, хэрэгтнийг хөдөлгөөнгүй болгох боломжтой.

12. Эр бэлэг эрхтний ойролцоо цохих

Энэ нь мэдээж аймшигтай, урт хугацааны өвдөлтийг мэдрүүлнэ.

13. Эрүүний ойролцоо цохих

Энэ хэсэгт цохисноор толгой эргэх, ухаан алдах магадлалтай.

14. Чамархайн ойролцоо цохих

Уг цохилт нь тархийг гэмтээх магадлалтай учир ховор тохиолдолд л хэрэглэж болно.

15. Хамар руу цохих

Таны амжилттай хийсэн цохилт хэрэгтнийг аюулгүй болгож чадна. Хамраас гарах цус, нүднээс гарах нулимс хэрэгтэнд гайхалтай шийтгэл болно.

16. Нүд рүү цохих

Хэт хүчтэй байдлаар нүд рүү цохисон тохиолдолд засаршгүй эмгэгийг авчрах магадлалтай учир зөвхөн нулимс гаргах төдий цохилтыг л хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()