Ямар үед та биеийн илүүдэл үсээ авч болохгүй вэ?

Хүсээгүй үсний ургалтаас салах түгээмэл аргуудад вакс болон татуурга ордог. Мэдээж "илүүдэл үс" ээ бүтэн, хэсэгчлэн, бүрэн авах нь тухайн хүний хүслээс хамаардаг ч арьс өнгөний эмч нарын зөвлөж байгаагаар нян бактери оруулалгүй, арьсандаа цочрол өгөлгүйгээр "илүүдэл үсээ" авч сурах нь чухал юм. Вакс хийлгэх хугацаагаа зөв тодорхойлж сурснаар төгс арьстай болох боломжтой тул та бүхэнд хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар үед та биеийн илүүдэл үсээ авч болохгүй вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Мэс засалд орохын өмнө

Хэрвээ та удахгүй мэс засалд орох гэж байгаа бол вакснаас түр хугацаанд татгалзах хэрэгтэй. Учир нь зүсэлт, арьсны жижиг үрэвсэл болон буруу ургасан үснүүд нян бактери орох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хэрвээ илүүдэл үснээсээ салахыг үнэхээр их хүсэж байвал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Мэс засалд орохын өмнө

2 Педикюр хийлгэхийн өмнө

Педикюр хийлгэхээс өмнө вакс хийлгэх нь маш буруу, учир нь ийм аргаар санамсаргүйгээр арьсаа цочроож нян орох эрсдэлийг бий болгодог ажээ.

Мэдээжийн хэрэг салонууд чанарын шаардлага хангах ёстой ч бух газрууд хангалттай цэвэрхэн байж янз бүрийн эрсдэлээс хамгаалж чаддаггүй. Иймд эрсдэл гаргах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Педикюр хийлгэхийн өмнө

3 Бассейнд орохын өмнө

Хлортой усанд саяхан ваксдсан арьстай орох нь эвгүй мэдрэмж төрүүлэх эрсдэлтэй. Сэлэх үедээ биеэ маажиж таагүй мэдрэмжүүд мэдрэхгүйн тулд илүүдэл үснээсээ салах төлөвлөгөөгөө түр хойшлуулаарай. 

Бассейнд орохын өмнө

4 Татуургын ир элэгдсэн бол

Хэрэв татуургын ир бохирдож, хангалттай иргүй болсон бол зайлшгүй шинэчлэх хэрэгтэй. Учир нь ийм татуургаар илүүдэл үснээсээ салах нь хамгийн буруу арга юм. Үүнээс гадна татуурга бол хувийн хэрэглээний зүйл тул өөр хүнтэй хамт хэрэглэж болохгүй. 

Татуургын ир элэгдсэн бол

5 Хэрэв наран шарлагын газар руу явахаар төлөвлөж байгаа бол

Бассейн болон далайн усанд орохоосоо өмнө хамгийн сүүлчийн мөчид вакс хийлгэж болохгүй. Учир нь далайн давстай ус шинэхэн хуссан арьсанд хүрэхэд өвдөж буй мэт мэдрэмж төрөх эрсдэлтэй байдаг ажээ. 

Хэрэв наран шарлагын газар руу явахаар төлөвлөж байгаа бол

6 Сексийн өмнө

Секс хийхийн өмнө татуурга хэрэглэж илүүдэл үснээсээ салах нь маш буруу байдаг. Ингэснээр арьсны өвчлөлтэй болох эрсдэл бий болдог ба үсээ хусах үед арьсны өнгөн хэсгийн эсүүдийг хамт арилгадаг байна. Болзоонд явахаас хэд хоногийн өмнөилүүдэл үсээ авах нь хамгийн зөв арга юм. Эсвэл ямар нэгэн өвчин авах эрсдэл хэдэн хувиар нэмэгддэг ажээ.

Сексийн өмнө

7 Скраб хэрэглэж арьсаа гуужуулахын өмнө

Үсээ хусах үед арьс тодорхой хэмжээнд гууждаг. Хэрвээ энэ аргыг скраб хэрэглэж арьсаа гуужуулахтай хавсаргавал арьс маш хүчтэй цочрох эрсдэл үүсдэг байна. 

Скраб хэрэглэж арьсаа гуужуулахын өмнө

8 Батга гарсан үед

Хэрэв хусах гэж байгаа газар орчмын арьс нь дээр батга болон бусад тууралт үүсэн бол эдгэтэл нь илүүдэл үснээсээ салах төлөвлөгөөгөө хойшлуулах хэрэгтэй. Тухайн арьсны хэсэг дээр санамсаргүй байдлаар зүсэлт үүссэнээр нян бактери үржих эрсдэл нэмэгддэг ажээ.

Батга гарсан үед

Эх сурвалж: womanadvice

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()