Биеийнхээ эдгээр 10 хэсэгт шивээс бүү хийлгээрэй!

Шивээс аль хэдийн урлагийн нэг төрөл болсон бөгөөд насанд хүрсэн хүн амын 18% нь байнгын шивээстэй байдаг хэмээн судалгаагаар батлагдсан байна. Гэхдээ хүн бүр шивээсийг гоёлын зориулалттай хийдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж, энэ нь насан туршид таны бие дээр үлдэх зүйлийн нэг учир та нухацтай сонгож байж шийдвэрээ гаргана. Ингээд хэрвээ та аль хэдийн шивүүлэх зургаа сонгосон ч биеийнхээ аль хэсэгт хийлгэхээ мэдэхгүй байгаа бол бид танд дараах зөвлөгөөг хүргэе. Биеийн дараах хэсгүүдэд шивээс хийлгэхгүй байх нь зүгээр гэнэ шүү. 

Биеийнхээ эдгээр 10 хэсэгт шивээс бүү хийлгээрэй!
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Хөлийн тавхай хэсэг, хажуу тал

Хөлийн тавхай болон хажуу талд хийсэн шивээс нь тогтмол гутал, оймс, хөлстэй үрэлцэж байдаг учир амархан арилдаг байна. Тиймээс шивээс хийлгэсний хэдхэн сарын дараа гэхэд  л таны шивээс бүдгэрсэн байх болно.

Хөлийн тавхай хэсэг, хажуу тал

2 Гарын алга

Гараараа бид маш олон зүйлийг хийдэг учир тогтмол механикийн нөлөөлөлд автаж, арьс нь үргэлж шинэчлэгдэж байдаг. Тиймээс ч алганы шивээс хэлбэр болон өнгөө маш амархан алддаг байна.
 

Гарын алга

3 Сарвуу, хуруу

Гарын сарвуу буюу хуруун дээр шивээс хийлгэх нь тийм ч зөв сонголт биш гэдгийг та мэдэх болов уу. Бид өдөрт олон дахин гараа угаахаас гадна гар тогтмол нарны гэрлийн туяанд өртдөг. Ингээд шивээс өнгөө алдаж, арилдаг байна.

Сарвуу, хуруу

4 Гарын шуу

Гарын шуу ялангуяа алгатай ойролцоо хэсэгт шивээс хийлгэх хэрэггүй.  Энэхүү газар хийлгэсэн шивээс хэлбэрээ алдах нь амархан байдаг.

Гарын шуу

5 Суга

Орчин үед сугандаа шивээс хийлгэх нь тренд болгоод байгаа хэдий ч суга орчим хийлгэсэн шивээс үргэлж хувцастай үрэгдэж байдаг учир энэ хэсгийн шивээсийг тогтмол шинэчилж, засах хэрэгтэй болно.

Суга

6 Гэдэс

Хэрвээ та ирээдүйд төрж ээж болохоор шийдсэн л бол гэдсэн дээрээ шивээс хийлгэх хэрэггүй л болов уу. Учир нь жирэмсний явцад гэдэсний арьс хэд дахин сунаж, таны шивээс танигдахын аргагүй өөрчлөгдөнө.

Гэдэс

7 Тохой

Бид гараа тогтмол нугалдаг учир тохойн дээрх шивээс амархан хэлбэрээ алдаж, жижиг деталиуд нь алга болж зүгээр л нэг толбо үлдэнэ.

Тохой

8 Мөр болон эгэмний яс

Үүргэвчтэй цүнх үүрэх дуртай хүмүүсийн хувьд мөр болон эгэмний ясан дээрээ шивээс хийлгэх хэрэггүй бөгөөд шивээсний хэлбэр дүрс, өнгө маш хурдан алдагдана гэдгийг санаарай.

Мөр болон эгэмний яс

9 Уруулны дотор тал

Уруулны дотор талд шивээс хийлгэхээр шийдсэн бол та уг шивээс удаан хугацааны туршид таныг баярлуулахгүй гэдгийг санаарай. Учир нь уруулны дотор тал тогтмол чийгтэй байхаас гадна бидний салст бүрхэвч тогтмол нөхөн сэргэж байдаг юм.

Уруулны дотор тал

10 Нүүр

Нүүрний шивээс орчин үед залуусын дунд тийм ч сонин содон зүйл байхаа больсон билээ. Гэхдээ сайн мэргэжилтэн нар, салхи, ус болон бусад гадаад орчны нөлөөллөөс болж зурагны хэлбэр алдагдах, өнгө арилах магадлалтай гэдгийг үйлчлүүлэгчдээ заавал сануулна.

Нүүр

Удаан хугацааны туршид шивээсээ шинэхэн мэтээр нь хадгалахыг хүсэж байвал дараах зөвлөмжийг дагаарай. 

1. Усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнээр чийгшүүл.

2. Нарны хамгаалалттай тос түрхэж, шивээсээ хамгаал.

3. Бариу хувцас тогтмол өмсөхөөс татгалзах.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()