Амьд үлдэхийн төлөөх тэмцлийг жинхэнэ утгаар нь харуулсан 6 кино

Бидний нүдийг нэг ч хором дэлгэцээс холдуулалгүй, нэг бол гол дүрийн жүжигчдийг амьд гарч чадна гэсэн итгэл найдвар үлдээж нэг бол бүх зүйл буруугаар эргэдэг кинонуудад та дуртай биз дээ? Бидний бэлтгэсэн нийтлэл доторх кинонуудаас та хэдийг нь мэддэгээ шалгаарай!

Амьд үлдэхийн төлөөх тэмцлийг жинхэнэ утгаар нь харуулсан 6 кино
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Апокалипто" (Apocalypto)

Мел Гибсоны түүхэн бүтээл үзэгчдийг дуу алдмаар бодит зураглалуудаараа гайхшруулдаг. Үйл явдал Америк тивд, Колумбын өмнөх эрин үед ширэнгэн ойн дунд орших тосгон руу Майячуудын өөр омгийнхон дайрснаар эхэлдэг. Тэд тосгоны хүмүүсийн тал хувийг хөнөөгөөд үлдсэн хувийг Майягийн нийслэл хотод аваачиж өргөлд өргөхөөр олзолдог. Киноны туршид гол дүрийн баатар болох Ирвэсийн савараас нүдээ салгахын аргагүй бөгөөд учир нь тэрбээр юу ч болсон бай нутагтаа нуугдан үлдсэн жирэмсэн эхнэр болон хүүхдээ аврахыг хичээдэг юм. 

"Апокалипто" (Apocalypto)

2 "Хошоонгорын талбай" (Cloverfield)

Далайн ёроолоос гарч ирсэн аймшигт мангас Америкийн хамгийн алдартай хотыг сүйтгэж эхэлдэг. Киноны гол үйл явдал Нью-Йоркийн хэсэг оршин суугчид буюу үдэлтийн үдэшлэг зохион байгуулж байсан найзуудад хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Киноны туршид хүмүүс хэрхэн амь тэмцэн аймшигт араатнаас зугтаж байгаа тухай гардаг ба уг киноны тусгай эффект нь үзэгчдэд үйл явдлын дотор орсон мэт мэдрэмж төрүүлдэг ажээ. 

"Хошоонгорын талбай" (Cloverfield)

3 "Булшинд" (Buried)

"Deadpool" киноны дараа Райан Рейнольдс (Ryan Reynolds)-ийг улаан өмсгөлгүйгээр нь төсөөлөх хэцүү болсон. Тэгвэл энэхүү кинонд тэрбээр тэс өөр дүрийг бүтээсэн юм.

2010 онд гарсан Родриго Кортесийн энэхүү кинон дээр Иракт гэрээгээр ажилладаг Америкийн нэгэн жолоочийн талаар өгүүлдэг. Террорист халдлагад өртөж ухаан алдсаныхаа дараагаар өөрийг нь амьдаар нь булсан болохыг тэрээр ойлгоно. Жолоочид ердөө асаагуур болон түүний утас нь байсан бөгөөд үүгээрээ онцгой алба болон түүнийг авчирсан хүнд 5 сая ам.доллар өгөхөөр тохирсон террористуудтай харилцдаг. Киноны туршид үзэгчид гол дүрийн залууг аварч чадах болов уу гэсэн найдлагад автах болно. Харин та юу гэж бодож байна? 

"Булшинд" (Buried)

4 "Цэвэрлэгээ: Анархи" (The Purge: Anarchy)

"The Purge: Anarchy"  киноны найруулагч Жеймс ДеМонакогийн бүтээлүүд маш өвөрмөц байдаг. Жилд нэг удаа 12 цагийн туршид хүмүүс өшөө авч, хүн алж, хүссэнээрээ аашлах боломжтой байдаг тухайг уг кинонд гарyg. Гол нь амьд үлдэх. "The Purge: Anarchy" кино эхний ангиасаа илүү сонирхолтой адал явдлаар дүүрэн болсон тухай үзэгчид ярьдаг байна. 

"Цэвэрлэгээ: Анархи" (The Purge: Anarchy)

5 "Kajaki"

Бусад ийм төрлийн кинонуудыг бодвол уг кинонд ямар ч мангас, галзуу алуурчид гардаггүй. Энэхүү драм нь Кажаки-гаас холгүй Британийн цэргүүд санамсаргүй байдлаар мина буюу тэсрэх бөмбөгөр дүүрэн газарт ирдэг тухай бодит явдлаас сэдэвлэсэн юм. Афганистан дахь дайны тухай бодит түүх болон жинхэнэ нөхөрлөл, баатарлаг байдал болон цэргүүд өөрийгөө хэрхэн золиосолдог тухай уг киноноос олж үзэх боломжтой.

"Kajaki"

6 "Pandorum"

Уг кино триллер, шинжлэх ухааны ер бусын үйл явдлуудыг харуулах кинонуудын оновчтой жишээ болж чадсан гэхэд хилсдэхгүй. 2 офицер яагаад ямар шалтгаанаар огторгуйгаар аялах болсон тухайгаа, бүр өөрсдийгөө хэн болохыг ч мэдэхгүй байдалтайгаар сэрдэг бөгөөд юу нь үл мэдэгдэх хүнтэй төстэй амьд биетүүдтэй тулалдах шаардлага гардаг ажээ. 

"Pandorum"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()