Арабын шейх Хамадын өвөрмөц бөгөөд тансаг харштай танилц!

Саятан, тэрбумтан байх гэдэг үнэхээр таатай. Жишээлбэл: Арабын шейх Хамад өөрийн хүсэлд нийцүүлж нүүдлийн байр барьсан бөгөөд энэхүү байр нь гадаад төрхөөр дэлхийтэй яг адилхан гэнэ шүү. Хэдийгээр арабын шейхүүд олны өмнө ил гараад байдаггүй ч тэд чимээгүйхэн газрын тос олборлож, барууны тэрбумтнуудаас ч илүү их хөрөнгө, мөнгөтэй болдог аж. Ингээд Арабын шейх Хамад тансаг зэрэглэлийн байшинг сонирхоцгооё. 

Арабын шейх Хамадын өвөрмөц бөгөөд тансаг харштай танилц!

Арабын Нэгдсэн Эмират улсын шейх Хамад солонгын долоон өнгө бүрдүүлэхийн тулд долоон өнгийн автомашин худалдаж авсан байна. Тэрээр өдөр бүр өөр өөр өнгийн машиныг унаж гардаг аж.

Гэхдээ түүний баялгийг тодорхойлж буй хамгийн том зүйлийн нэг бол Дэлхий хэлбэртэй байшин юм.

Түүний амьдардаг гэр нь дэлхийд цор ганц байдаг учир 1993 онд Гиннессийн амжилтын номд бүртгэгдсэн байна. Ийнхүү дэлхийн цор ганц бүтээл болсон шалтгаан нь нэгдүгээрт, уг байшин бөөрөнхий хэлбэртэй, хоёрдугаарт, хэлбэр нь бидний амьдарч буй Дэлхийтэй ижил, гуравдугаарт, нэг газраа суурьшихгүй эзнийхээ хүслээр үргэлж аялж байдаг юм.

Эмгэн хумсыг бид өөрийнхөө гэрийг авч явдаг гэдэг бол арабын шейхийн хувьд гэр нь түүнийг авч явдаг аж. Уг байшинг гаднаас нь харахад дэлхийн бөмбөрцөгтэй ижил харагдах бөгөөд 20 метрийн диамертэй, 12 метрийн өндөртэй баримал мэт санагдана.

Дэлхий байшин дугуйтай учир нэг газраа зогсдоггүй юм. Ийнхүү хөдөлгөөнт гэр хийх болсон шалтгаан нь арабын уламжлалтай холбоотой байж болох юм. Учир арабууд эрт дээр үеэс нүүдэлчин хэв маягаар амьдарсан бөгөөд элсэн цөлөөр тогтмол нүүж байсан аж.

Эндээс харвал "Дэлхий"-г хувийн эзэмшилдээ ашиглаж буй цор ганц хүн бол арабын шейх Хамад бололтой.

Өөрийн дэлхийг бүтээж чадсан тэрээр их хэмжээний хөрөнгө зарцуулж өөр хэд хэдэн бүтээл хийлгэсэн бөгөөд үүнд эзэмшлийн арал дээрээ аварга гарын үсэг үлдээсэн, мөн "Лэнд Ровер" машины хөшөөг хийсэн байна.

Уг хөшөөн дотор кафе, Willys жийп хүртэл бий гэнэ. Албан ёсны мэдээллээр шейх Хамад 20 тэрбум долларын орлоготой.

Дэлхий байшин өвөрмөц хэлбэртэйгээс гадна дотор засал чимэглэл нь үнэхээр тансаг аж. 4 давхартай, 4 унтлагын өрөөтэй, 6 ариун цэврийн өрөөтэй гэнэ. Байшинд нэвтрэхийн тулд зөвхөн өндөр шатыг ашиглана.  Мэдээж, орчин үеийн барилгын бүхий л давуу шинж чанар уг барилгад бий.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()