Таныг хүнтэй гэрлэхэд бэлэн болсныг илтгэх 10 шинж

Удаан хугацааны туршид нэг бүсгүйтэй болзож буй эрчүүдээс гэр бүл, найз нөхөд нь ихэнхдээ “хэзээ гэрлэх гэж байна” гэсэн асуултыг маш  ихээр асуудаг. Энэ нь бүсгүйчүүдэд хандаж “хэзээ төрөх гэж байна” гэсэн үгтэй маш адилхан сонсогдож, эрчүүдийн бухимдлыг нэлээд төрүүлдэг юм. Та найз эмэгтэйдээ гэрлэх санал тавихыг хүсэж байгаа ч өөрийгөө бэлэн эсэхэд эргэлзэж байвал доорх мэдээллийг уншаарай. 

Таныг хүнтэй гэрлэхэд бэлэн болсныг илтгэх 10 шинж

1. Хүсч байгаа зүйл тань энэ мөн гэдэгт та бат итгэлтэй байх

Дээр дурдсанаар эргэн тойрны хүмүүс өөрт хамаагүй хэрэгт оролцож, таны хурдан гэрлэх хэрэгтэй гэж яаруулах тохиолдол багагүй гарна. Заримдаа гэр бүлийнхэн нь “хэрвээ гэрлэхгүй бол би чамд өв хөрөнгөө үлдээхгүй” хэмээн сүрдүүлэх нь ч бий. Олон залуус энэхүү сүрдүүлэг, дарамт шахалтанд өртсөнөөр өөрийн хүсэлтээр бус харин бусдын хүсэлтээр хүнтэй суусан тохиолдол элбэг билээ. Энэ нь мэдээж та хоёрын ирээдүйд аз жаргалыг авчрах нь юу л бол. Тиймээс хэрвээ та үнэхээр өөрөө гэрлэхийг хүсэж, энэ чухал алхмыг хийхдээ итгэлтэй байвал хайртай эмэгтэйтэйдээ гэрлэх санал тавихад буруудах зүйл үгүй.

2. Та хурим биш гэрлэлт хүсэж байгаа

Гэрлэлт гэдэг гэрлэсэн гэх тамганаас илүү хүчтэй зүйл гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та болон таны найз бүсгүй хоорондоо бүр ойрхон болж байна гэсэн үг. Харин хурим гэдэг бол нэг өдрийг найз нөхөд, ойр дотны хүмүүс, гэр бүлийнхээ хүмүүстэй өнгөрүүлэх боломжтой хөгжилтэй, дурсгалтай нэг өдөр юм.  Хэрвээ та хоёрын яриа зөвхөн хуримын хооронд өрнөж байвал, хуримын бэлтгэл ажлын үед хэрүүл маргаан гарч байвал гэрлэлтийн талаар дахин сайн бодоорой. Амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг ийнхүү асуудалд хүргэж байвал ирээдүйд  маргаан тасрахгүй байх магадлал өндөр.

Та болон таны найз бүсгүй хамгийн түрүүнд хурим биш харин хуримын дараах амьдралаа төлөвлөж байгаа энэ бол сайны дохио юм.

3. Та энэ алхмыг хийхэд хангалттай ухаантай

Арван жилийнхээ сургуулийг төгсгмөгцөө гэрлэж, насан туршдаа амьдрах тохиолдол байдаг ч энэ бол ховор тохиолдол. Ихэнхдээ хэт залуудаа гэрлэсэн хосууд маш амархан салдаг. Учир нь тэд гэр бүлийн харилцаа тогтооход хангалттай ухаажаагүй байдаг юм.

Сургуульд байхаасаа эхлэж үерхэж нөхөрлөсөн хүнтэйгээ гэрлэлт, хуримын талаар ярих нь буруу зүйл биш хэдий ч сэтгэл санааны хувьд энэ хариуцлагатай алхамд ихэнхидээ 25 насандаа эрэгтэй хүн бэлэн болдог.  Энэ нь тэр өсвөр насны бодлоосоо салж, амьдралыг илүү нарийн харж эхлэх үе юм.

4. Та хоёрын харилцаа гүн гүнзгий болсон

Сээтэн хаях, хамт байх хүсэл, хамтын сонирхол зэрэг нь харилцааны хамгийн чухал хэсгүүдийн нэг боловч нөхөрлөл болон харилцан туслалцаагүйгээр бат бөх гэрлэлт гэж үгүй болно. Хэрвээ та хоёрын дунд хөгжилтэй амьдрал болон сексээс гадна зовсон цагт хэзээ ч тус хүргэх найзын  харилцаа байдаг бол та тухайн эмэгтэйтэй гэрлэхэд бэлэн болсныг илэрхийлнэ.

5. Та найз бүсгүйгээ маш сайн мэддэг

Гэр бүл салалтанд хүргэдэг хамгийн том асуудлын нэг нь хамтрагчаа сайн мэдэхгүйд оршино.  Хүсэл тачаал алга болсон үед итгэл, нөхөрлөл үлддэг. Энэ үед та хамтрагчийнаа зөвхөн сайн талыг харахаа болж, сайн болон муу талыг хослуулж харах болно.  Та хоёр удаан хугацааны туршид харилцаатай байсан ч зөвхөн нэг нэгнийхээ сайн талыг л харж байсан бол энэ харилцаа тийм ч чухал, үнэн харилцаа биш болов уу.

Харин та найз эмэгтэйнхээ ааш занг сайн мэддэг,  ямар нэг нөхцөл байдлын үед түүний гаргах ааш занг таамаглаж чадаж байвал та гэр бүлийн харилцаанд бэлэн болсон гэсэн үг. Энэ тохиолдолд та хуримын дараа таны эхнэр тань таны төсөөлж байснаас өөр нэгэн болохыг ойлгож шоконд орохгүй.

6.  Та найз бүсгүйдээ итгэдэг

Бас нэгэн томоохон асуудал бол нэг нэгэндээ итгэхгүй байх явдал юм. Шалтгаангүйгээр хардах нь ирээдүйн салалтын үндэс болдог гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс хэрвээ  найз охиндоо итгэлгүй байгаа бол та гэрлэхэд, харилцааны дараагийн түвшинд очиход бэлэн биш гэсэн үг. Харин хоёр биендээ төгс итгэдэг байх нь харилцааг тань бат бөх таатай болоход нөлөөлнө.

7. Та хамтрагчийнхаа юуг ч өөрчлөхийг хүсдэггүй

Ихэнх залуус гэрлэлтийн дараа түүний найз эмэгтэй илүү даруу төлөв эсвэл илүү тайвшрана гэж боддог.  Гэтэл үнэн хэрэгтээ та насанд хүрсэн хүнийг баримлын шавар мэт өөрийн хүссэнээр өөрчилж чадахгүй. Гэрлэхэд бэлэн болсон болохыг илэрхийлэх томоохон шинж тэмдэг нь найз эмэгтэйгийн тань ихэнхи хэсэг, зан араншин танд таалагддагт оршино. Мэдээж, жижиг зүйл таалагдахгүй байх нь энгийн үзэгдэл бөгөөд  хэн ч  төгс биш шүү дээ.

8. Та буулт хийхэд бэлэн

Гэрлэлт гэдэг бол тогтмол гэр бүлийн харилцааныхаа төлөө ямар нэг зүйлийг хийх явдал юм.  Заримдаа утгагүй жижиг шалтгаанаас хэрүүл маргаан үүсэх нь энгийн үзэгдэл. Тиймээс та буулт хийж сурсан цагтаа л гэр бүл болох хэрэгтэй. Гэхдээ энэ нь түүнийг уурлуулахаас айж бүх зүйлийг зөвшөөрөх бус харин бүхий л нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж чаддаг байх чадварыг хэлнэ. 

9. Та хоёр урт хугацааны төлөвлөгөө гаргаж байгаа

Энэ тохиолдолд та оюун бодлоороо аль хэдийн найз эмэгтэйтэйгээ гэр бүл болсон байгаа бөгөөд зөвхөн хуримын өдрөө төдийгүй ирээдүйд хийх зүйлээ төлөвлөж байгаа явдал юм. Хамгийн гол нь урт хугацааны төлөвлөөгөө та хоёр хамт гаргах хэрэгтэй. Ирээдүйгээ нэг хүсэл зорилгоор төлөвлөж байгаа тохиолдолд та өөртөө итгэлтэйгээр үнэт эдлэлийн дэлгүүр орж бөгж авч болно.

10. Энэ бүсгүйгүйгээр та амьдралаа төсөөлж чадахгүй

Энэ бол хамтрагчдаа дассан сэтгэл юм. Та ирээдүйгээ энэхүү бүсгүйгүйгээр төсөөлж чадахгүй, зөвхөн түүнтэй байх үедээ л аз жаргалыг мэдэрдэг үед та түүнтэй гэрлэж болно.  Гэхдээ энэ бол харилцааны эхэн үед нэг нэгэндээ татагдах сэтгэл хөдлөл биш бөгөөд харин хэсэг хугацааны дараа түүний бүх зан чанар, сайн муу талыг мэддэг болсны дараа төрөх сэтгэл хөдлөл юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()