Ухаалаг утас үйлдвэрлэгчид яагаад салдаг батерейнаас татгалзсан бэ?

Ухаалаг гар утас чихэвч болон мемори картны оролттой, сольдог батерейтэй байх үеийг та санаж байна уу.

Ухаалаг утас үйлдвэрлэгчид яагаад салдаг батерейнаас татгалзсан бэ?
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

2014 оны 2-р сарын 24-ний өдөр "Samsung" компани Барселонд "Galaxy S5" утсаа танилцуулсан юм. Энэхүү ухаалаг гар утас ерөнхийдөө сайн болсон ч нэг л дутагдалтай байсан. Учир "Galaxy S5" бүхэлдээ хуванцраар хийгдсэн байжээ.

Ингээд Samsung-ийнхан хэрэглэгчдийн гомдол саналыг хүлээн авч жилийн дараа гэхэд төмөр болон шилээр хийгдсэн Galaxy S6 гар утсыг үйлдвэрлэжээ. Шинэ загвар нь гайхалтай амжилтыг дагуулсан бөгөөд одоо ч S6-ийн зарим шинжийг Galaxy S20-д харж болно.

"Galaxy S6" болон түүнээс хойш бүтээгдсэн гар утаснууд "Samsung" брэндийг дэлхийн хамгийн шилдэг  ухаалаг утас үйлдвэрлэгчдийн нэг болгож, нутаг нэгт брэндүүдээ хол хаяхад нөлөөлж чадсан билээ. Энэ хугацаанд тэд ухаалаг гар утасны хэлбэр нь хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт ихээр нөлөөлдөг болохыг ойлгосон байна. Ингээд удалгүй бүхий л шинэ утаснууд мемори карт, AUX оролтгүй, салдаг батерейгүй үйлдвэрлэгдэх болсон юм.

Чихэвчний оролт алга болох үед хэрэглэгчдийн дунд багагүй маргаан үүссэн бөгөөд энэ хооронд салдаг батерей чимээгүй алга болжээ. "Samsung" тийм батерейнаас татгалзаж харин LG хадгалж үлдэхийг хичээсэн ч амжилтанд хүрч чадаагүй юм. 2016 онд гарсан  LG G5 болон V20 нь амархан сольж болдог батерейтай хамгийн сүүлийн үеийн шилдэг гар утас болсон.

Орчин үед салдаг батерейг санан дурсах хүн багагүй. Цахим сүлжээ хэрэглэгчдээс ухаалаг гар утасны ямар батерейг илүүд үзэх вэ гэх судалгааг явуулахад судалгаанд оролцсон 27000 хүний 27% нь авч болдог батерей хэрэгтэй гэж үзсэн байна. Харин 47% нь тийм батерей байх нь таатай хэдий ч хамгийн чухал зүйл биш болохыг хэлжээ. Үлдсэн 26% нь гар утасны батерей ямар  ч байсан яахав хэмээн хариулсан аж.

Тэгвэл гар утас үйлдвэрлэгчид яагаад хэрэглэгчдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй юм бол?

Зах зээлд салдаг батерейтай гар утас маш бага тоогоор үйлдвэрлэгдэж байгаа гэдгийг санаарай. Магадгүй энэ нь одоо ч гэсэн салдаг батерейтай гар утсыг үйлдвэрлэх боломжтой шүү гэдгийг бидэнд мэдэгдэж буй хэрэг юм болов уу. "Samsung" үе үе салдаг батерей бүхий гар утас үйлдвэрлэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Xcover юм.

Тэгвэл хэрэглэгч болон үйлдвэрлэгч байгууллагын ашиг сонирхол яагаад зөрж байна вэ? Хэрэглэгч салдаг батерейнаас гадна ус нэвтрэхгүй, чанартай, утасгүй цэнэглэгчтэй, хөнгөн гар утсыг хүснэ. Гэхдээ энэ бол 2014 оны хувьд бол хэт өндөр шаардлага байсан аж.

Сүүлийн 5 жилийн турш ухаалаг гар утас нь том дэлгэц, шилэн артай, хөнгөн цагаан хүрээтэй, завсар зайгүй үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд жил бүр энэ төрлийн маш олон гар утаснууд зарагддаг. Тиймээс ч 2020 онд ихэнх гар утасны загвар адилхан харагдах болсон. Ихэнхи үйлдвэрлэгч байгууллагууд өөрийн бараа бүтээгдэхүүний онцлогийг харуулах гэж оролддог. Тэгвэл салдаг батерейнд яагаад дахиад нэг боломж олгож болохгүй гэж? Хэрэглэгчдийн ихэнх нь энэ төрлийн гар утсыг хүсэж байна шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()