Орон орны залуусын зугаацдаг "тэнэг" гэмээр тоглоомууд

Үндэстэн бүрт өөрийн гэсэн чөлөөт цагаа өнгөрүүлэх арга зам гэж байдаг. Жишээлбэл: англичууд морин уралдаан болон хөл бөмбөгт дуртай бол скандинавчууд цана, тэшүүрээр гулгах дуртай.  Гэхдээ энэ бол энгийн хөгжөөнт тоглоомын хэлбэр бөгөөд зарим оронд үүнээс ч хачирхалтай тоглоомын төрлүүд байдаг гэнэ. Эдгээр төрлүүдээс сонирхоцгооё.

Орон орны залуусын зугаацдаг "тэнэг" гэмээр тоглоомууд

1 Славчуудын "услах" даваа гариг

Хаврын нарлаг даваа гаригийн өглөө ажилдаа явж байна гээд төсөөлөөд үз дээ.  Гэтэл гудамжны хаа нэгтээгээс охид залуус гарч ирнэ тань дээр нэг хувин ус асгаж шалбайтал норгоно.  Мэдээж, энэ тохиолдолд таны бүх зүйл норж, сэтгэл санааны байдал ч тавгүй болох биз. 

Хэрвээ дээр бичсэн зүйл тантай тохиолдсон бол та Украин, Чех эсвэл Польшд байгаа бололтой. Усалгааны даваа гаригийн баярыг Карпатын бүсийн орнуудад улаан өндөгний баярын дараа зохион байгуулдаг аж. Энэ бол славчуудын эртний баяр бөгөөд Иван Купалын өдөртэй ижил ач холбогдолтой юм. Хажуугаар өнгөрсөн хэн нэгэн рүү ус цацах нь бие сэтгэлийг нь ариутгаж байгаа хэрэг болно.

Славчуудын "услах" даваа гариг

2 Японы уламжлалт кантё тоглоом

Япончуудын хачирхалтай, өвөрмөц байдал болон садист сэтгэлгээ нь кантё хэмээх тоглоомыг үүсэхэд нөлөөлсөн бололтой. Япон хэлнээс орчуулбал энэхүү үг нь “бургуй” гэсэн утгатай аж.

Кантё тоглож байгаа хүн 2 гараа алгаар нь нийлүүлж, долоовор хуруунаас бусад хуруугаа нугална. Түүний гол зорилго нь юу ч мэдэхгүй байгаа хүний өгзөг рүү долоовор хуруугаараа хатгах явдал юм. Энэхүү тоглоом нь арван жилийн сурагчид болон оюутнуудын дунд алдартай боловч заримдаа найз нөхдийн дунд тоглох нь ч бий. Кантёг болгоомжгүй тоглох үед шулуун гэдэсний амсар гэмтэх, хуруу хугарах, зодоон болох магадлалтай байдаг ч уламжлал бол уламжлал шүү дээ.

Японы уламжлалт кантё тоглоом

3 "Цагаан арьстанг зод"

“Цагаан арьстанг ангуучлах” буюу “Нокаут” гэх тоглоом нь АНУ-ын хар арьстан залуусын дунд алдартай. Тоглоомын дүрэм нь гадуур явж буй цагаан арьстанаас аль нэгийг онилож, атгасан гараараа нэг цохилтоор түүнийг унагах явдал юм. Ихэнхдээ олуулаа явж, ийнхүү арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийг гаргадаг байна.

Тэд өөрийгөө хамгаалж чадахгүй, жижиг биетэй, доожоогүй харагдсан залуус руу дайрдаг бөгөөд үүнд өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, тэтгэвэрийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтана.  Уг тоглоомоор тэднийхээр бол олон жилийн турш боолчлогдож байсан өвөг дээдсийнхээ өшөөг авдаг гэнэ.

"Цагаан арьстанг зод"

4 Хөдлөхөөс нь өмнө амжих

Энэхүү олон үндэстний аюултай наадам нь жил бүр зуу зуун охид залуусын амь насыг авч оддог. Энэтхэг болон Бангладешийн хувьд галт тэргэнд багтаагүй тохиолдолд хойноос нь зүүгдэж явах нь очих газраа хүрэх цор ганц боломж байдаг.  Харин хөгжингүй оронд залуус өөрийн үхлээс айхгүй, зориг зүрхтэй болохоо энэ аргаар харуулдаг байна.

Энэтхэгийн хувьд жилд 15 мянган хүн галт тэрэгний гадна талаас дүүжлэгдэн явж байгаад амиа алддаг бол Европт 10-100 хүрдэг аж. Харин германы хувьд энэ тоо 40 биш 400 байх магадлалтай байсан ч мэдээлэл дамжуулалт, камер, тусгай хамгаалалтын тусламжтайгаар буурч байгаа гэнэ.

Хөдлөхөөс нь өмнө амжих

5 "Гүй эсвэл үх"

Нэн ялангуяа Оросын сурагчдын дунд алдартай нэгэн наадам дэлхий дахинд бий. Хүүхдүүд явж буй автомашинтай аль болох ойрхон гүйж, авто замыг хөндлөн гарах хэрэгтэй болно. Тэд гэнэт гарч ирэх жолооч нарт тоормоз гишгэх боломжийг олгодоггүй аж.

Ингээд зоригт охид хөвгүүд автомашины дугуйн дор орж амь насаа алдах, тахир дутуу болох нь элбэг. Үүнээс гадна амьд гарч чадсан тохиолдолд жолооч нар тэднийг барьж, чихийг мушгих, цохилтын амт мэдрүүлэх гэх мэтээр зохих ёсны дагуу шийтгэдэг аж. Оросын сургуулиудад энэ төрлийн тоглоомын аюултай байдлыг харуулсан сургалт ихээр зохион байгуулдаг учир сурагчид тоглох нь буурсан байна.

"Гүй эсвэл үх"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()