Порно од Миа Халифагийн бүх бичлэгийг интернетээс устгуулах хөдөлгөөн өрнөж байна

2020-07-01, 15:45
5,743

Ойрын үед гарч буй маш олон жагсаал, эсэргүүцлийн хажуугаар бас нэгэн сонирхолтой хөдөлгөөн өрнөж байгаа нь порно жүжигчин Миа Халифагийн шүтэн бишрэгчид түүний тоглосон бичлэгүүдийг устгахыг шаардаж байгаа ажээ. Шинэ бичлэгүүдийг хүсэхийн оронд яагаад үүнийг эхлүүлэх болов?

Порно од Миа Халифагийн бүх бичлэгийг интернетээс устгуулах хөдөлгөөн өрнөж байна
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн том порно сайт болох PornHub-д өрнөж буй хөдөлгөөнд аль хэдийнээ сая гаруй хүн нэгдээд байна. "abc_ellemenope" гэх хаягтай нэгэн хэрэглэгч хэрвээ бүх бичлэгүүдийг татан буулгахгүй бол хүч хэрэглэх шаардлагатай болох тухай нэгэн сэтгэгдэлд бичиж үлдээжээ.

Халифагийн твиттер хаягтаа бичиж үлдээсэн жиргээ ихээхэн хандалтыг авсан байна. Миа хэлэхдээ порно жүжигчид ямар ч нөхцөлд бичлэгийг устгах эрхгүй байдаг ажээ. Одоо тэрээр тус чиглэлийн бичлэг хийхгүй байгаа бөгөөд өмнө нь ийм зүйл хийсэндээ ихээхэн харамсаж явдгаа хуваалцсан. 

"Тэр 11 бичлэг намайг үхтэл минь зовооно. Ямар ч охид бүсгүйчүүдийг ийм зүйлийг туулаасай гэж хүсэхгүй байна."

Мөн тэрээр өөрийн амьдралын "уналтын үед" хийсэн бичлэгүүдээс нь болж хүмүүс түүнийг өөрөөр хүлээж авахаас санаа зовж байгаа талаараа ТикТок хуудсандаа нийтлэжээ.

Тэрээр 2014-2015 онд 3 сарын турш насанд хүрэгчдийн кинонд тоглосон ч, тус салбарт олон жилийг зориулсан хүмүүсээс илүү алдар хүндийг хүртсэн билээ. Жилийн өмнө насанд хүрэгчдийн кинонд тоглоод олсон орлого нь хангалттай биш гэж гомдоллож байсан нь түүнийг интернэт орчинд хэл амны бай болгож байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()