"Эрийг нас..." - Өнгөрсөн зууны хүсэмжит эрчүүд цагийн эрхээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2020-07-01, 16:38
2,020

Одоо ч залуугаараа байгаа мэт санагдах домог болсон жүжигчид... Тэднийг цаг хугацаа хэрхэн өөрчилснийг сонирхоцгооё.

"Эрийг нас..." - Өнгөрсөн зууны хүсэмжит эрчүүд цагийн эрхээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Шон Коннери (Sean Connery) - 89 настай

Англи гаралтай жүжигчин маань 2003 онд жүжигчний карьераа дуусгасан юм. Шоу бизнесийн ертөнцөөс гараад тэрээр Шинэ Провиденст байдаг харшдаа амьдрах болсон байна. Тэнд нь интернэт сүлжээ байдаггүй, хүний хөлөөс хол газар учир олон нийтэд харагдаад байдаггүй байна. Харин түүний 89 нас хүрсэн төрсөн өдрөөр нь гэр бүлийнхэн нь энэхүү зургийг нийтэлжээ.

Шон Коннери (Sean Connery) - 89 настай

Мөн ижил өдөр түүний ач охин өвөөтэйгээ хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм.

Тэдний 20 жилийн өмнөх зураг.

2018 онд теннисийн тэмцээн үзэж буй нь

1962 оны "Dr. No" кинонд тоглож байх үеийнх нь зураг бөгөөд энэ үед тэрээр 30 дөнгөж гарч байжээ.

2 Ален Делон (Alain Delon) - 84 настай

Өнгөрсөн жилийн 5-р сард тэрээр Каннын кино наадмаас "Алтан мөчир" шагналыг хүртсэн бөгөөд үг хэлэхдээ тэрээр нулимсаа барьж чадалгүй "Энд зөвхөн жүжигчний карьер минь дуусч байгаа юм биш, амьдрал маань ч гэсэн дуусч байна" гэж хэлжээ.

Ален Делон (Alain Delon) - 84 настай

Энэ явдлаас хэдхэн сарын дараа тэрээр цус харвасан ч азаар биеийн байдал нь одоо нэлээд сайжраад байгаа юм байна. Мэдээж бүрэн эдгэрэхийн тулд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай юм.

Кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Алтан мөчир шагналыг хүртээжээ.

1960 онд "Rocco and His Brothers" кинонд тоглож байхдаа тэрээр 25 настай байсан байна.

3 Жан-Поль Белмондо (Jean-Paul Belmondo) - 87 настай

Францын алдартай жүжигчин олон өөрийгөө олон нийтээс тусгаарласны эцэст олон нийтийн өмнө энэхүү зургаар гарч ирсэн юм. Энэ нь түүний найзуудтайгаа уулзаж оройн хоол идсэн зураг юм. 

Жан-Поль Белмондо (Jean-Paul Belmondo) - 87 настай

6-р сарын 4-нд түүний сүмээс гарч буй дүр зураг камерын дуранд өртсөн бөгөөд тэрээр сайн анд Ги Бедос (Guy Bedos)-ын оршуулганд оролцсон байжээ. 

Харин энэ зураг бол өмнө жил "Paris Match" гэх франц сэтгүүл дээр гарсан Ален Делон (Alain Delon)-тай хамт авахуулсан зураг нь юм. Тэд нийт 6 кинонд хамтарч тоглож байжээ.

Тэрээр 2015 онд кино урлагаас зодог тайлж буйгаа зарласан юм.

1959 оны "Breathless" киноны хэсгээс. Энэ үед тэрээр 26 настай байжээ.

4 Адриано Челентано (Adriano Celentano) 82 настай

Тэрээр 2020 оны 5-р сарын 1-нд инстаграм дээр хаяг нээжээ. 

Адриано Челентано (Adriano Celentano) 82 настай

Түүний инстаграмдаа оруулсан стори.

Тэрээр 1992 оноос хойш кинонд тоглоогүй бөгөөд хамгийн сүүлд тоглосон цуврал нь 2000 онд гарч байсан байна.

2019 оны эхээр Италид 8 ангитай анимейшн цуврал гарсан бөгөөд үүнийг тэрээр зохиолыг нь бичиж найруулсан төдийгүй дуу оруулалт хүртэл хийсэн байна. Мөн онд шинэ цомгоо ч гаргаад амжсан гэнэ шүү.

1969 оны "Serafino" киноны хэсэг. Тэр энэ үед 30 гаруй настай байсан юм.

5 Клинт Ийствуд (Clint Eastwood) - 90 настай

Энэ зургийг түүний 90 насны ойгоор авсан байна.

Клинт Ийствуд (Clint Eastwood) - 90 настай

Харин энэ зургийг 2020 оны 1-р сарын 3-нд "Lifetime Achievement Award" шагналаа авахаас нь өмнө дарсан байна. Тэр одоо ч урлагийн салбарт идэвхтэй ажилласаар байгаа билээ.

1964 оны  "A Fistful of Dollars" киноны хэсэг. Энэ үед тэрээр 34 настай байсан юм.

6 Жэк Николсон (Jack Nicholson) - 83 настай

Тэрээр 2020 оны 4-р сарын 22-нд 83 нас хүрсэн билээ. Николсон хамгийн сүүлд 2010 онд кино дэлгэцээр гарсан юм. Хэдий албан ёсоор тэтгэвэрт гарах тухайгаа зарлаагүй ч найзынх нь хэлснээр бол тэр дахин дүр бүтээх бодолгүй байгаа аж.

Жэк Николсон (Jack Nicholson) - 83 настай

2020 оны 1-р сард хүүтэйгээ хамт NBA-ын тоглолт үзэж байгаа нь.

Харин энэ 2019 оны 1-р сард NBA-ын тоглолтон дээр.

2012 онд.

2015 оны 2-р сарын 15-нд Saturday Night Live шоуны 40 жилийн ойд баяр хүргэж буй нь.

1970 оны "Five Easy Pieces" киноны хэсэг. Энэ үед тэрээр 33 настай байжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()