Дэлхийн хүн бүрийг интернетэд холбох "Starlink" хүлээн авагчуудын зургийг дэлгэжээ

Илон Маскийн "SpaceX" компани "Starlink" төслөө хэрэгжүүлэх туршилтын үйл ажиллагаагаа өнгөрсөн оны 5-р сараас эхлүүлээд байгаа билээ. Хэрвээ уг төсөл амжилттай болох юм бол дэлхийн өнцөг булан бүрт буй иргэд “5G” стандартад нийцэх өндөр хурдын интернэтийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Уг төхөөрөмжийг илүү сайн ажиллуулахын тулд дэлхий дээр хиймэл дагуулаас ирж буй дохиог дамжуулах газрын станц байх хэрэгтэй аж. Ингээд энэхүү газрын станцын талаар мэдээллийг бид танд хүргэе. 

Дэлхийн хүн бүрийг интернетэд холбох "Starlink" хүлээн авагчуудын зургийг дэлгэжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Газар дээрх станцын дизайн нь "Starlink" төслийн хамгийн нууцлаг хэсэг боловч "Reddit" сайтын хэрэглэгч "Darkpenguin22" нь анхны хүлээн авагчуудын зургийг цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Гэрэл зургийг өндөр хүчин чадалтай дуран ашиглаж дарсан бөгөөд тэдгээрээс харахад уг төхөөрөмж хоёр хэсгээс бүрдэх бололтой. Нэгдүгээр хэсэг нь газар дээрх станцын цахилгаан хэрэгслийг хамгаалах 1.5 метрийн диаметртэй бүрхүүл байх бөгөөд хоёр дахь нь хэрэглэгчдийн терминал буюу антенна аж. Уг терминалыг SpaceX-ийн захирал Илон Маск өмнө нь "шон дээрх нисдэг таваг" хэмээн нэрлэж байсан юм.

Мөн түүний хэлснээр хэрэглэгчид энэхүү антенныг 200 доллараар худалдаж авах гэнэ. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл дагуулаас интернет авахад бусад үнэтэй эд анги хэрэгтэй бөгөөд зарим нь 1500 доллараас үнэтэй байх аж.  Гэхдээ одоогийн байдлаар "Starlink" бүрэн хэрэгжиж эхлээгүй байгаа учир үнийн талаар мэдээлэллийг тодорхой гаргах боломжгүй.

"Starlink"-ийн туршилтыг дэлхийн тойрог замд  550 километрийн өндөрт 1600 хиймэл дагуулыг хөөргөж хийнэ хэмээн хөгжүүлэгчид  зарласан юм. Уг амлалтыг биелүүлэхийн тулд тэд сар бүр 2 удаа хөөргөж байгаа 60 хиймэл дагуулыг бөгөөд анхны хөөргөлт 2019 оны 5-р сард болсон байна. Тойрог замд нийт 800 хиймэл дагуулыг байршуулсны дараа компанийхан интернетийн дамжуулалтыг эхлэх аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()