Tөгс зүйл гэж байдаггүйг Инстаграмын од бүсгүй харуулжээ

Сошиал медиа ашигладаг маш олон хүмүүс зургаа тавихын өмнө сэв, дутагдлаа нууж фотошоп зэргийг ашигладаг нь үнэн. Tүүнийгээ хүлээн зөвшөөрдөг нь ховор ч өөрийн бүтэлгүй зургуудаа тавьж, хэрхэн төгс зураг авдаг болон харсан бүхэндээ итгэх нь ямар аюултай болохыг дагагч нартайгаа илэн далангүй хуваалцдаг эмэгтэй бол Даная Mерсер. 

Tөгс зүйл гэж байдаггүйг Инстаграмын од бүсгүй харуулжээ

Tэр өөрийн сошиал хаягийг ашиглан Инстаграм болон жинхэнэ амьдрал дээрх хүний бие ямар ялгаатай болохыг харуулдаг. 

Зургийг заавал утас эсвэл компьютер дээр янзлахгүй байсан ч моделийн авсан байрлал гэрэл өнцөг болон хувцаснаас шалтгаалан бараг л төгс зургийг үүсгэх боломжтойг өөрийн хуудсанд тэрээр хуваалцсан юм.

Жишээ нь энэ зурагт гэрэл болон биеийн байрлал хэрхэн нөлөөлснийг хараарай. Баруун гар талын зураг дээр илүү биеэ хураасан, сүүдэртэй гарсан байвч зүүн гар талын зураг дээр хэрхэн илүүдэл өөх, язралтын сорвио нуусныг харж болно. 

Tэрээр Инстаграм зургуудад бүрэн итгэхгүй байхыг дагагч нартаа анхааруулдаг

Даная хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил ажилласан тул хэд хэдэн заль мэддэг.

Tүүний бодлоор интернет хаягууд хүмүүсийн эргэн тойронд байх бүх зүйлсийг төгс харагдуулж харин үзэж байгаа хүмүүст нь түүнээс хол сэтгэгдлийг төрүүлдэг. 

Энэ зурагт ч бас авсан байрлал нь нөлөөлжээ. 

Нэгт төгс болно гэдэг боломжгүй. Хоёрт тэрхүү төсөөлөлдөө хүрэхийн тулд эрүүл мэнддээ сөргөөр нөлөөлж болзошгүй. 

Бүсгүй өмнө нь амьсгалын замын PRR өвчнөөр өвчилсөн байсан бөгөөд түүнийгээ даван туулсныхаа дараагаар өөрийгөө хайрлаж сурсан билээ. Ийм учир өөрийн дагагчдыг ч мөн адил тэгээсэй гэж уриалж байгаа юм. 

Эх сурвалж: Twizz

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()