Чанартай гутлыг таних 7 арга

Гутал гэдэг хувцаслалтын хамгийн чухал мөн хамгийн үнэтэй зүйлсийн нэг билээ. Хүн бүр чанартай, чийг татдаггүй, бүтэн өдөр алхсан ч хөл өвтгөхгүй хөнгөн гутлыг худалдаж авахыг хүсдэг. Харамсалтай нь зарим борлуулагчид чанар муутай гутлыг чанартай мэтээр борлуулах нь бий. Тэгвэл бид танд чанартай гутал худалдаж авах зөвлөгөөг хүргэе.

Чанартай гутлыг таних 7 арга

1 Оёдол

Гутал худалдаж авахдаа хамгийн түрүүнд анхаарал хандуулах зүйл бол оёдол юм. Чанартай гутлын хувьд оёдол нь үргэлж бодит байх бөгөөд энэ нь ямар нэгэн гоёл чимэглэл бус, харин тухайн гутлыг удаан хэрэглэх нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг санаарай.

Оёдол

2 Wавуу

Мэдээж, чанартай гутланд үйлдвэрийн ямар нэгэн бохирдол байх ёсгүй. Гутлан дээр ил буй цавуу нь тухайн гутлыг үйлдвэрийн гологдол, эсвэл хэрэглэгчийг хуурах гэсэн оролдлого болохыг илэрхийлнэ.

Wавуу

3 Улавч

Гутал үйлдвэрлэгч байгууллагууд улавчны материалд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ улавч гуталны чухал зүйлсийн нэг бөгөөд гутал авахаар гарахдаа цагаан алчуур авч яваад улавчин дээгүүр арчаад үзээрэй. Хэрвээ өнгө үлдэж байвал энэ гутлыг худалдаж авах хэрэггүй л болов уу.

Улавч

4 Өсгий

Эрэгтэй, эмэгтэй гуталнаас үл хамаарч гуталны өсгий нь газартай 90 градусаар нийлж байх ёстой.  Энэ нь гутлыг аюулгүй чанартай болохыг илэрхийлэхээс гадна нуруун дээр өгөх ачааллыг бууруулна.

Өсгий

5 Гутлын хоншоор

Энэ бол эмэгтэйчүүдийн гутланд хамааралтай. Хоншоор хэсэг нь тэгш, газарт тулж байх ёстой.  Харин хямд гуталны хувьд хоншоор хэсэг нь дээшээгээ ээтийсэн байдаг.

Гутлын хоншоор

6 Өсгийний хамгаалалт

Энэ нь мөн л эмэгтэйчүүдийн гутланд хамаарах бөгөөд өсгийний хамгаалалт нь чанартай металл эсвэл полиуретанаар хийгдсэн байх шаардлагатай.  Бусад тохиолдол нь уг гутлыг чанаргүй, хямд гутал болохыг илэрхийлнэ. Үүнээс гадна хуурамч өсгийний хамгаалалт нь таагүй дуу гаргадаг.

Өсгийний хамгаалалт

7 Гутлын гоёл чимэглэл

Гутлын гоёл чимэглэлд ч багагүй анхаарал хандуулах хэрэгтэй. Чанартай, үнэтэй гутал дээр хэзээ ч тухайн гутлыг хямд харагдуулах гоёл чимэглэлийг хийхгүй. Хэрвээ ямар нэгэн чимэглэл байгаа бол энэ нь чанартай материалаар хийгдсэн байх болно

Гутлын гоёл чимэглэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()