Дэлхийн улс орнуудын цайны цаг хэрхэн өнгөрдөг вэ?

Ихэнх ажилчдын цайны цаг нь нэг цаг орчим байдаг. Хэдий нэг цаг хангалтгүй гэдгийг бид мэддэг ч гэсэн тэрхүү олдон цагаа тултал нь ашиглан хоолоо ч идэж ажлаас гадна амжуулах зүйлсээ зохицуулж үр бүтээлтэй өнгөрүүлдэг билээ. Гэвч зарим улс орнуудад цайны цаг нь гурван цаг байдаг гэнэ шүү! Ингээд өөр улс орнуудад цайны буюу амралтын цаг нь хэрхэн өнгөрдөг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Дэлхийн улс орнуудын цайны цаг хэрхэн өнгөрдөг вэ?

1 Испани (гурван цаг)

Испанид оффисууд ихэнхдээ өдрийн хоёроос тавын хооронд цайны цагтай байдаг. Учир хоёр цагийн үед маш халуун болдог тул ажилчдынхаа үр бүтээмжийг багасгахгүйн тулд тэр үед нь цайныхаа цагийг гаргажээ. Mөн Испанид амьдардаг хүмүүс маш орой 10 цагийн үед оройн хоолоо иддэг гэнэ. 

Испани (гурван цаг)

2 Грек (гурван цаг)

Испанид цайны цаг нь амрах зориулалттай бол энд хоолонд зориулж мөн 3 цаг гаргасан байдаг аж. Ихэнх Грекчүүдийн хувьд өдрийн хоол нь хамгийн чухал байдаг учир аажуу тайван идэж дараагаар нь амардаг байна. 

Грек (гурван цаг)

3 Хятад (хоёр цаг)

Хятадад ажилладаг иргэд өдрийн 12-оос хоёрын хооронд цайны цагтаа ордог. Унтахад ажилчдын үр бүтээл ихэсдэг гэж үздэг тул 30 минут унтах зөвшөөрөл өгдөг аж. 

Хятад (хоёр цаг)

4 Франц (хоёр цаг)

Өдрийн хоёроос дөрвийн хооронд Францын дэлгүүрүүд хаалттай байдаг бөгөөд энэ цаг нь сургуулийн хүүхдүүдэд ч тэр ажилчдад ч тэр амрах цаг нь билээ. Нэгэн судалгаанаас үзэхэд Франц хүмүүсийн 43 хувь нь хоолоо идэхэд 45 минут зарцуулдаг гэжээ. 

Франц (хоёр цаг)

5 Бразил (хоёр цаг)

Бразил ажилчид өдрийн төлөвлөгөөгөө гаргахдаа ихээхэн ухаалгаар ханддаг гэнэ. Tэд 10:30 аас 11 цагийн хооронд уулзалтуудаа товлож дараагаар нь хоёр цагийн цайны цагийг гаргадаг. Шөнө хүртэл ажиллахын тулд Испанитай адил оройн хоолоо маш орой иддэг. 

Бразил (хоёр цаг)

Эх сурвалж: Elitereaders

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()