Эрчүүдийг "үргээдэг" бүсгүйчүүдийн 5 араншин

Эмэгтэйчүүдийн зан авир эрчүүдийн заримд нь таалагддаг бол заримд нь таалагддаггүй. Иймд эмэгтэйчүүд эрчүүдийн логикийг шүүмжлэх нь элбэг. Гэвч үнэн хэрэгтээ бол эрчүүдийг "айлгадаг" эмэгтэйчүүдийн зан авирыг аль хэдийнээ тодорхойлсон байдаг тухай сэтгэл судлаач Андрей Николаев сэтгүүлчдэд хуваалцсан байна. Сэтгэл судлалын мэргэжилтний үзэж байгаагаар эрчүүдийн айдсыг төрүүлдэг 5 төрлийн эмэгтэй байдаг. Хэрэв та эдгээрээс өөрийгөө олбол амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хэрэгтэй болсон гэсэн үг юм. 

Эрчүүдийг "үргээдэг" бүсгүйчүүдийн 5 араншин

1 Үйл хөдлөл хэтэрхий их хянадаг эмэгтэй

Туршлагаас үзэхэд ийм төрлийн эмэгтэйчүүдээс эрчүүд хамгийн ихээр зайгаа барьдаг байна. Уг төрөлд хамаарах эмэгтэйчүүд үргэлж бүх зүйлд хяналт тавьж бүх хүмүүсийг удирдахыг эрмэлздэг. Тэрбээр өөрийн амьдралын ханийнхаа зорилго болон хүсэл мөрөөдлүүдийг хүртэл бүрэн удирддаг аж. 

Ийм төрлийн зан авир хүүхэд ахуйд эхийн эрхт гэр бүлд бүрэлддэг байна. Амьдралынхаа туршид уг төрөлд хамаарах эмэгтэйчүүд эрчүүдийг юу ч хийж чадахгүй гэж боддог аж. Эрчүүд эсрэгээрээ харилцаа хоёр талын хүндлэл дээр тогтох ёстой гэж үздэг байна. 

Үйл хөдлөл хэтэрхий их хянадаг эмэгтэй

2 Эрэгтэйлэг эмэгтэй

Ийм төрлийн эмэгтэйчүүд бүх зүйлийг гартаа авах дуртайгаас гадна эрчүүдийн талбар дээр өрсөлддөг аж. Тэд жинхэнэ эр хүмүүсийн зан авирыг өөртөө агуулж чаддаг нь хачирхалтай. Ихэнхдээ тэд зарчимч хатуу бизнес эмэгтэйчүүд байдаг бөгөөд өөртөө маш итгэлтэй, их зантай байх нь элбэг. 

Тэдний гол зорилго бол хүмүүст өөрийн манлайлагч чадвараа харуулах явдал юм. Ийм төрлийн эмэгтэйчүүд эрчүүдийн өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийлгэдэг аж. 

Эрэгтэйлэг эмэгтэй

3 Өөрийгөө хайрлаж чаддаггүй эмэгтэй

Уг төрөлд хамаарах эмэгтэйчүүд өөрсдийгөө бусдын төлөө золиосолдог. Ийм зан авир мөн л тухайн хүний бага насанд тогтдог байна. 

Ихэнхдээ ийм төрлийн эмэгтэйчүүд "муу" залуустай гэр бүл болж тэдний эрхшээлд орон амьдрах нь элбэг. Өөрийгөө ч хайрлаж чаддаггүй хүнийг яаж хайрлах вэ дээ?

Өөрийгөө хайрлаж чаддаггүй эмэгтэй

4 Гомдомхой эмэгтэй

Энэ төрөлд хамаарах эмэгтэйчүүд урьд өмнө нь эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанаас шарх авсан байх нь их. Өмнөх харилцаанаасаа хэтэрхий их сургамж авснаар "бүх эрчүүд адилхан" гэж боддог болсон байдаг. Уг төрөлд хамаарах эмэгтэйчүүд өөрсдийнхөө зан аашийг эхний болзоо нь дээрээс л харуулах болно: тэрбээр тэвчээртэй, болгоомжилсон мөн олон үггүй байх нь олонтаа.

Ийм төрлийн эмэгтэйчүүдийн гол асуудал нь тэд гомдлоо удаан тээж сүүлд нь гэнэт уурлаж уцаарладаг. Үүнээс гадна өөрийг нь бусад эрчүүдтэй адилхан гэж боддог эмэгтэйтэй яаж удаан хугацаанд үргэлжлэх бат бөх харилцаа зохиох вэ?

Гомдомхой эмэгтэй

5 "Өөгүй" эмэгтэй

Бүх зүйлийг төгс хийх гэсэн эмэгтэйд ямар буруу зүйл байхад гэж бодогдож магадгүй. Гэвч ийм төгс эмэгтэй эсрэг хүйст нь дээ ч мөн адил шаардлага тавих нь ойлгомжтой. 

Мөн ийм "өөгүй" эмэгтэйд өөртэй нь ижил "өөгүй" ээж байдаг гэдгийн санах хэрэгтэй. Эрчүүд ээжтэй нь ч мөн харилцах хэрэг гарах бөгөөд энэ тийм ч баярламаар зүйл биш.

"Өөгүй" эмэгтэй

Эмэгтэйчүүд үргэлж л ямар нэгэн зүйлд санаа зовсон байдалтай байдаг, тэгвэл эдгээр 5 төрлийн эмэгтэйчүүд бүүр ч их ийм ааш зан гаргах нь тодорхой. Тэд өөрийн орчин тойронд буй зүйлүүдэд бага насны муу дурсамж болон хүмүүжлийнхээ дагуу хандах болно. Мэдээж үүнийгээ эмэгтэйчүүд нуух гэж оролдох ч эрчүүдэд ийм төрлийн эмэгтэйчүүдийг мэдэрч зайгаа барих чадвар байдаг. 

Хэрвээ харилцаа тань бүтэхгүй бол өөрийгөө удаан зовоолгүй шинэ харилцаа үүсгээрэй! Хаа нэгтээ таныг өөрөөр тань хайрлах хүн байж л таараа. 

Эх сурвалж: bigpicture

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()