Британийн эзэнт гүрний колони нутгууддаа үйлдсэн 5 аймшигтай хэрэг

YouGov-ийн хийсэн судалгаагаар Британичуудын 44% нь өөрсдийн улсын байлдан дагууллын түүхээр бахархдаг бол 21% нь үүнийг хар бараан түүх гэж үзэн харамсдаг, харин 23% нь өөрсдийн үзэл бодлыг илэрхийлээгүй байна. Бахархахгүй байхын ч аргагүй юм. Учир нь 1922 он гэхэд Британийн эзэнт гүрэн дэлхийн хүн амын тавны нэг, газар нутгийн дөрөвний нэгийг удирдаж байв. Гэхдээ колоничлол яагаад муу зүйл гэдгийг танд ойлгуулахаар Британийн эзэнт гүрний түүхэн дэх хэд хэдэн таагүй баримтыг хүргэж байна. 

Британийн эзэнт гүрний колони нутгууддаа үйлдсэн 5 аймшигтай хэрэг
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Бурын хорих лагер

Бөөнөөр хорих лагерийг анх Германчууд зохиосон гэж та бодож байна уу? Үнэндээ 2-р дайнаас 50 жилийн өмнө америкчууд иргэний дайны үед ашигладаг байсан бол үүний дараагаар британичууд ч өөрсдийн колониудад хэрэглэх болсон байна. Жишээлбэл хоёрдугаар Бурын дайны үед (1899-1902) Британичууд Өмнөд Африкийн тусгаар тогтнолыг дэмжигсэд, бур (boer) хүмүүс буюу Нидерланд гаралтай жирийн иргэдийг лагерьт хорьдог байжээ. 

Английн хаан тухайн лагерьт нийт 107 мянган хүнийг хорьсон байна. Хорих газрын лагерьт ачаалал хэт ихэдсэн байсан ба хоол хүнсний дутагдал, янз бүрийн өвчлөлийн улмаас ойролцоогоор 26 мянган бур хүмүүс амиа алдсан байна. Ялангуяа британичууд тухайн үед хар арьстнуудыг  хүн гэж үздэггүй байснаас болж хэр их хэмжээний африк хүн тэр үед үхсэн нь тодорхойгүй байдаг юм.

Бурын хорих лагер

2 Амритсарын аллага

Британийн цэргүүд Энэтхэгт байх хугацаандаа эрх дураараа аашилж, өөрсдийн үйлдлийг хянадаггүй байв. Үүний тод жишээ бол Амритсарын аллага юм. 1919 оны 4 сарын 3-ны өдөр Амритсард болсон тайван жагсаалын үеэр британичууд гал нээж, иргэд рүү бүх сумаа дуустал галлажээ. Тухайн үед жагсаж байсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан аж

Уг хэргийн үр дүнд ойролцоогоор 379 хүн амиа алдаж, 1100 хүн шархадсан байна. Гэвч Энэтхэгийн Үндэсний Конгрессийн үзэж байгаагаар үхэгсдийн тоо 1 мянга, шархдагсдын тоо 1,5 мянгад хүрч байсан гэжээ. Лондон уг аллагыг гэмт хэрэгт тооцоогүйгээр үл барам цэргүүдийн удирдагч, бригадын генерал Даерийг үндэсний баатраар нэрлэж мөнгөн шагнал өгч байсан аж.

Амритсарын аллага

3 Энэтхэгийг хуваасан нь

1947 онд Британид колониудыг татан буулгаж байхдаа Энэтхэгийгн үндэстэн ястан болон шашин шүтлэгийн ялгаатай байдлыг төдийлөн авч үзээгүй байна. Тухайн үед Энэтхэгийг хуваан тохинуулах даалгаврыг лорд Сирил Рэдклиффт даалгажээ.

Түүний хийх ёстой гол ажил нь Энэтхэг болон Пакистаны хилийг уг гарал, шашны онцлогийг нь харгалзан тогтоох явдал байв. Ийм ажлыг хийхийн тулд ирээдүйд асуудал үүсэхээс сэргийлж удаан хугацааны туршид төлөвлөж боловсруулах ёстой байсан. Гэвч Рэдклифф уг асуудлыг цайны цагийн дотор шийдвэрлэх үүрэг өгсөн юм. 

Маш хурдан хугацаанд ийм өөрчлөлт хийснээс болж сандарсан ард түмэн өөрсдийн насаараа амьдарч байсан газар нутгаас хөөгдөх асуудал үүсэж байсан ба үүний улмаас сая сая хүн халдлага аллагад өртөж амиа алдах эх үүсвэр тавигдсан юм.

Энэтхэгийг хуваасан нь

4 Мау-Маугийн бослого

1950 онд Кени улсад газар нутгийг нь булааж буй Британичуудын эсрэг бослого гарчээ. Гэвч британичуудын асуудлаа тухайн үед хэрхэн шийддэг байснаас та цаашид юу болсныг гадарлаж байгаа байх. Англичууд бослого даамжрахаас сэргийлэн бөөнөөр хорих лагерьт ойролцоогоор 1.5 сая хүмүүсийг хорьсон байна. Сүүлд тухайн үед ямар харгис үйлдлүүд британичууд гаргаж байсан тухай Кенийн хүмүүс дурсаж хохирлоо нөхөн төлүүлэхээр гомдол гаргасан ажээ.

Мау-Маугийн бослого

5 Энэтхэг дэх өлсгөлөн

Энэтхэгийн талаар их баримт байгаа нь британичууд тэдэнд ихээхэн дургүй байсныг харуулж байна. Энэтхэгийн ард түмнийг хамгийн ихээр үгүй хийсэн хүн бол алдарт Уинстон Черчилль юм. 1943 онд Черчилль Энэтхэгийн нөөцийн үр тариа, хоол хүнсийг Их Британи болон фронтод буй байлдагчид, Грек гэх мэт холбоотон орнууд руу илгээх тушаал гаргасан аж. Үүнээс болж Энэтхэгийн газар нутагт асар их хэмжээний хохирол учруулсан өлсгөлөн болж, янз бүрийн тооцоогоор 1-ээс 29 сая амийг авч одсон байна.

Черчилль энэтхэгчүүдэд дургүй болохоо зарлаж: "Тэд бол араатан шиг шашин шүтлэгтэй" хүмүүс хэмээж байсан. Их өлсгөлөн гарсан үед Британийн улс төрчид тусламж илгээх санаа дэвшүүлсэн ч Черчилль хариуд нь: "Тэд өлсөх ёстой. Энэ бол тэдний туулай шиг их үржлийн гай" гэж байжээ. 

Энэтхэг дэх өлсгөлөн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()