Энэтхэг эр коронавирусээс сэргийлэхийн тулд алтан маск хийлгэжээ

Нэгэн Энэтхэг эр нутагт нь дэлгэрээд буй коронавирусээс сэргийлэхийн тулд 4000 доллар буюу 11 сая төгрөгөөр алтан маск хийлгэжээ.

Энэтхэг эр коронавирусээс сэргийлэхийн тулд алтан маск хийлгэжээ

Масканд агуулагдах алтны цэвэр жин 60 гр бөгөөд хийхийн тулд 8 өдөр шаардагдсан байна. 

49 настай эр гадуур гарахдаа өөрийгөө алтаар гоёх дуртай гэнэ. Тэр өдөр тутамдаа алтан бугуйвч, хүзүүний зүүлт, баруун гарынхаа хуруу бүрт зүүдэг бөгж гээд нийт 1 кг орчим алтаар гоёдог байна.

Тэрээр "Энэ намайг корона вирусээс хамгаалж чадах эсэхийг би сайн мэдэхгүй байгаа ч би бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг ч гэсэн авч байгаа" гэжээ.

Тэрээр мэдээгээр мөнгөн маск зүүсэн хүний талаар ярьж байхыг нь сонсоод алтан маск зүүх санаагаа олсон гэнэ. 

Тухайн маск нь маш нимгэн бөгөөд жижиг нүхнүүдтэй учир амьсгалахад саад учирдаггүй гэнэ.

Түүнийг гадуур явахад нь хүмүүс гайхацгааж, зураг хамт даруулахыг хүсдэг болохоо тэрээр хуваалцсан юм.

Одоогийн байдлаар Энэтхэгт 650 мянга гаруй тохиолдол илэрснээс 18600 хүн нас бараад байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()