Гайхалтай урт хөлтэй Монгол бүсгүйг дэлхийн хэвлэлүүд онцолжээ

2020-07-07, 17:04
5,792

Mонголд төрсөн ч одоогоор АНУ-ын Чикаго хотноо амьдарч байгаа Будын Рэнцэнхорлоо хэмээх бүсгүй нь хоёр метр таван сантиметр өндөртэй бөгөөд 134.1 сантиметр урттай хөлөөрөө дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэгээр тодроод байгаа билээ. Tүүний аав 208 см, харин ээж нь 185 см өндөртэй ба үүнээс харахад гэр бүлээсээ тэрхүү генийг өвлөсөн нь мэдээж.

Гайхалтай урт хөлтэй Монгол бүсгүйг дэлхийн хэвлэлүүд онцолжээ
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй бол Америкийн Tехас мужийн оршин суугч, 16 настай Mаки Каррин (134.6 сантиметр) юм. Харин түүний дараагаар 205 см өндөртэй, 134.1 см урт хөлтэй Рэнцэнхорлоо ордог. 

Өндөр болох нь зарим хүмүүсийн мөрөөдөл байдаг ч урт хөлтнүүдэд маань энэ нь ихээхэн бэрхшээлийг авчирдаг гэжээ.

"Өөрт таарсан хувцас болон гутал олоход их хэцүү байдаг л даа. Mиний гутлын хэмжээ гэхэд л европ стандартаар 46 размер учир Mонгол, Солонгост ч надад таарах гутал байдаггүй. АНУ-д ирэхдээ хувцас авахаар хэд хэдэн удаа дэлгүүр хэсэж үзсэн ч  амжилт олоогүй тул одоо интернетээр хувцас захиалахыг боддог" гэжээ. 

"Нэгдүгээр ангид орохдоо л 168 см өндөртэй багштайгаа чацуу байсан. Tэр үед жаахан охин байсан тул эгдүүтэй, гоё хувцаснууд өмсөхийг их л хүсдэг байлаа" 

Хэдий сургуульдаа гадуурхагддаггүй байсан ч тэрээр өөртөө сэтгэл хангалуун бус байжээ. Гэвч өдгөө хүмүүс өөрсдийн өндрийг бусдаас ялгарах онцлог болгож байгаа учир Рэнцэнхорлоо ч мөн өөрт маш итгэлтэй нэгэн болж хөлөө гайхуулахаар өндөр өсгийт, шорт өмсдөг болсон аж. 

Түүний аав Буд нь Монгол улсын гавьяат тамирчин, 212 см өндөртэй Ц.Шаравжамцын ах бөгөөд өөрөө 208 см өндөр аж.

Ээжийн хамтаар

"Бага байхад зарим хүмүүс надад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байсан. Сүүлийн 15 жилд өөрт заяагдсан өндөрт дуртай болж эхэлсэн ба саяхнаас өндөр охидод зориулсан өмд хийдэг брендтэй хамтарч ажиллахаар болсон. Өндөр байх нь үзэсгэлэнтэй юм шүү гэдгийг бусдад сануулж хэлмээр байна" гэж нэгэн ярилцлагад нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: Dailymail

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()