"Яриа өдөх урлаг" - Бүрэг ичимхий хүмүүст хүргэх зөвлөгөө

Ямарваа нэгэн сэдэв, асуудалд өөрийн гэсэн үзэл бодолтой байх гэдэг нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ зарим тохиолдолд таны гүн гүнзгий яриа өрнүүлэх нь хэнд ч хэрэггүй мэт санагдах тохиолдол  ч гарна. Орчин үед урт уйтгартай харилцан ярианы оронд “small talk” хэмээх ярианы хэв маяг үүссэн бөгөөд нэрнээс нь л та ерөнхийдөө зарчмыг нь ойлгож байгаа болов уу. 

"Яриа өдөх урлаг" - Бүрэг ичимхий хүмүүст хүргэх зөвлөгөө

1 "Small Talk" гэж юу вэ?

Үүсэл гарал

Хамгийн анх "small talk" ойлголтыг британийн антропологич Бронислав Малиновский 1923 онд оруулсан байна. Хүн төрөлхтний харилцан яриаг судалсан тэрээр  удаан хугацааны туршид хэлэлцсэн хэлэлцээр, яриа бус харин богино хэмжээний яриа нь илүү их үр дүнтэй байгааг олж илрүүлжээ. Малиновский "смол ток"-ийн урлагийг хүн бүрийн заавал эзэмших ёстой чадварын нэг гэж үзсэн аж.

Зориулалт

"Small talk"-ийн тусламжтайгаар та муухан таних, үл таних, эсвэл ажлын хамтрагчтайгаа ярилцах боломжтой. Үүнээс гадна томоохон арга хэмжээ, хэлэлцээрийн үеэр ч ашиглана.

Бас заримдаа энэ нь сэтгэл санааг гайхалтай өргөж, бүтэн өдрийн турш аз жаргалыг мэдрэхэд туслана. Чикагогийн сэтгэл судлаач Николас Эпли энэ талаар судалгааг нийтийн тээврийн хэрэгсэлд явуулсан аж. Тэрээр автобусны зорчигчдыг чалчаа, дуугүй, болон дундыг баримталсан гэж гурав хуваасан байна. Ингээд нэг нэгэнтэйгээ смол-ток хийсэн хүмүүс сэтгэл санаа дээрдсэн талаараа дурьджээ.

"Small talk"-ын гол зорилго нь харилцагчдын хүсэж буй зүйлийг богино хугацаанд амархан тогтоох явдал юм.

Үүнд хэрэгтэй хамгийн гол чадвар нь сонирхолтой, харилцагчид төвөггүй санагдах сэдвийг олох юм. Яриан дундаа тогтмол зогсолт хийж, ярианы сэдвийг сонгохгүйн тул хэд хэдэн сэдвийг урьдчилан бэлдэх боломжтой.  Жишээлбэл: 

"Small Talk" гэж юу вэ?

2 Ярианы сэдвүүд

1. Цаг агаар

Англичуудын хамгийн дуртай ярианы сэдэв бол тухайн үеийн цаг агаар байдаг бөгөөд энэ нь тайван орчныг бүрдүүлэхэд тусална. 

Манай Монголчууд ч гэсэн цаг агаарын талаар ярихад төдийлөн дургүйцэхгүй л болов уу. Хэдийгээр цаг агаарын талаар ярих нь утгагүй мэт санагдах ч огт дуугарахгүй сууснаас хамаагүй дээр байх болно.

2. Урлаг, сонирхол

Энэ төрлийн яриа нь харилцааны эх үүсвэр болоод зогсохгүй харилцагчийн сонирхлыг мэдэхэд тусална. Гэхдээ энэ тохиолдолд түүний дуртай урлагийн бүтээлийн талаар хэт гүн асуух хэрэггүй. Уг яриаг эхлүүлэхдээ: “Та сүүлийн ямар нэг сонирхолтой зүйл уншсан уу (сонссон уу) харсан уу гэх мэтээр" асуух боломжтой юм

Ярианы сэдвүүд

3. Спорт

Та харилцагчтайгаа дуртай спортынхон төрлөөр эсвэл дуртай багийнхан талаар сонирхолтойг яриаг өрнүүлж болно. Хэрвээ танд тодорхой ямар нэг спортын төрөл таалагдаггүй бол та Олимпийн тухай ч ярьж болно шүү дээ.

4. Гэр бүл

Та гэр бүлийнхээ талаар ярихыг хүсэхгүй байсан ч зарим үед гэр бүлийн гишүүдийнхээ талаар ярих шаардлага гардаг.  Түүний асуусан асуултанд хариулж, өөрөө ч тухайн асуултыг нь асууж болно.  Энэ нь та түүнийг үл тоосон байдалтай хандаагүй болохыг илэрхийлнэ.

5. Мэдээ мэдээлэл

Дэлхий даяар өрнөж буй сонирхолтой зүйлсийн талаар судалснаар та смол-токт бэлэн болж чадна. Смол-ток гэдэг нь таныг харилцагчтай холбох гүүр учир таны ярьж байгаа зүйл биш харин яриагаа хэрхэн эхлүүлж байгаа тань чухал зүйл юм.

6. Ажил

Ажлын талаар яриа нь хамгийн алдартай зүйлсийн нэг байдаг бөгөөд гэр бүлийн уулзалт, галзуу үдэшлэг дээр ч энэ талаар асуух нь бий. Таниас ажилдаа дуртай юу, ажлаа яаж олсон, ажлын тань үүргийн талаар асуултанд хариулахад бэлэн бай.  Хэрвээ танд энэ асуултанд хариулахад төвөгтэй байвал та нэрийн хуудсаа өгч болно шүү дээ. Хүсвэл харилцагч өөрөө нэрийн хуудсан дахь цахим хаягаар орж, байгууллагын тань талаар мэдээллийг авч чадна. 

7. Аялал

Хүмүүс хэн нэгний аялал, жуулчлалын талаар сонсох ихээхэн дуртай байдаг. Хэрвээ та аялах дуртай, смол-токийн үед аялалын талаар яриаг эхлүүлсэн бол энэ талаар өөрийн сэтгэгдлийг хуваалцах чадвартай байх хэрэгтэй.

Харилцагчаас түүний аялаж байсан хамгийн сайхан газрыг асуугаарай. Тэр өөрийн туршлагаас тантай хуваалцахдаа дуртай байх болно.

3 Эдгээр зүйлсийг ярих хэрэггүй

Хамгийн утгагүй ярианы сэдэвт цалин, бэлгийн чиг хандлага, улс төр, шашин шүтлэг, нас, гадаад төрх болон бохир онигоо зэрэг багтана. Эдгээр яриаг та хамгийн дотны найз нөхөдтэйгөө шар айраг шимэнгээ ярьж болох юм.

Таны смол-ток гэдэг бол цахилгаан шатанд танихгүй хүнтэй таарах үед өнгөрсөн яриа гэж ойлгох хэрэгтэй.

Соёлын ялгаа

Нэг улсад амьдарч буй бүх хүмүүс нэг соёл иргэншилтэй гэж ойлгож болохгүй. Улс орон бүрт маш олон төрлийн үндэстэн байдаг гэдгийг санаарай. Тиймээс тухайн хүний соёлд тохируулсан яриаг ярих нь зүйтэй.

Соёлын ялгаа нь смол-токийн ярианы сэдэвт шууд нөлөөлнө. Смол-ток гэдэг чимээгүй орон зайг ямар нэг утгагүй зүйлээр дүүргэх хэрэгсэл биш бөгөөд харин харилцааны гүүр юм. Та өдөр бүр өөрөө ч мэдээгүй байхдаа смол-токтой учирдаг гэдгээ мэдэх үү. Жишээлбэл: ажил руугаа явахдаа ажлынхаа хамтрагчтай таарсан бол эсвэл гэртээ очоод хэн нэгэнтэй төдийлөн яриа өрнүүлээгүй бол энэ бүхэн смол ток юм.

Смол-токийн үед та өөрийгөө эелдэг гэж харуулах бус харин шаардлагатай буй харилцаагаа авч үлдэх оролдлого гэдгийг санаарай.

Эдгээр зүйлсийг ярих хэрэггүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()