Мэрилин Монрог бидэнтэй дахин уулзуулах бүсгүйтэй танилц!

2020-07-07, 16:21
3,091

Олон эрчүүдийн зүрхийг булааж эмэгтэйчүүдийн шүтээн болсон үзэсгэлэнт бүсгүй бол бидний сайн мэдэх "дэрвэгэр цагаан даашинзтай" жүжигчин Mэрилин Mонро юм. 2021 онд гарах "Blonde" кино нь алдарт жүжигчний хувийн амьдралын талаар өгүүлэх бөгөөд Мэрилин Монрогийн дүрийг бүтээх Куба гаралтай жүжигчин (Ana de Armas) Aна ди Армас түүнтэй маш адилхан юм гээч. 

Мэрилин Монрог бидэнтэй дахин уулзуулах бүсгүйтэй танилц!

2021 онд олны хүртээл болох "Blonde" кино нь Америкийн зохиолч Жойс Каролын ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээсэн ба 2011 оны нэг сард киног найруулах үйл явц явагдаж тус кинонд Нэйоми Ваттс Mэрилин Mонрогийн дүрийг бүтээхээр элссэн байжээ.

Гэвч 2016 оныг хүртэл хамтран найруулагчид жүжигчдэд олон өөрчлөлтүүд гарч 2019 онд гурав дахь сонголтоор Ана ди Армас сонгогдож кино зураг авалтаа эхэлсэн нь тэр. 

Киноны зураг авалтын үеэр

LIFE сэтгүүлийн зураг авалтад оролцож буй "жинхэнэ" Мэрилин Монро

Өдгөө 32 настай Ана ди Армас нь 2002 онд буюу 14 настай байхдаа Хавана хотноо байрлах Куба улсын Tеатрын урлагийн сургуульд элсэж тухайн үедээ гурван ч кинонд дүр бүтээгээд байсан ч 2006 онд Una rosa de Francia киноны гол дүрээр тоглох хүртлээ олонд танигдаагүй аж. Үүний дараагаар тэр Испани улсад амьдрахаар нүүж 2014 он хүртэл маш олон кино болон цувралуудад дүр бүтээгээд байсан юм. 

2014 онд АНУ-ын Лос Анжелес хотод нүүж ирэхдээ жүжигчний ажлаа дахин шинээр эхэлж, Латин Америк жүжигчдэд зориулсан дүрүүдэд тоглох хүсэлгүй байсан тул Англи хэлний мэдлэгтээ даруй анхаарахаар дөрвөн сарын туршид хэлний сургалтад суужээ.

Холливүүдэд хамгийн анх  2015 онд Кианү Ривсийн хамтаар "Knock Knock" гэх кинонд тоглож, түүнээс хойш жүжигчний карьераа амжилттайгаар  үргэлжлүүлсэн юм. 

Тэрээр 2017 онд жүжигчин Райан Гослингийн хамт "Blade Runner 2049" киноны гол дүрд тоглож дэлхий даяар танигдсан.

Мөн түүнийг жүжигчин Бен Аффлекийн найз бүсгүй гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()