Залхуу байхын 7 давуу тал

Бид үргэлж л өөрсдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж цаг хугацаагаа бүрэн ашиглах ёстой тухай сонсогддог. Бүр хөл хорионы үед ч бид зүгээр суухын оронд ямар нэгэн шинэ юм сурахыг үүрэг мэтээр ойлгож хичээсэн гэхэд буруудахгүй юм. Хэрэгтэй зүйл хийх нь зөв ч өөртөө залхуурах цаг өгөөгүйгээс янз бүрийн сэтгэлзүйн асуудалтай тулгарах аюултай юм. Юу ч хийхгүй байх нь тустай гэдэгт одоо хүртэл итгэхгүй л байна уу? Тэгвэл үүнийг батлах бүтэл бүхэн 7 давуу талыг та бүхэнд хүргэж байна.

Залхуу байхын 7 давуу тал

1 Тухайн цаг үедээ төвлөрөх боломж

Одоогийн бидний байгаа нөхцөл байдал цааш даа яах нь тааварлагдахгүй ийм цаг хугацаанд амьдрах мэдээжийн хэрэг их хэцүү. Гэхдээ бясалгалын мэргэжилтэн болох Линн Голдбергийн үзэж байгаагаар юу ч хийхгүй залхуурах нь бидэнд одоогийн байгаа байдлаа сайнаар харах түлхэц болж өгдөг аж. 

Зүгээр л хэдэн минут зогсоод өөрт тань юу байгаа болон тухайн цаг хугацаанд юу мэдэрч байгаагаа тунгаан бодоод үзээрэй. Ийм төрлийн жижиг дасгалууд бидэнд амьдралаа өөрөөр харж стрессэс салахад туслах юм. 

Тухайн цаг үедээ төвлөрөх боломж

2 Аз жаргалтай байдлыг илүү мэдрүүлнэ

Маунтинсайдын эмнэлгийн донтолтын мэргэжилтэн Пол Масмежана-гийн үзэж байгаагаар гадаад хүчин зүйлсээс аз жаргал мэдрэх нь цаашдаа уг зүйлгүйгээр баярлаж аз жаргал мэдрэх боломжийг алдагдуулдаг байна. 

Бид бүгдэд ганцаараа юу ч хийлгүй амрах хэрэгтэй үе байдаг гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй байх. Энэ нь ч байх ёстой энгийн зүйл юм.

Аз жаргалтай байдлыг илүү мэдрүүлнэ

3 Асуудлыг үр дүнтэй шийдэх чадамж дээшилнэ

Гэр бүлийн мэргэжилтэн болох Ник Кеомахавонг хэсэг хугацааг юу ч хийлгүй залхуурч өнгөрөөснөөр та өөрийн стресс, зан авир, энерги болон бүх хүнд хэцүү зүйлсээ тайвшруулж чадна гэж хэлсэн байна. 

"Юу ч хийхгүй байх үедээ та үүсээд буй нөхцөл байдлыг зөвөөр харж чадна"- гэж Кеомахавонг тайлбарласан юм. -Харин ингэх үедээ та асуудлаа үр дүнтэй шийдэж чадна".

Асуудлыг үр дүнтэй шийдэх чадамж дээшилнэ

4 Бусдад хандах хандлага тань өөрчлөгдөнө

Хэрэв та өөртөө амрах боломж олговол энэ нь байгалиас таныг илүү эерэг болгож бусдыг буруутгах хүсэлгүй болгох аж. 

"Танд амрах цаг байх үед та илүү эерэг болж эхэлдэг,-гэж Кеомахавонг хэлсэн. "Та өөрөө ч хүсээгүй байх даа бусдын сайн талыг эхлээд олж хардаг болох юм".

Үүнээс гадна та бусдыг шүүмжлэх тань багасаж бусдад хүлээцтэй ханддаг болно хэмээн эмч нэмж хэлжээ.

Бусдад хандах хандлага тань өөрчлөгдөнө

5 Хүнд дасгалын дараа нөхөн сэргээх

Энэ нь зарим фитнэст дурлагчдыг гайхшруулж болох ч Торонтогийн «Your House Fitness»-ийн мэргэжлийн хувийн дасгалжуулагч Сержио Педемонте-гийн үзэж байгаагаар хүний биед өөрийгөө нөхөн сэргэхийн тулд тодорхой хугацаа хэрэг болдог. 

"Заримдаа хүмүүс өөртөө нөхөн сэргэх боломж олголгүй хэтэрхий ойр ойрхон дасгал хийдэг. 7 хоногийн хугацаатай амралт нь танд бэлтгэлийн дараа бүрэн тэнхрэх боломжийг өгөх юм."-Педемонте

Хүнд дасгалын дараа нөхөн сэргээх

6 Анхаарал төвлрүүлэлтийг нэмэгдүүлнэ

Манхэттены танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээний төвийн захирал Пол Грин хэлэхдээ юу ч хийхгүй байх нь бидний анхаарлыг сэргээхэд тус болох юм. 

"Юу ч хийхгүй байх нь бидэнд өөрсдийн байгалын боломж нөөцөө ашиглах боломжийг олгож анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг, Үүнээс гадна юу ч хийхгүй байх нь биднийг тэвчээртэй болгодог", хэмээн Грин нэмж тайлбарласан. 

Анхаарал төвлрүүлэлтийг нэмэгдүүлнэ

7 Нойргуудлээс салах туслана

"Залхуурах нь тухтай байдлыг мэдрүүлдэг ба ямар ч химийн бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр тайвшрахад тусалдаг. Жишээлбэл унтахын өмнө. Ерөнхийдөө юу ч хийхгүй байх нь бидний бодолж байгаагаас сайн зүйл!"-Грин.

Нойргуудлээс салах туслана

Эх сурвалж: playboy

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()