Шинэхэн аав ээжид ямар бэлэг өгөх хэрэгтэй вэ?

Таны найз, ажлын хамтрагч, хамаатны тань нэг нь ээж, аав болсон уу? Тэгвэл шинэхэн аав ээжийг гомдоохгүйн тулд ямар бэлэг бэлэглэх вэ? Мэдээж, хамгийн түрүүнд толгойд орж ирдэг бодол бол мөнгө, памперс, хүүхдэд зориулсан хувцас юм. Гэхдээ энэ нь заримдаа бусдад таалагдахгүй байж болно. Ингээд шинэхэн аав, ээж, нялх хүүхдэд ямар бэлэг бэлэглэж болох болон болохгүй талаар зөвлөгөөг танд хүргэе.

Шинэхэн аав ээжид ямар бэлэг өгөх хэрэгтэй вэ?

1 Буруу сонголт

Өөрийн гараар хийсэн бэлэг: Таны сэтгэл гаргаж хийсэн бэлгийг магтах, таны бичсэн ил захидал дээрхи ерөөлийг унших цаг зав шинэхэн ээж аавд гарахгүй. Үүнээс гадна хэрвээ та мэргэжлийн оёдолчин, уран бүтээлч биш бол зөөлөн тоглоом,  хүүхдийн гудас ч оёх хэрэггүй.  Та харшил өгдөггүй материалыг сонгох хэрэгтэйгээс гадна хүүхэд таслаж чадахааргүй бат бөх, жижиг эд анги багатай байхаар оёх шаардлагатай болно.  Хамгийн түрүүнд таны бодох ёстой зүйлийн нэг бол бэлэгний хэрэглээ, зохимжтой байдал юм.

Том бэлэг: Хэрвээ та хүүхдийн эцэг эхтэй ор, тэрэг, манеж гэх мэт зүйлс худалдаж авч өгөхөөр тохиролцоогүй бол энэ төрлийн зүйлийг бэлэглэх хэрэггүй. Шинэхэн эцэг эх хамгийн түрүүнд хүүхэддээ ор, тэрэг авч өгдөг гэдгийг санаарай. Нэг хүүхдэд хоёр тэрэг, гурван ор ямар ч шаардлагагүй шүү дээ.

Хувцас: Хүүхэд бүр өндөр нам, өргөн бүдүүний хувьд өөрийн гэсэн онцлогтой төрдөг. Зарим хүүхдэд newborn-54 см-ийн хувцас хэрэгтэй байдаг бол зарим нь 54-60 см-ийн өндөртэй төрж, удалгүй 62 см болох нь ч бий. Ингээд таны авсан хувцсыг хүүхэд өмсөж ч чадахгүй нь байна шүү дээ.

Буруу сонголт

Үүргэвч: Хэдийгээр маш эвтэйхэн зүйл боловч зарим эцэг эхчүүд энэ төрлийн зүйлийг хэрэглэхээс татгалзах магадлалтай.  Учир нь сүүлийн үед маш олон хуурамч үүргэвч гарснаар ээжийн нуруунд ачаалал өгч гэмтээх магадлал өндөр болсон.  Тиймээс үүргэвч худалдаж авахдаа заавал эцэг эхтэй нь зөвлөж, аюулгүй байдлын гэрчилгээг харж, тооцож авах хэрэгтэй.

Анхны фото ном болон өдрийн тэмдэглэл: Хэдийгээр анхны бүхэн үнэ цэнэтэй байдаг хэдий ч зарим эцэг эхэд энэ төрлийн бэлэг таалагдахгүй бөгөөд тэд хэрэглэх нь юу л бол. Уг дурсгалын зүйлийг ашиглана гэдэгт итгэлтэй байсан ээж нар ч завгүй байдлаасаа болж мартаж орхидог.

2 Тохиромжтой бэлэг

Мэдээж, ямар бэлэг хүсэж байгааг нь шууд асуух нь хамгийн зөв сонголт байх болно.  Гэхдээ та сюрприз барихаар шийдсэн бол доорх бэлэгнүүдээс сонголтоо хийж болох юм.

Хүүхдийн хивс: Жишээлбэл: хүүхэд хөгжүүлэх зурагтай эсвэл хөгжимтэй хивс байж болно. Хүүхэд хүссэн үедээ тоглоомоороо тоглож, өөрийн дуртай дууг эгшиглүүлж чадна. Энэ нь хүүхдийг уйдаахгүй бөгөөд ээж аавд ч гэсэн гэрийн бусад ажлаа хийхэд туслах юм. Анхаар: Хэрвээ та хөгжим дугардаг хивс, тоглоом сонгож авахаар шийдсэн бол дууг нь тохируулж болох эсэх, гэрлийг нь унтрааж болох эсэх гэх мэт шаардлагатай бүхий л тохиргоо байгаа эсэхийг лавлаарай.  Үүнээс гадна доороосоо халдаг хивсийг эцэг эхчүүд ихээр сайшаах бөгөөд ялангуяа хүүхэд мөлхөж, алхаж сурах үед маш их хэрэгтэй.

Хүүхдэд зориулсан технологийн бүтээгдэхүүн: Орчин үед ээж аавын ажлыг хөнгөвчлөх маш олон зүйлс гарсан билээ. Жишээлбэл: цахилгаан угж халаагч, угж ариутгагч, агаар чийгшүүлэгч, хоол бутлагч гэх мэт.

Тохиромжтой бэлэг

Нэг удаагийн тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүн: Нэг удаагийн өлгий, хуурай болон нойтон салфетка, хөвөн, шүлсэвч, соск хийх сав гэх мэт амархан тогтмол дуусдаг бүтээгдэхүүнийг бэлэглэж болно. Энэ төрлийн жижиг зүйлсийг багцлан цуглуулж хэдэн сарын хэрэглээг  нь хангаж өгч болно шүү дээ. Хэрвээ та памперс худалдаж авахаар шийдсэн бол яг тааруулж бус харин нэг размер томыг сонгох нь зүйтэй.

Олны дунд төдийлөн алдартай болоогүй зүйлс: Та хүүхдийн тос түрхэх зориулалттай хүрзний талаар сонсож байсан уу? Энэ мэтчилэн сонирхолтой шинэлэг зүйлсийг бэлэглэснээр таны бэлэг бусадтай давхцахгүй. Үүнээс гадна ээж аавын ажлаас ч хөнгөвчлөх болно.

3 Бэлэн мөнгөний сонголт

Энэ нь бэлэг хайж цаг заваа үрэхгүй байх хамгийн шилдэг арга. Гэхдээ ихэнхи хүмүүс мөнгө бэлэглэх учир, таны мөнгө юунд зарцуулагдсан болохыг хэн ч мэдэхгүй. Тэгвэл мөнгөний оронд юу бэлэглэж болох вэ?

Бэлэн мөнгөний сонголт

Хоол хүргэлтийн үйлчилгээний купон:  Шинэхэн аав ээжүүд заримдаа хоолоо ч бэлдэж амждаггүй. Тиймээс нэг удаа ч болов хоол захиалах боломжийг олгоорой.

Бэлгийн карт: Энэ бол тоглоомын дэлгүүр, хүүхдийн хувцасны дэлгүүрийн бараа худалдаж авах эрх бүхий бэлгийн карт байж болно.  Үүнээс гадна гал тогооны хэрэгсэл, эцэг эхэд хэрэгтэй ахуйн хэрэгслийн дэлгүүрийн бэлгийн картыг ч сонгох боломжтой. Ээжүүдэд бол угж халаагч, угж ариутгагч, хүүхдийн жимсний нухаш хийгч гэх мэт зүйл маш их хэрэгтэй.

Өөрийнхөө тусламжийг санал болгох: Жишээлбэл: хүүхэдтэй гадаа 2 цаг салхилах 10 купон, дэлгүүр явах 5 купон, аяга угаах купон гэх мэт.  Ээж нар бусдаас тусламж гуйхаас ихэнхидээ эмээдэг бөгөөд эдгээр купонууд нь таниас санаа зоволтгүйгээр тусламж гуйхад нь туслах болно.

Эцэг эхийн талаар мартаж болохгүй

Хэрвээ шинэхэн ээж эсвэл аав нь таны хувьд дотны хүн бол тэдэнд ч гэсэн бэлэг бэлдэх хэрэгтэй. Энэ нь ээлжит памперс, эсвэл хувцас бэлэглэснээс хамаагүй дээр байх болно.

Хүн бүр хүүхдэд бэлэг өгч байхад ээж эсвэл аавд нь зориулсан бэлэг түүний сэтгэлийг маш ихээр хөдөлгөх болно. Ээжид нь маникюрийн эрх, аав ээж хоёрт нь массажны эрх гэх мэт тухайн нөхцөлд байдалд шинэхэн аав ээжийн сэтгэлийг сэргээх, амраах зориулалттай бэлэг бэлэглэж болно шүү дээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()