Найруулдаг кофе аюултай юу? (Юугаар хэрхэн хийдэг вэ?)

Найруулдаг кофе ерөнхийдөө хоёр давуу талтай байдаг. Үүнд: хямд үнэ болон бэлдэхэд хялбар байдал багтана. Тиймээс өдөр ирэх тусам найруулдаг кофены хэрэглээ ихсэж байгаа ч энэ төрлийн кофе эрүүл мэндэд эерэг үр дагаварыг авчирч чаддаг болов уу? Эсвэл маркетингийн ажилчдын бас нэг заль мэх юм болов уу? Энэ асуултын нарийн учрыг бүгдээрээ олцгооё.

Найруулдаг кофе аюултай юу? (Юугаар хэрхэн хийдэг вэ?)

1 Найруулдаг (инстант) кофе гэж юу вэ?

Энэ бол кофены модны үрнээс гаргаж авдаг ундаа бөгөөд орчин үеийн технологийн ачаар үр нь нунтаг болж усанд найруулахад бэлэн болдог юм. Үрийг боловсруулах явцад эхний ээлжинд хуурч, дараа нь жижиглээд халуун усанд жигнэдэг байна. Үүний үр дүнд концентраци өндөртэй зуурмаг үүсч төрөл бүрийн аргаар хатаадаг аж.

Найруулдаг (инстант) кофе гэж юу вэ?

Ерөнхийдөө үндсэн 3 төрлийн нунтаг кофе бий. Үүнд:

  • Эхлээд зуурмагийг хөлдөөж дараа нь усыг нь шавхаад вакумд хатаадаг. Энэ төрлийн кофе нь өтгөн амттай, тэжээллэг чанар ихтэй байдаг.  Гэхдээ уг кофе нь  үнийн хувьд маш өндөр байдаг учир хүн бүр төдийлөн худалдаж авч чаддаггүй.
  • Кофены үрийн нунтийг халуун усанд хийснээр нунтаг хоорондоо барьцалдаж, ширхэг үүсгэдэг байна.  Үнэ болон чанарын хувьд ерөнхийдөө боломжийн учир хэрэглээ өндөртэй байдаг.
  • Өндөр концентраци бүхий зуурмагийг халуун уураар үлээлгэх бөгөөд зуурмаг амархан хантаж, нунтаг болдог. Амтны хувьд төдийлөн хурц биш байдаг учир үнэ нь ч хямд байдаг бололтой.

Найруулдаг кофег цэвэр кофетой харьцуулах юм бол хэд хэдэн давуу, сул тал бий. Найруулдаг кофены хувьд хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар, хадгалалт удаан байдаг. Үүнээс гадна найруулдаг кофе кафеин багатай байдаг юм.  Тиймдээ ч үнэр, амт нь цэвэр кофеноос муу.

2 Найруулдаг кофе үүссэн түүх

Япон гаралтай америк эрдэмтэн Сатори Като-д бид талархах хэрэгтэй болов уу. Хамгийн анх тэрээр найруулдаг цайны технологийг боловсруулж, яг энэ аргаараа кофе үйлдвэрлэх болсон байна. Харин 1906 онд британийн химич Жорж Констант Вашингтон хамгийн анхны олон нийтээр худалдаалж болох кофены үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд 3 жилийн дараа “Red E Coffee” найруулдаг кофе худалдаанд гарчээ.

Гэхдээ энэ кофе бидний ууж дассан кофетой ижил биш байсан юм. "Nestle" компанийн химич Макс Моргеншталлерын ачаар 1938 онд орчин үеийн кофе үйлдвэрлэгдэх болжээ. Тэрээр кофены үрний илүүдлийг нөөшлөх бразил аргыг ашигласан гэнэ. Энэ нь маш үр дүнтэй, ашигтай арга байсан учир алдарт “NESCAFE” кофе үүссэн байна. 

Найруулдаг кофе үүссэн түүх

3 Найруулдаг кофены онцгой чанар

  • Эрдэмтдийн үзэж байгаагаар найруулдаг кофенд бидний эрүүл мэндэд тустай антиоксидант, макро болон микроэлемэнтүүд агуулагдсан байдаг гэнэ.  Үүнд: Кальци (7,2 мг), фосфор (5,4), калий (53,7 мг), натри (7,2 мг), магни (7,2 мг) гэх мэт. Эдгээр элемэнтүүд хүний бие организмд нэн хэрэгтэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. Жишээлбэл: бодисын солилцоог зохицуулах, хөгшрөлтөөс хамгаалах, эсийн хор нөлөөг багасгах гэх мэт нөлөөтэй аж. Үүнээс гадна Оверни Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад найруулдаг кофе нь цусан дахь элсэн чихрийн түвшинг тэнцвэржүүлдэг, цусны даралтыг бууруулах, артерийн судасны үрэвслээс урьдчилан сэргийлэх хлорогений хүчлийг агуулдаг болохыг тогтоожээ.
  • Найруулдаг кофе нь цэвэр кофеноос 30-40%-иар бага кафеин агуулдаг. Кофены модны үрийг боловсруулсан арга замаас хамаарч эцсийн концентрацийн тоо гарах бөгөөд ихэнхидээ найруулдаг кофен 30-90мг, цэвэр кофен 70-140мг кофеин агуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, найруулдаг кофе мэдрэлд төдийлөн нөлөөлдөггүй гэсэн үг юм. Хэрвээ эрүүл мэндийн шалтгаанаас болж кофе хэрэглэх хориотой бол найруулдаг кофе нь асуудлыг шийдвэрлэх хялбар арга зам байх болно. Насанд хүрсэн хүн өдөрт 400мг кофеин ууж болох бөгөөд энэ нь 6 цайны халбага найруулдаг кофе эсвэл 4 цайны халбага цэвэр кофе юм.  

Найруулдаг кофены онцгой чанар

  • Кофены үрийг шарах явцад акриламид хэмээх хорт химийн бодис ялгардаг. Америк эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, хорт эсийн ургалтыг дэмждэг гэнэ. Үүнээс гадна акриламид нь тархины үйл ажиллагааг муутгаж, үр тогтох чадварыг сулруулдаг байна. Польшийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад найруулдаг кофенд (358 мкг/кг) акриламид байдаг бол цэвэр кофенд 2 дахин бага байдаг гэнэ. Гэхдээ энэ бол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхэд бага тоо юм.
  • Кофе уусны дараа ходооны хүчил нэмэгддэг учир эм маш хурдан шингэдэг.  Үүнээс гадна ходоод, хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүс кофеноос татгалзах нь зүйтэй. Ялангуяа ходоод гэдэсний архаг үрэвсэлтэй хүмүүс хэрэглэх хориотой.

4 Найруулдаг кофены давуу тал

Найруулдаг кофе эрүүл мэндэд дараах эерэг үр дагаварыг авчирна:

  • Ой тогтоолтыг сайжруулж, мэдрэлийн эсийг сэргээхээс гадна таныг эрч  хүчээр цэнэглэж өгнө.
  • Бодисын солилцоог хурдасгадаг учир биеийн жин бууруулахад тустай. Кофены найрлаганд агуулагдах кофеин нь бодисын солилцоог түргэсгэж, хоолны дуршлыг бууруулж, өөх хайлуулахад туслана.
  • Өдөрт нэг аяга кофе уух нь чихрийн шижин тусах магадлалыг 14%-иар бууруулна.
  • Цөсөнд цөсний чулуу үүсэхээс сэргийлж, хоол боловсруулах эрхтний тонусыг дарснаар өтгөн хялбар гадагшилна.

Найруулдаг кофены давуу тал

5 Найруулдаг кофены сул тал

Бүх зүйл сайн муу хоёр талтай байдгийн адилаар найруулдаг кофенд сөрөг тал ч бий.

  • Донтоход хүргэх - Өдөрт 3-аас дээш аяга кофе уух тохиолдолд бие организм кофенд дасаж, кофе л уухгүй бол ажиллах дургүй болно. Энэ нь ялангуяа өглөөг кофегоор эхлүүлдэг хүмүүстэй элбэг тохиолддог юм. Учир нь кофе нь стрессийн даавар болох кортизолыг дарангуйлж, амархан сэрэхэд нөлөөлдөг байна.  
  • Цусны даралтыг нэмэгдүүлдэг  - өдөрт хэд хэдэн аяга цэвэр кофе уудаг хүмүүсийн хувьд зүрхний цохилт нэмэгдэх, толгой эргэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэх магадлалтай байдаг. Тиймээс уг сөрөг нөлөөг сүү эсвэл элсэн чихэр нэмснээр багасгах боломжтой.
  • Ходоодны хүчил нэмэгдэнэ – өлөн байх үедээ кофе уух нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, их хэмжээний хүчил ялгарахад нөлөөлдөг аж. Ходоодны хүчил нэмэгдэх нь ходоодны шарх үүсгэхээс гадна хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг.

Найруулдаг кофены сул тал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()