"Та мэдэх үү?" - Амьтны ертөнцийн сонирхолтой бяцхан баримтууд

Байгаль эх биднийг маш олон гайхалтай, онцгой чадваруудаар шагнасан учир энэ бүхнийг нэг бүрчлэн дурьдах гэдэг хэзээ ч дуусахгүй мэт санагдана.  Хүн төрөлхтөний онцгой чадварын талаар бид бага ч болов мэдэх бол амьтны ертөнцийг төдийлөн мэдэхгүй.  Ингээд бид танд амьтдын хачирхалтай, онцгой фактуудыг хүргэе.

"Та мэдэх үү?" - Амьтны ертөнцийн сонирхолтой бяцхан баримтууд

1 Далайн гахай нэг нүдээ нээлттэй унтдаг

Шөнийн цагаар дельфиний нэг нүд болон тархины нэг хагас нь тогтмол "жижүүрлэж", унталгүй өнгөрүүлдэг бөгөөд энэ нь орчноо хянаж, анхаарал болгоомжтой байхад тусалдаг байна.

Далайн гахай нэг нүдээ нээлттэй унтдаг

2 Зарим нохой болон муур хүнээс харшилтай

Ихэнхдээ хүн л нохой, муурнаас харшилтай байдаг бол тэд ч гэсэн биднээс харшлах тохиолдол гардаг байна. Хүний үсний хаг нь тэдний харшлийг хөдөлгөдөг аж.

Зарим нохой болон муур хүнээс харшилтай

3 Архи уусан хүнийг шумуул хазах нь элбэг

Энэ нь октаналын үнэр шавжийг татдагтай холбоотой бөгөөд октанол гэдэг нь тослог спиртийн төрөлд багтдаг бодис юм байна.

Архи уусан хүнийг шумуул хазах нь элбэг

4 Далайн гахайнууд найзуудынхаа нэрийг мэддэг

Дельфинүүд хоорондоо харилцах тусгай хэлтэй болох нь аль хэдийн батлагдсан билээ. Тэгвэл тэд танилцахдаа мөн нэрээ хэлж танилцдаг гэнэ. Тиймээс тэд нэг нэгэндээ хандахдаа нэрээр нь дууддаг байна.

Далайн гахайнууд найзуудынхаа нэрийг мэддэг

5 Бүх яст мэлхий толгойгоо хуягтаа нуудаггүй

Хуурай газрын яст мэлхий толгойгоо хуягтаа нууж аюулаас өөрийгөө авардаг бол далайн яст мэлхий тэгэх чадваргүй байдаг гэнэ.

Бүх яст мэлхий толгойгоо хуягтаа нуудаггүй

6 Аюул тохиолдсон үед халиу зулзгаа өмнөө тэвэрч, өрөвдүүлэх гэж хичээдэг

Үр хүүхэддээ анхаарал хандуулах гэдэг амьтны ертөнцийн хувьд шинэ зүйл биш. Голын халиу нь аюул тохиолдсон үед зулзагаа өргөн харуулж, бусдын өрөвдөх сэтгэлийг татах гэж хичээдэг байна.

Аюул тохиолдсон үед халиу зулзгаа өмнөө тэвэрч, өрөвдүүлэх гэж хичээдэг

7 Дэгдээхийнүүд өндгөн дотроосоо хоорондоо харилцаж чаддаг

Үүний тулд тэд "хөрш" өндөгнүүдэд сонсогдох тусгай дууны долгионыг гаргадаг.

Дэгдээхийнүүд өндгөн дотроосоо хоорондоо харилцаж чаддаг

8 Цагаан баавгай хамраараа мэндэлдэг

Үүнээс гадна энэ нь тусламж хүсч буйн нэг илрэл болдог байна.

Цагаан баавгай хамраараа мэндэлдэг

9 Далайн мөгөөрс нарны гэрэлд алга болно

Далайн мөгөөрсний биеийн 98% нь уснаас бүрддэг учир нарны гэрэлд үлдээх юм бол ууршиж алга болно.

Далайн мөгөөрс нарны гэрэлд алга болно

10 Шимпанзегийн монш чулуу болон модоор хүүхэлдэй хийж тоглодог

Бяцхан шимпанзе хүний хүүхдүүдтэй адилхан тоглодог бөгөөд тэд мод болон чулууг хүүхдээ болгодог гэнэ.

Шимпанзегийн монш чулуу болон модоор хүүхэлдэй хийж тоглодог

11 Эрслэн арслангаас илүү их ан хийдэг

Арслан араатны хаан байж болох ч тэр гэр бүлээ тэжээгч биш гэнэ. Судалгаанаас харахад эрслэн хоол хүнснийхээ 90%-ийг олж ирдэг аж. 

Эрслэн арслангаас илүү их ан хийдэг

12 Эвэрт гүрвэл нүднээсээ цус цацдаг

Биеэ хамгаалах шаардлага гарсан үед энэхүү гүрвэл нүднээсээ цус цацаж, дайснаа сандралд оруулдаг байна.

Эвэрт гүрвэл нүднээсээ цус цацдаг

13 Балч шувуу нь ухарч нисч чаддаг цорын ганц шувуу

Үүнээс гадна тэд секундэд 80 дэвэлтийг хийдэг.

Балч шувуу нь ухарч нисч чаддаг цорын ганц шувуу

14 Анааш хэлээрээ чихээ цэвэрлэдэг

Анаашийн хэл нь булчинлагаас гадна 45см урттай байдаг учир модноос навч таслахын зэрэгцээ ариун цэврээ сахихад нь хангалттай хүрдэг байна.

Анааш хэлээрээ чихээ цэвэрлэдэг

15 Дөнгөж төрсөн имжний өндөр ердөө 2см байдаг

Эх болон зулзгын биеийн харьцаанаас үзвэл имж нь хамгийн жижиг хөхтөн амьтан юм. Төрснийхөө дараа бяцхан зулзага ээжийнхээ уутанд 6-8 сарын турш амьдарна.

Дөнгөж төрсөн имжний өндөр ердөө 2см байдаг

16 Үхэр аялгатай мөөрдөг

Амьдарч буй орноосоо хамаарч үхэр өөрийн гэсэн аялгатай байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, орон орны үхэр өөр өөрөөр мөөрдөг гэсэн үг.

Үхэр аялгатай мөөрдөг

17 Мэлхий нүдээ анивчихгүйгээр хоолоо залгиж чадахгүй

Энэ бол мэлхийний рефлекс бөгөөд хүн нүдээ анихгүйгээр найтааж чадахгүйтэй ижил зүйл юм.

Мэлхий нүдээ анивчихгүйгээр хоолоо залгиж чадахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()