100 жилийн өмнөх биеэ үнэлэгчдийн дүр төрх (Түүхэн зургууд)

Энэ дэлхийн хамгийн эртний мэргэжлийг биеэ үнэлэлт гэж үздэг. Харамсалтай нь эрт үед үүнийг батлан харуулах гэрэл зураг гэж байсангүй. Харин бид та бүхэнд сонирхуулах үүднээс 100 жилийн өмнөх биеэ үнэлэгчдийн зургийг хүргэхээр бэлтгэлээ. 

100 жилийн өмнөх биеэ үнэлэгчдийн дүр төрх (Түүхэн зургууд)

Эрт цагаас одоо үе хүртэлх хугацаанд биеэ үнэлэлт нь хаа сайгүй байсныг батлах олон баримт бичиг бий. 

Энэ тухай анхны баримт нь МЭӨ 18-р зууны үеийн Месопотамийн тэмдэглэлд үлджээ. Тэр нь эмэгтэйчүүдийн, тэр дундаа биеэ үнэлэгчид эд хөрөнгө эдлэх эрхийг хамгаалах тухай хуулийн бичиг юм. 

Ромын эзэнт гүрний үед эмэгтэйчүүд албан ёсны жагсаалтад нэрээ бүртгүүлэн зөвшөөрөл авч биеэ үнэлдэг байсан бөгөөд ингэснээр тэд зарим эрхээ алддаг байв. 

Эмсийн хүрээлэнгүүд тусгайлан зориулагдсан гудамжинд байрладаг байсан ба тэдгээр нь өвөрмөц таних тэмдгүүдтэй байв:. Жишээлбэл цонхнууд дээр бэхлэгдсэн сараалж, ханан дээрх эсвэл хаалган дээрх цэцэг, амьтдын дүрс, ялангуяа хаалганы дээр байрлах улаан дэнлүү тэднийг таних тэмдэг байв. 

Ромд Христийн шашин газар авсны дараа ч энэ бүхэн дууссангүй. Гэгээн Августин нэгэн тэмдэглэлд "Завхай эмсийг үгүй хийвэл энэ хот тэр чигээрээ хөмрөх болно" хэмээн дурссан байдаг. 

Европын орнуудад 18-р зууны үед биеэ үнэлэгчид мөн адил нэрээ бүртгүүлэн зөвшөөрөл авч цагдаа болон эмнэлгийн хяналтад ордог байв. 

Оросын эзэнт гүрэн Николай хааны удирдлага дор байхад албан ёсны эрхтэй эмсийн хүрээлэнгүүд нээгдэж эхэлсэн юм. 

Биеэ үнэлэгчид энэ үед ямар ч асуудалд ордоггүй байжээ. Эзэд нь тэднийг дулаан байр, хангаж харуул хамгаалалтаар хангадаг байсан аж. 

Орчин үед Герман, Австрали, Нидерланд зэрэг орнуудад биеэ үнэлэх нь хуулиар зөвшөөрөгдсөн ч тэднийг удирдан зохион байгуулах хориотой гэнэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()