Түүхэн дэх хамгийн алдартай үнсэлтүүд

Дэлхий даяар 7-р сарын 6-ны өдрийг үнсэлтийн өдөр болгож тэмдэглэдэг билээ. Тэгвэл бид танд өнгөрсөн ч гэсэн энэ өдөрт зориулсан хамгийн алдартай үнсэлт бүхий кино, цуврал кино, мэдээ мэдээлэл, урлагийн бүтээлийг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн алдартай үнсэлтүүд

1 "From Here to Eternity" - Эрэг дээрх үнсэлт

1953 оны хамгийн алдартай түүхэн кинонд дүр бүтээж буй Берт Ланкатсер болон Дебора Керр нар. Уг киноны зураг авалт Хавайн арал дээр болж байжээ. 

"From Here to Eternity" - Эрэг дээрх үнсэлт

2 "Gone with the Wind"

«Чамайг яаралтай үнсэх хэрэгтэй байна» хэмээн Рет Баттлерын дүр хэлж байжээ. «Чамайг үргэлж үнсэх хэрэгтэй. Тиймээс үүнийг үнсэж чаддаг хүн хийх хэрэгтй юм». 

"Gone with the Wind"

3 "Ах дүүсийн үнсэлт"

Дмитрий Врубелийн зурсан энэхүү зураг Берлины ханан дээрх хамгийн алдартай уран бүтээлүүдийн нэг нэг юм. 1990 оны уг зураг дээр Леонид Брежнев болон зүүн Германы удирдагч Эрих Хонеккер нарын “ах дүүсийн үнсэлт”-ийг хийжээ. Харин 2009 оны 3-р сард энэхүү зургийг арилгажээ. 

"Ах дүүсийн үнсэлт"

4 Парисын гудамжинд

1950 онд францын гэрэл зурагчин Робер Дуано өөрийн хамгийн алдартай гэрэл зургийг дарсан бөгөөд энэ нь Парисын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд үнсэлцэж буй хосуудын зураг юм.  Энэхүү зураг нь Парис хотыг орон орны залуу хосуудын хайрын бэлгэ тэмдэг болжээ.

Парисын гудамжинд

5 "Сүнс" киноны үнсэлт

1990 оны “Сүнс” романтик кинонд Деми Мур болон Патрик Суйэзи нарын хайр үхлийг хүртэл ялан дийлж чаддаг.

"Сүнс" киноны үнсэлт

6 "Wonderful Life"

1946 онд Жеймс Стюарт амьдралаас уйдсан, амиа хорлохыг завдсан нэгний дүрийг бүтээдэг.  Гэхдээ тэрээр эртний хайр болох Донне Ридтайгаа гэрлэдэг бөгөөд түүний амь насыг сахиусан тэнгэр хамгаалдаг аж.  

"Wonderful Life"

7 "Хатагтай тэнүүлч хоёо"

Леди нэртэй спаниель гудамжны нохой болох Тэнүүлчид дурлана. Энэхүү хүүхэлдэйн киног үзсэн хүн бүр нохдын алдарт үнсэлтийг санаж байгаа биз.

"Хатагтай тэнүүлч хоёо"

8 Охидын үнсэлт

Бритни Спирс болон Мадонна нар 2003 оны  “MTV Video Music Awards”-ын шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр үнсэлцдэг билээ. Бритнигийн хэлснээр Мадонна түүнд үнсэлцэх саналыг тавьсан гэнэ.

Охидын үнсэлт

9 "Breakfast at Tiffany's"

1961 оны энэхүү алдарт бүтээлд Холли Голайтли (Одри Хепберн) өөрийн дурлалт залууг (Жорж Пеппард) үнсэхийн тулд борооноор таксинаас үсэрч буудаг билээ.

"Breakfast at Tiffany's"

10 "The Princess Bride"

Кэрри Элвс болон Робин Райт нар 1987 онд энэхүү киноны зураг авалтанд оролцсон байна. Уг киног дэлгэцийн бүтээл болсноос хойш хамгийн мартагдашгүй 5 үнсэлт энэхүү кинонд гардаг гэж үзсэн бөгөөд тэдгээрийн нэг нь энэ юм.

"The Princess Bride"

11 "Бичин гариг"

Хүн болон амьтны хооронд дахь анхны үнсэлт 1968 оны энэхүү кинонд гарсан банйа.  Бич доктор Зира (Ким Стэнли) одон орон судлаач болох Жорж Тэйлор (Чарлтон Хестон)-тай таарч, түүнийг авардаг байна. Ингээд явахынхаа өмнө Тэйлор түүнд үнсэлт бэлэглэсэн аж. 

"Бичин гариг"

12 "An Officer and a Gentleman"

Усан цэргийн хувцастай Ричард Гир 1982 оны энэхүү киноны төгсөлд Дебра Уингерын оёдлын үйлдвэрт ирдэг аж.  Тэрээр олны өмнө бүсгүйг үнсэж, түүнийг алга ташилтын дунд дагуулан гарч явдаг.

"An Officer and a Gentleman"

13 Оддын дайн - "The Empire Strikes Back"

Хан Соло (Харрисон Форд) болон гүнж Леа (Кэрри Фишер) нар “Оддын дайн” киноны 2-р хэсэгт бие биедээ татагддаг байна.

Оддын дайн - "The Empire Strikes Back"

14 "The Notebook"

Элли (Рэйчел МакАдамс) болон Ноа (Райан Гослинг) нар урт хугацааны хагацлын дараа бороон доор халуухан үнсэлтийг хийнэ. Гэр бүлийн үл зөвшөөрөл, сүйт залуутай байдал ч эдгээр хосуудыг салгаж чадахгүй.

"The Notebook"

15 Үнсэлт

"Le Bisous" барималыг 1889 онд францын алдарт барималч Огюст Роден бүтээсэн байна. Энэхүү бүтээлийг урлахад түүнд Дантегийн "Бурхны хошигнол" дээрх Паоло болон Франчески нарын дүр ихээхэн түлхэц болсон аж.  

Үнсэлт

16 “Rosanna”

Ижил хүйстний харилцааг харуулж байсан анхны кинонуудын нэг болох “Rosanna” 1994 онд дэлгэцийн бүтээл болж байжээ. Киноны нэг ангид Розанна Барр болон Мариэль Хэмингуэй нар ижил хүйстний цэнгээний газар үнсэлцдэг бөгөөд энэ нь иймэрхүү үнсэлтийг зурагтаар гаргаж буй цөөн тохиолдлуудын нэг байсан юм.

“Rosanna”

17 Язгууртны хуримын үнсэлт

Их Британийн ханхүү Уильям өөрийн эхнэр Кембрижийн гүнж Кейтийг 2011 оны 4-р сарын 29-нд хуримын ёслолынхоо дараа Букингемийн ордны тагтан дээр үнсэж байна.  Гэрэл зургийн доод хэсэгт буй бяцхан охины сэтгэл хөдлөл интернэтэд шуугиан дэгдээсэн аж. 

Язгууртны хуримын үнсэлт

18 "Star Trek"

1968 оны 11-р сарын 22-нд дэлгэцийн бүтээл болсон “Star Trek”-т  Ухура дэслэгчийн дүрд  тоглосон Николс нь ахмад Жеймс Т.Киркагийн дүрийг бүтээсэн Уильям Шатнерыг үнсэнэ. 

"Star Trek"

19 "Sixteen Candles"

1984 оны энэхүү киноны 16 настай охин Саманта (Молли Рингуолд)-ын төрсөн өдрийг хэн ч мартахгүй болов уу. Азаар тэрээр киноны төгсөлд өөрийн мөрөөдлийн залуу болох 16 ширхэг лаатай бялуу барьсан Майкл Шоффлингийг үнсдэг.

"Sixteen Candles"

20 "When Harry Met Sally"

Шинэ жилийн өмнө болсон Харри (Билли Кристалл) болон Салли (Мег Райан)  нарын үнсэлт кино ертөнц дахь хамгийн алдартай үнсэлтүүдийн нэг билээ. 

"When Harry Met Sally"

21 "Хүн Аалз"

Питер Паркер буюу Хүн Аалз (Тоби Магуайр) нь Мэри-Жейн Уотсон (Кирстен Данст)-д ухаанаа алдатлаа дурладаг. Тэдний үнсэлт хамгийн өвөрмөц үнсэлтүүдийн нэг юм.

"Хүн Аалз"

22 Ялалтын үнсэот

1945 онд Япон бууж өгсний дараа  "Times Square" талбай дээр нэгэн усан цэрэг болон залуухан сувилагч бүсгүйг үнсэж буй зураг дэлхийн хамгийн алдартай зургуудын нэг болов уу. Энэхүү аз жаргалтай гэрэл зургийг гэрэл зурагчин Альфред Эйзенштедт дарсан байна. 

Ялалтын үнсэот

23 Эрчүүдийн үнсэлт

2007 оны “MTV movie awards” шагнал гардуулах ёслолын дараа хүн бүр энэ үнсэлтийн талаар ярьж байсан. 

Эрчүүдийн үнсэлт

24 "Титаник"

Титаник хөлөг онгоц дээрхи Роуз (Кейт Уинслет) болон Жек (Леонардо ДиКаприо) нарын үнсэлтийг  хүн бүр санаж байгаа биз. Уг кино “Оскар”-ын шагналыг 11 удаа хүртэж, тэрбум гаруй долларын ашиг олсон анхны кино болсон байна

"Титаник"

25 "Нойрсож буй гүнж"

Гүнж Аврора 16 насандаа нас барах ёстой байжээ. Азаар сайн санаат шидтэн охинд туслаж, түүнийг гүн нойронд автуулсан бөгөөд сайхан ханхүүгийн үнсэлт түүнийг сэрээх ёстой байсан юм. Ханхүү Филипп гүнжийг сэрээхэд хангалттай үзэсгэлэнтэй байж чадсан учир тэд урт удаан хугацааны туршид аз жаргалтай сайхан амьдрах боломжтой болжээ. 

"Нойрсож буй гүнж"

26 Амьд мэнд уулзсан нь

Уурхайчин Осман Арайя Сан-Хосе уурхайд 69 хоногийг бусад 33 уурхайчинтай өнгөрүүлснийхээ дараа эхнэр Анжеликагаа үнсэж байна.

Амьд мэнд уулзсан нь

27 "Twilight"

2006 оны “Twilight” кинонд Кристен Стюарт болон Роберт Паттинсон нар үнсэлцэнэ. Цус сорогч Эдвардын хувьд дурлалт бүсгүйгээ үнсэх ихээхэн хэцүү байсан нь ойлгомжтой

"Twilight"

28 Жэймс Бонд

Жеймс Бондын “Goldfinger” ангид Жеймс Бонд (Шон Коннери) нисгэгч Пюсси Галор (Хонор Блэкман)-ыг халуухнаар тэвэрч үнсэнэ. Шаргал үст бүсгүйг үнсдэггүй нэг ч гэсэн Жеймс Бондын кино байдаг болов уу? 

Жэймс Бонд

29 "Загалмайлсан эцэг-2"

Өөрийн урвагч ахыг киноны төгсгөлийн ангийн нэг хэсэгт үнсэхийн өмнө “Би чамайг байсан гэдгийг мэдэж байна Фредо. Чи миний зүрхийг шархлуулсан” хэмээн Майкл Корлеоне (Аль Пачино) хэлдэг байна.

"Загалмайлсан эцэг-2"

30 "Касабланка"

1942 оны энэхүү киноны “As Time Goes By” дуунд “чи үүнийг тогтоох хэрэгтэй. Энэ бол зүгээр л үнсэлт” гэж дуулагддаг. Уг кинонд Хамфри Богарт болон Ингрид Бергман нар Дэлхийн 2-р дайны үед бие биенээсээ хагацаж буй дурлалт хосуудын дүрийг бүтээдэг. (Everett Collection)

"Касабланка"

31 "Үнсэлт"

“The Kiss” бол Густав Климтын (1862-1918) хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болов уу. 

"Үнсэлт"

32 "Эргэн тойрны зүйл огтхон ч хамаагүй"

2011 оны 6-р сарын 15-нд Стэнли цомын финалд “Vancouver Canucks” хоккейн баг хожигдсоны дараа тухайн багийн шүтэн бишрэгчид эмх замбараагүй байдал үүсгэж байх үед энэ зургийг даржээ.

"Эргэн тойрны зүйл огтхон ч хамаагүй"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()