Майкл Жексоны задлан шинжилгээгээр илэрсэн нууцууд

Майкл Жексоны цогцсонд хийсэн задлан шинжилгээний хариу 2009 онд олонд дэлгэгдсэн бөгөөд попын хааны биеэр янз бүрийн сорив болон зүүгээр хатгуулсан ул мөр дүүрэн байснаар зогсохгүй бараг л үсгүй болж, халзарсан байсан гэнэ. Биеийн жин нь дөнгөж 50 кг хүрэхтэй үгүйтэй байсан бөгөөд ходоодноос нь хагас задарсан эмнүүд л олдсон байна. Түүгээр ч барахгүй хуйхандаа үс байгаа гэж мэдэгдэхгүй болтлоо халзарч, ташаа, гуя, мөрний хэсгүүдээс нь маш олон зүүнд хатгуулсан ул мөр олсон бөгөөд үүнийг нь өвчин намдаагч тарьснаас үүссэн гэж оношилжээ.

Майкл Жексоны задлан шинжилгээгээр илэрсэн нууцууд

Дуучны ойр дотны хүн нь "Тэр зүгээр л яс арьс байсан. Бүх үс нь халзарчихсан, нас барахдаа эмнээс өөр юу ч идээгүй байсан" хэмээн ярилцлага өгчээ. 

Биеэр нь дүүрэн байгаа зүүний ул мөр болон олон удаа гоо сайхны хагалгаанд орсноос болж үүссэн гажилт зэрэг нь түүний хэр хүнд нөхцөл байдалд байсныг илтгэж байна. Зүрхнийх нь хэсэгт 4 шинэхэн зүүний ором байсан бөгөөд шинжээчид үүнийг нь зүрх рүү нь адреналин шахаж дахин цохилуулах оролдлого хийснийх гэдгийн олж тогтоожээ. Үүнээс гурав нь түүний цээж рүү нэвт орж зүрхнийх ханыг гэмтээсэн байсан бол 4 дэх нь хавиргыг нь оносон байж. Мөн эмч түүнд сэргээн амьдруулах массаж хийж байх үед түүний хэд хэдэн хавирга хугарсан байдалтай байсан байна. 

Түүний зүүн чихний дээд талд байсан сорви 1984 онд "Пепси"-ийн сурталчилгаанд тоглож байхдаа үс нь шатаж байснаас болж үүссэн байжээ. Мөн гоо сайхны хагалгаанаас болж үүссэн тоо томшгүй олон сорви бие дээр нь байсан юм. Түүнээс гадна өвдөг болон шилбэ нь хөхрөлттэй байсан төдийгүй нуруун дээр нь байгаа шарх саяхан унаж бэртсэнээс үүдэлтэй гэнэ. 

Жексоны биед 2 удаа задлан хийсэн бөгөөд эхнийх нь Лос-Анжелесийн шүүх эмнэлэгт хоер дахийг нь гэр бүлийнх нь хүсэлтээр хувийн шинжээч нар хийжээ. Харин нийтэд задарсан хариу нь шүүх эмнэлгийнх бөгөөд хэрхэн задарсан нь тодорхойгүй байгаа юм байна.

Жексоны гэр бүлийн зүгээс түүнийг ухаангүй байхад нь очсон эмчийг яаралтай тусламжаа буруу үзүүлсэн гэдэг шалтгаанаар буруутгаж байсан юм. Эх сурвалжийн мэдээллэснээр бол Конрад Муррэй хэмээх Жексоны хувийн эмч түүнийг шалан дээр байхад нь олоод орон дээр хэвтүүлсэн гэж байгаа ч зүрхний иллэгийг хатуу гадаргуу дээр хийх ёстой байдаг байна. 

Жексоны хамаатантай ярилцсан гэрч "Майкл анх газар дээр байсан ч тэд түүнийг орон дээр гаргаад зүрхний иллэг хийсэн. Ямар эмч гэхээрээ тийм байдаг байна аа?" гэж мэдээлсэн байна. Харин яаралтай тусламжийн утсанд ирсэн дуудлаганы бичлэгийг сонсоход мэдээлэгч Жексонийг орон дээр байна гэж хэлсэн бөгөөд ажилтан хариуд нь "Тэгвэл одоо газарт буулгая" гэжээ.

Муррэйгийн хуульч Эдвард Черноф "Эмч түүнийг орон дээр амьсгалахгүй, судасны цохилт нь удаарч суларсан байдалтай олсон. Харсан даруйдаа зүрхний иллэг хийж аврахаар оролдсон" гэж тайлбарласан байна.

Конрад Муррэй бол зүрх судасны өвчнөөр дагнан мэргэшиж эмчлэх эрхээ авсан эмч юм байна. Жексон түүнийг удахгүй болох концертондоо бэлдэж байхдаа хувийн эмчээрээ хөлслөн авчээ. Түүний хуульч Черноф эмчийг Жексонд демерол, оксиконтин гэх зэрэг хүчтэй өвчин намдаагч бичиж өгч байгаагүй бөгөөд нас барахынх нь өмнө түүнд демерол тарьсан гэх сэтгүүлчдийн таамгийг эрс няцаасан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()