Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хамгийн олон түрүү авсан аймгуудыг Архангай, Увс, Хэнтий, Төв, Хөвсгөл, Булган аймгууд тэргүүлдэг. Тэгвэл та бүхэнд үндэсний бөхөөр баяр наадамд хамгийн амжилттай оролцсон 10 сумыг нийт улсын цолтой бөхчүүдийн тоогоор нь эрэмбэлэн хүргэж байна.

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

10 Өвөрхангай аймгийн Хужирт сум

Орхон гол, Шунхлай уул, Хужиртын рашаанаараа алдартай энэхүү сумаас 1925-2019 оны хооронд нийт 9 улсын цолтон бөх төрж байжээ.

Тэдгээрээс дурдвал улсын аварга Д.Сумьяабазар, улсын заан Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, улсын начин Д.Сэржбүдээ зэрэг хүчтэнүүд байна. 

Мөн тус сумаас төрсөн бөхчүүд Өвөрхангай аймгийн наадмын түрүүг 10 удаа авч байжээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сум

9 Архангай аймгийн Цэнхэр сум

Цэнхэрийн голын хүчтэнүүдээс улсын баяр наадмын түүхэнд нийт 10 бөх улсын цолны босго алхсан байна.

Х.Лувсандорж, А.Бямба, Ш.Гомбосүрэн гэсэн шилдэг заанууд тус сумаас төрөн гарсан. Мөн сүүлийн жилүүдэд хүч бяраараа гайхагдаж, цолоо ахиулах бөхийн тоонд орж буй улсын харцага М.Бадарч Цэнхэр сумын харьяат билээ.

Архангай аймгийн Цэнхэр сум

8 Завхан аймгийн Их-Уул сум

Энэхүү жагсаалтад Завхан аймгаас багтаж буй цорын ганц сум бол олон алдартнууд, хөдөлмөрийн баатруудыг төрүүлэн гаргасан Их-Уул сум юм.

Энэ цагийн шилдэг хүчтэнүүдийн нэг Гончигдамба гарьд, түүнчлэн улсын заан Ш. Дамбуу, начин Б.Бадамдорж, Ж.Оргил, Б.Чимэдвандан нар тус сумынх.

Их-Уулын бөхчүүдээс 11 улсын цолтон төрсний зэрэгцээ аймгийнхаа наадамд нийт 6 удаа түрүүлж байжээ.

Завхан аймгийн Их-Уул сум

7 Архангай аймгийн Хайрхан сум

Төрийн их баяр наадмын үзүүр түрүүнд хоёр бөхөө барилдуулж байсан хоёрхон сум байдгийн нэг нь Архангайн Хайрхан юм.

Тус сумаас даян аварга Чимид-Очир, улсын арслан "Аат" хэмээх Лувсанжамц, "Суугаа" хэмээх Содов, түүнчлэн нэг заан, 7 улсын начин, нийт 11 улсын цолтон төрөн гарчээ.

Архангай аймгийн Хайрхан сум

6 Архангай аймгийн Хотонт сум

Энэхүү жагсаалтад багтаж буй Архангайн бас нэг сум бол 12 улсын цолтныг төрүүлэн гаргасан Хотонт сум юм.

Улсын арслан Д.Жамц, түүнчлэн Адьяа, Гочоосүрэн зэрэг хүчит заанууд Хотонт сумын харьяат бөхчүүдийг тэргүүлж байна. Мөн аймгийн наадамд тус сумын бөхчүүд 7 түрүүг хүртэж байжээ.

Архангай аймгийн Хотонт сум

5 Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум

Цагаан-Үүр сум гэхээр Уйлган голын гурван аварга санаанд орох нь мэдээж. Бөхчүүдээ олон наадмын шөвөг, үзүүр түрүүнд хоорондоо хүч үзэхийг харах "хувьтай" байсан Цагаан-Үүр сумаас улсын цолтой 12 бөх төржээ.

Даяар дуурсагдах дархан аварга Дарийн Дамдин, аварга Бээжин, Цэвээнравдан, арслан Бадамсэрээжид гээд тус сумын хүчтэнүүд эрэмбэ, чанараараа Монголын бусад сумыг өнгөлөх юм.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум

4 Архангай аймгийн Хашаат сум

Энэ цагийн эгэлгүй хүчтэн Санжаадамба аваргын нутаг бол Хөгнө хан уул, Тарнын элсээрээ алдартай Хашаат сум юм.

Тус сумаас нийт 5 улсын заан төрж байснаараа онцлог болохыг зэрэгцээ Санжаадамба аварга, улсын арслан Мижиддорж, улсын начин Жалаа, Хүрэлбаатар тэргүүтэй 13 улсын цолтон төрсөн байна.

Архангай аймгийн Хашаат сум

3 Увс аймгийн Тэс сум

“Уур хүрмээр олон бөхтэй Увсын Тэс сум” хэмээгддэг энэхүү сумаас нийт 14 улсын цолтон төрөн гарчээ. 

Заан Бумбаяр, харцага Батбаатар, Чулуунбаатар, Баасанхүү болон 11 улсын начин Тэс сумынх гэдэг бол бас л өвөрмөц үзүүлэлт. Хамгийн сүүлд 2019 оны баяр наадмаар Ж.Ням-Эрдэнэ 5 давж, улсын начин цол хүртсэн билээ.

Увс аймгийн Тэс сум

2 Архангай аймгийн Батцэнгэл сум

Улсын цолтнуудаараа тэргүүлдэг сумуудын эхний 10-ын 5 нь Архангайн сум байна гэхээр тус аймаг хүчтэний өлгий нутаг аргагүй мөн болох нь ойлгомжтой.

Батцэнгэл сумаас нийт 17 улсын цолтон төрөн гарсныг Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, домогт аварга Вандан, хүчит заан Хишигдорж, Лувсан, түүнчлэн Батбаяр, Мөнгөнцоож харцагууд тэргүүлнэ. 

Мөн тус сумын бөхчүүд Архангайн наадамд 15 удаа түрүүлснээрээ бусад сумуудаа тэргүүлдэг.

Архангай аймгийн Батцэнгэл сум

1 Булган аймгийн Сайхан сум

Анхдагчдын өлгий Булган аймаг, олимпийн анхны аваргыг төрүүлэн гаргасан Сайхан сум энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.

Хөдөлмөрийн баатар, олимпийн алт мөнгөн медальт, улсын заан Н.Түвшинбаяр, монгол бөхийн бүхий л шинж бүрдсэн даян аварга Цэрэн, тэмээ өргөдөг хэмээх Жамьяндорж арслан, Өсөхбаяр заан тэргүүтэй нийт 20 улсын цолтон Сайхан сумаас төржээ.

Булган аймгийн Сайхан сум

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()