Охиноо 8 хоногийн турш гэртээ түгжин орхиж, аялалд явсан Япон эмэгтэйг баривчилжээ

Ээж нь олон хоногийн турш гэрт нь түгжин орхисны улмаас гурван настай охин нас барсан харамсалтай хэрэг Японд гарчээ.

Охиноо 8 хоногийн турш гэртээ түгжин орхиж, аялалд явсан Япон эмэгтэйг баривчилжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Токиогийн оршин суугч, 24 настай Саки Какэхаши нь найз залуу дээрээ очихын тулд 1000-аад километрийн зайтай газар руу 8 хоногийн турш аялж явахдаа 3 настай, Ноа нэртэй охиноо идэх, уух зүйлгүй болж, өлбөрч үхнэ гэж бодоогүй болохоо цагдаад хэлжээ.

Тодруулбал өмнөх нөхрөөсөө салсан тэрээр "Зүгээр байх" гэж бодоод Токиогийн Ота дүүрэг дэх байрандаа бага насны хүүхдээ ганцааранг нь олон хоног хаяж явснаа ярьсныг "The Japan Times" мэдээлсэн байна.

Тэрээр Японы хамгийн өмнө зүгт, Токиогоос 2 цаг нисч очдог Кюшю арлын Кагошима мужид амьдардаг найз залуу дээрээ очихоор явсан аж.

8 хоногийн турш зугаалж явсны эцэст 6-р сарын 13-нд гэртээ буцаж ирээд охин нь ухаангүй хэвтэж байхыг харсан байна. 

Тэрээр яаралтай түргэн дуудаж, охин нь амьсгалахгүй байгааг хэлжээ. Охины живхийг олон хоног солиогүйгээс болж нуруу нь холгосон, мөн гэр нь хогоор дүүрсэн байдалтай байжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр шингэн дутагдсанаас болж тимус булчирхай ажиллагаагүй болсон, мөн гэдэс нь олон хоногийн турш хоосон байсан нь нас баралтын шалтгаан байжээ.

Какэхаши хэрэг гарснаас сар гаруйн дараа баривчлагдсан бөгөөд охины бие хэд хоногийн турш өвдсөн ч эмнэлэгт үзүүлэх мөнгө байгаагүй гэдгээ хэлсэн байна. Мөн тэрээр өөрийн гэм буруутайг хүлээх болохоо мэдэгджээ.

Охин нь өлбөрч үхэж байх хооронд инстаграм дээрээ өөрийн аялж зугаалсан, наргиж цэнгэж буй зургаа оруулсаар байсан түүнийг цахим хэрэглэгчид маш ихээр шүүмжилж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()