Нарны аймгийн хамгийн өндөр уул - Олимпусын тухай баримтууд

Бид Ангараг дээр амьдрал оршин тогтнох боломжтой эсэхийг тууштай судалсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар тус гараг дээр багахан хэмжээний ус байгааг тогтоогоод байсан билээ. Гэвч энэ  удаад бид хүмүүсийн тэр болгон мэддэггүй, нарны аймгийн хамгийн өндөр уул болох Ангараг гарагийн Олимпус уулыг танилцуулан, сонирхолтой баримтуудыг хүргэх болно. 

Нарны аймгийн хамгийн өндөр уул - Олимпусын тухай баримтууд

  • Олимпус нь ихээхэн хэмжээний царцуу лаваас үүссэн бөгөөд бүхэлдээ Ангарагийн гадарга дээр орших аварга том галт уул юм.
  • Олимпусыг Ангараг дээр үүссэн шинэхэн галт уулсын нэг гэж үздэг ч Нарны аймгаас олж илрүүлсэн хамгийн том бөгөөд өндөр уул юм. 

  • Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргил нь далайн төвшнөөс 8.8 километрийн өндөрт сүндэрлэдэг бол тус галт уулын оргил нь гадаргууны төвшнөөс 22 километрийн өндөр өргөгдсөн.
  • Ойролцоогоор 600 километрийн диаметртай. Энэ нь бараг Франц улсын нутагтай тэнцүү гэсэн үг.

  • Олимпус уул нь Ангарагийн хамгийн тоостой хэсгүүдийн нэгт байрладаг тул тус гараг руу нисгэсэн станцуудыг тийш нь явуулах боломжгүй.
  • 19-р зууны үед Италийн одон орон судлаач Жиованни Шиапарэлли Олимпус уулын өндрийг тооцлоолж байжээ.
  • Ангараг дээр дэлхий шиг хүчтэй таталцал болоод тектоник хавтангууд байхгүй учраас галт уулын лаав нь ихээр хуримтлагдаж, аварга том хэмжээтэй болгоход хүргэсэн гэж үздэг.

  • 1971-1972 оны хооронд АНУ-аас хөөрсөн  "Mariner 9" гэх туршилтын хөлөг Ангарагийг тойрч байхдаа Олимпус нь галт уулт шинж чанартай гэдгийг илрүүлэн, оргилыг нь тогтооож байсан билээ.

  • Анхандаа уулынн нэр ‘Nix Olympia’ буюу Латинаар "Олимпийн цас‘" байсан ч  Mariner 9 хөлгөөс авсан мэдээллээс үүдэн нэрийг нь сольжээ. 
  • Олимпус уулын өнгө Ангарагийн гадаргуутай адил улаавтар бор өнгөтэй. 

Эх сурвалж: tenrandomfacts

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()