Tаныг цочоохгүйгээр айлгах аймшгийн кинонууд

Зарим нэг нь цочоодог аймшгийн киноноос таашаал авч адреналинаа ялгаруулдаг бол нөгөө нэг нь зүрх сэтгэлээсээ тэрхүү кинонуудыг үзэн яддаг. Хэрэв та тэр хүмүүсийн нэг бол үргэлжлүүлэн уншаад цочоодоггүй аймшгийн кинонуудаа жагсаан бичээд амтат попкорноо бэлдэж шөнөжин киногоо үзээрэй. 

Tаныг цочоохгүйгээр айлгах аймшгийн кинонууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Se7en

Киноны 54 минутад гардаг гэнэтийн үйл явдлыг эс тооцвол тус кино нь гэмт хэрэг, драм болон аймшгийн төрлүүдийг хослуулсан учир танд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэх байх аа. Сонирхуулан хэлэхэд "Se7en" кинонд олон эмэгтэйн сэтгэлийг булаасан жүжигчин Брэд Питт тоглодог. 

Se7en

2 Wait Until Dark

Энэхүү гайхалтай зохиолыг жүжигчин Одри Хепбёрн амилуулсан ба нэг ч цочоодог хэсэг гардаггүй.

Wait Until Dark

3 The Village

Нийгмийг тарчлаан зовоох нууцлаг амьтдын талаар өгүүлэх энэ кино таны төсөөлөөгүй үйл явдлуудыг гаргаж хэзээ ч уйдаахгүй. Гэнэтийн том цочоох хэсэг гарна гэж санаа зоволтгүй киногоо үзээрэй. 

The Village

4 Rosemary's Baby

Гол дүрийн жүжигчин үзэгчдийн анхаарлыг олон зүйлсээр татах бөгөөд кино үргэлжлэх тусам "дараа нь яах бол?" гэсэн бодол орж ирнэ. 

Rosemary's Baby

5 The House of the Devil

Цаг хагас үргэлжлэх энэхүү кино нь таныг сандарснаасаа болоод хумсаа идэхэд хүргэдэг гэнэ шүү. Киноны хамгийн гол хэсэгт таныг цочоох маш том үйл явдал гарна гэдгийг анхааруулж хэлье. 

The House of the Devil

6 The Omen

Хэрэв та ирээдүйд хүүхэдтэй болно гэсэн мөрөөдөл тээж явдаг бол  "The Omen" киног үзэхгүй байхыг зөвлөх ч тус кино нь аймшгийн кинонд дурлагсдын дуртай кинонуудын нэг билээ. Нэг цаг 41 минутын үед бэлтгэлтэй байгаарай. 

The Omen

7 The Blair Witch Project

90-ээд онд гарч байсан "The Blair Witch Project" кино нь аймшгийн төрөлд шинэ урсгал оруулж ирсэн гэгддэг. 

The Blair Witch Project

8 Lake Mungo

Австралийн инди-аймшгийн киноноос сэтгэл ханамжаа бүрэн авахын тулд үзэхээсээ өмнө киноны талаар юуг ч хайхгүй байхыг зөвлөе. 

Lake Mungo

9 The Fly

Жеф Голдбламын тоглосон тус кинонд аймшгийн нүүр будалтыг тултал нь ашигласан байдаг. Хэдий зүрхийг тань зогсоох гэнэтийн хэсгүүд гарахгүй ч энэхүү киног тийм  ч хурдан мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

The Fly

10 Buried

Амьдаараа булуулбал яах вэ гэж бодож байсан уу? Аймшгийн кинонд дурлагсад "Buried"-ийг аймшгийн гэж хэлэхгүй ч жижиг зайд байхаас айдаг хүмүүсийн хувьд жинхэнэ хар дарсан зүүд юм. 

Buried

11 The Mothman Prophecies

Энэхүү киног нэг л удаа үзэхэд хангалттай гэж үзэж байна. Киноны туршид жижиг цочоодог хэсгүүдээс болгоомжил. 

The Mothman Prophecies

12 1408

Стивен Кингийн зохиолуудыг амжилттай дүрсэлсэн кинонуудын нэг бол маргаангүй 1408. 

1408

13 Let the Right One In

Үзэгчдийг татахын тулд бусад аймшгийн кинонуудын жишгийг дагаагүй цөөхөн хэдэн үзвэрүүдийн нэг. Tус кино нь аймшиг болон өсвөр насыг төгс хослуулсан бүтээл билээ. 

Let the Right One In

14 Misery

Америкийн аймшгийн түүх кинонд дүр бүтээж байсан жүжигчин Кэти Бэйтс, "Misery"-д үнэхээр аймшигтай дүрийг гаргаж чадсан болохоороо Оскарын шагнал авсан юм.

Misery

15 The Witch

Tаны сэтгэл санааг ихээхэн эвгүйтүүлэх энэ киноны сүүлийн хэсэг зүрхийг тань зогсоох шахна. Үүнээс бусдаар киногоо тайван үзэж болно. 

The Witch

16 The Orphanage

Сэтгэл булаам гайхалтай зураглалтай энэхүү сэтгэл зүйн аймшгийн кино илүү их анхаарал хүртэх эрхтэй. Зүгээр л үз.

The Orphanage

17 Carrie

Цочоолгүйгээр амжилт олж болохыг баталсан кино бол орчин үеийн хувилбар нь бус, анхны 70-аад оны Carrie юм. 

Carrie

18 Hellraiser

"Hellraiser"  нь хүний сэтгэл санаанд нөлөөлж айлгахад чиглэсэн кино. Хэрэв тиймэрхүү кинонуудад дуртай бол та азтай байна. 

Hellraiser

19 The Babadook

Асуудалтай хүүхдээ өгсөж байгаа сэтгэл гутрам байдалд орсон ээжийн талаар өгүүлэх энэ киног заавал үзээрэй. 

The Babadook

20 The Mist

Tус киноны гол аймшиг нь манан өрөө бус, хүмүүст нүүрлэж байгаа аюул юунаас үүдэлтэйг мэдэхгүй байгаа оршино. 

The Mist

21 The Silence of the Lambs

Аймшгийн төрөлд домог болж үлдсэн гэж хэлж болохоор "The Silence of the Lambs" кинон гол зохиол хүний хүнээ идэх сэдвээр гарна.

The Silence of the Lambs

22 The Thing

"Хаана байна вэ?" "Юу болох бол?" гэж догдолсоор кино дуусах ч нэг ч цочоодог хэсэггүй гэнэ шүү. 

The Thing

23 Psycho

Аймшгийн киноны классикуудын нэгт тооцогддог энэхүү бүтээл өнөөгийн олон зурагтын цуврал болон кинонуудын хэсэгт нөлөөлсөн. 

Psycho

24 The Shining

Mагадгүй The Shining киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Алдарт зохиолч Стивен Кингийн бас нэгэн сэтгэл догдлом сонирхолтой зохиолоос бүтсэн бүтээл билээ. 

The Shining

Эх сурвалж :popsugar

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()