Таны амьдралыг өөрчлөх 2 минут

Таныг аз жаргалтай амьдруулж сургах тухай олон тооны ном, сэтгүүл байдаг. Гэвч тэдгээрийг уншихын тулд их цаг хугацаа орохоор байдаг тул бидний бэлтгэсэн товч бөгөөд тодорхой мэдээлэл таны ажлыг хөнгөвчлөх болов уу. Энэхүү нийтлэлээс амьдрал тань тулгараад буй  зарим асуудлуудынхаа хариултыг олж болох юм .

Таны амьдралыг өөрчлөх 2 минут
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Аз жаргал

Би аз жаргалгүй байна. Өөрийн амьдрал дахь ямар нэгэн юмыг өөрчлөөд үзээрэй. Өөрчлөлтийг өөрөөсөө ч эхэлсэн болох юм . 

Би юу өөрчлөх вэ? Юу ч байж болно. Ямар нэгэн зүйл сонгоод яаг одоо эхлээрэй. 

Миний бүүр толгой эргэчихлээ. Гүнзгий амьсгаа авч эхлээд ядаж өөрийн захирч чадах зүйлүүдийг өөрчлөх гээд үзээрэй.

Магадгүй би их мөнгөтэй болбол аз жаргалтай болох байх. Тийм ээ, гэвч зөвхөн тодорхой хэмжээнд л.

Гэхдээ мөнгөнөөс илүү чухал зүйл байдаг гэж үү? Үнэ цэнтэй хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа. Бидэнд чухал зүйлс дээ зарцуулах цаг. Алдсан хугацаагаа буцаах боломжгүй гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

Аз жаргал

2 Цаг хугацаа

Надад цаг хугацаа хүрэлцэхгүй байна. Тэгвэл та өөрт чухал асуудлуудаа буруу тодорхойлсон байна гэсэн үг. 

Гэхдээ маш олон зүйлийг амжуулах шаардлага гардаг шүү дээ. Бага зүйл хий. "Үгүй" гэж хэлж сурах хэрэгтэй.

Гэвч би хийх ёстой... Хэрэв танд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэвчиж "тийм" гэхийн оронд зоригтойгоор татгалзаарай. 

Гэвч хүмүүс намайг татгалзвал гомдож магадгүй. Энэ таны санаа зовох ёстой асуудал биш. өөрийн хүслийн эсрэг явсны оронд "үгүй" гэх нь зөв зам юм. 

Гэхдээ одоо тохиромжгүй цаг байна. Тохиромжтой цаг хэзээ ч ирэхгүй. Хэрэв та тохиромжтой цагийг хүлээвэл сүүлд нь юу ч хийж чадалгүй үлдэх эрсдэлтэй. Дараа нь харин өөрийгөө өмнө нь эхлэх байж гэж буруутгахын оронд "одоо" л зөв цаг юм шүү. 

Цаг хугацаа

3 Харилцаа

Анхны сэтгэгдэл төрүүлэх. Нүд рүү нь хараад инээмсэглэ. Удаан ярих хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байгаарай. Мөн цэвэрхэн хувцаслах хэрэгтэй. 

Би түүнийг болзоонд урих хэрэгтэй юу? Тийм. 

Гэхдээ татгалзвал яах уу? Та юу ч алдахгүй шүү дээ, харин ч оролдож үзээгүйдээ харамсмааргүй болно. 

Тэгвэл би юу гэж хэлэх вэ? "Сайн уу, чи үнэхээр хөөрхөн юм. Намайг ... гэдэг, чамайг аяга кофегоор дайлбал дургүйцэхгүй биз?"

Бид хэцүү харилцаатай. Салах хэрэгтэй. 

Гэхдээ би дахиж түүнээс илүү хүнтэй таарахгүй бол яах вэ? Гэхдээ та түүнээс илүү хүнтэй учирвал яах уу? 

Би хаягдсан бас шархалсан зүрхтэй. Шархалсан болохоос биш зүрх чинь алга болчихоогзй байна шүү дээ.

Харилцаа

4 Эцэст нь юу гэж?

Бүх юм маш хэцүү байна. Мэднэ ээ! Бүх зүйл амархан байсан бол бүгд л аз жаргалтай байх байсан шүү дээ. 

Гэвч би чадахгүй... Өөрийгөө ийм үгсээр хязгаарлахаа болих хэрэгтэй. Та ямар нэгэн зүйлийг хийж үзтэлээ хийж чадахгүй хэвээрээ л үлдэнэ.

Надад юу ч тус болохгүй. За яах вэ! Тэгвэл одоо амьдарч байгаа шигээ үргэлжлүүлэн амьдар даа.

Гэхдээ би одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг. Мэдээж нэг л хийдэг зүйлээ байнга хийгээд байвал үр дүн нь хэвээрээ л байна. Бид нэг бол өөрчлөгдөнө нэг бол "үхдэг".

Эцэст нь юу гэж?

Эх сурвалж: lifehacker

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()