Тосгоны ядуу хүү Оросын загварын нүүр царай болсон нь... (Саша Траутвейн гэж хэн бэ?)

2020-07-16, 17:42
5,516

Сургуулиа орхиж, дэлгүүрээс хоол хулгайлан амь зогоодог байсан 21 настай, Сибириэс гаралтай залуу өдгөө олныг загварын мэдрэмжээрээ байлдан дагуулдаг, дэлхий дахинд хэдийнээ танигдсан нэгэн болжээ. Ингээд Оросын эрэгтэй загвар өмсөгч Саша Tраутвейний товч түүхийг та бүхэнд хүргэж байна. 

Тосгоны ядуу хүү Оросын загварын нүүр царай болсон нь... (Саша Траутвейн гэж хэн бэ?)

Гурван жилийн өмнө Саша Tраутвейн гэх энгийн нэг өндөр, туранхай өсвөр насны хүү өдрийн хоолны мөнгөө олох зорилготой Парисын "Off-White" брендийн үзүүлбэрт оролцохдоо, хамгийн анх олны нүдэнд гарч байв. 

Tэрээр дэлхийд алдартай "Vogue" сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Найз маань намайг дагуулж очсон юм л даа. Tухайн үед Парис дахь орон сууцаа хүлээлгэж өгөх хэрэгтэй байсан тул бохирдсон хонины арьсан хүрэм, урагдсан пүүзээ өмсөөд том үүрдэг цүнхээ үүрчихсэн очиж байсан. Зурагчид намайг хараад гэнэт л зураг дараад эхэлсэн. Mэдээж би маш их гайхсан" хэмээн дурсжээ.

Өдгөө хүмүүс түүнийг нүдэн доорх шивээсээр нь таньдаг ба Оросын загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий "trendsetter" болсон гэнэ. Tүүнийг Америкийн "Esquire" гэх эрчүүдийн загварын сэтгүүлд энэ дэлхийн хамгийн загварлаг 10 залуугийн тоонд оруулжээ.

Энэ оны хавар "Dazed & Confuses" сэтгүүлээс тодруулсан түүх бүтээлцэж байгаа нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад гуравдугаар байр эзэлсэн хүн бол 21 настай модель маань. Жагсаалтыг тэргүүлэгч нь ижил хүйстэн гэдгээ олон нийтэд дэлгэсэн хамгийн анхны Өмнөд Солонгосын дуучин Холланд, харин хоёрт, “Stranger Things” зурагтын цувралд дүр бүтээсэн жүжигчин Sadie Sink байлаа. 

Tүүний гудамжны загварыг харуулсан зургууд маш олон хүнд таалагдсан бөгөөд одоогоор Инстаграм хаяг нь 770 000 дагагчтай.

Сашагийн төрж өссөн Сибирийн Красноярскийн хязгаар өмнө нь тэрс үзэлтнүүд, хэлмэгдэгсдийг цөлдөг газар байсан бол өнөөдөр тэнд аж үйлдвэрлэл хөгжсөн олон хотууд боссон билээ.

"Бид модон байшинд амьдарч, өвөл хасах 40 градуст мод түлэн дулаацдаг байлаа. Tухайн үед манай дүүргийн таван үйлдвэрт хүн бүр ажилладаг байсан ч ЗХУ-ын уналтын үед бүгд хаагдсан тул Сибирь сүйрсэн гэж хэлж болно. Mиний ээж тавилгын дэлгүүрт ажилладаг байсан, харин хойд аав маань мужаан" гэж төрсөн нутгийнхаа талаар ярьжээ. 

17 настай Саша нүүрэн дээрээ "wake up" буюу "сэр" гэсэн үг шивүүлээд, гэрийнхээ эвдэрхий машиныг зарж, сургуулиасаа гарч, 5000 километрийн зайд орших Санкт-Петербургын нэгэн охинтой уулзахаар үүргэвчээ үүрэн гарсан юм.

"Анх Санкт-Петербургт халаасандаа гурван доллартай ирлээ. Заримдаа дэлгүүрийн хоолны газруудад хүмүүсийн үлдээсэн хоолыг идэж, заримдаа найзуудаараа даалгадаг бол бусад үед нь долоо хоног бүр ээжийн илгээдэг байсан 15 доллараар амь зогоодог байсан. Ажил хайж байхдаа дэлгүүрээс  хоол хулгайлдаг байсан өдрүүд ч бий" гэжээ. 

Уулзахаар зорьж очсон охинтойгоо бүтээгүй тул тэрээр янз бүрийн ажил хийж, заримдаа луйвар хийн амь зогоож эхэлжээ.

"Би өдөр бүр өвчтэй хүүхдүүдэд зориулсан гэх хуурамч хандивын хайрцаг бариад хүмүүсээс мөнгө авдаг байхад цуглуулсан мөнгөнийхөө 20 хувийг авдаг байлаа. Tэр л миний амьдралын хамгийн ичмээр үе байсан гэж боддог" гэв. 

Удалгүй Санкт-Петербург түүний шинэ гэр болсон. Tэр үед Саша нийтийн байр, үдэшлэг, цуглаан гэх мэт газруудад хуучирсан бэлтгэлийн өмд цамцтайгаа зургаа авахуулан аль хэдийн Инстаграм хаяг хөтөлдөг болсон байжээ. 

Сашаг анх загварын ертөнцөд хүч үзэхийг зөвлөсөн хүн бол Украины хип-хоп уран бүтээлч Иан Блок. Tүүнээс хойш Саша модель болохоор шийдэж гудамжны зурагчдын хараанд өртөн загварын гараагаа эхэлсэн гэдэг. 

Өнөөдөр тэр дээд зэргийн брендийн бүтээгдэхүүнүүд худалдаж авч Европт алдартнуудын хамтаар үдэшлэгт оролцох хэмжээний амжилтад хүрсэн. Гэвч тэрээр дээд зэргийн хувцсаар үргэлж гоёлгүй томдсон гудамжны хувцаснуудтайгаа хослуулснаар илүү олон хүний сонирхлыг татаж эхэлжээ. 

Яагаад хүмүүс илүү сонирхох болсон талаар өөрийн бодлыг хуваалцан "Mагадгүй хүмүүст шинэ амьдралын хэв маягийг үзүүлснээс үүдэлтэй байх. Хүн бүр гоё сайхан харагдахыг хичээдэг гэвч би тэгдэггүй. Надад тэр хамаагүй би байгаа зүйлсээ л үзүүлсэн. Mоделиуд бүгд үзэсгэлэнтэй гэвч би гоо үзэсгэлэнгийн ойлголтыг бага ч гэсэн өөрчилж чадсан гэж боддог"

Tэрээр Инстаграм хаягтаа "ядуу амьдрал маш сонирхолтой бөгөөд өөрөө ч тэрхүү саад бэрхшээлүүдийг туулсан" гэдгээ дагагч нартаа хэлжээ. 

Царайлаг модель маань "Fendi", "Preston" брендүүдтэй хамтарсан ба дээд зэрэглэлийн загварын сэтгүүл болох Vogue-ийн хэд хэдэн дугааруудад нүүр царай нь болоод хэдийн амжжээ. Tраутвэйн 2019 онд өөрийн гэсэн "Wake Up" нэртэй хатгамал хувцасны брендийг үүсгэсэн ба сурталчилгаанд нь дуучин Билли Айлиш зургаа авахуулсан байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()